Компаниасаа тэсэлгээний материал хулгайлж, бусдад заржээ

Aдмин / Хууль

Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компанийн уурхайн тэсрэх материал хадгалдах агуулахаас энэ сарын 17-19-ний хооронд тэсэлгээний их хэмжээний материал хулгайд алдагдсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу тус аймгийн Цагдаагийн газраас хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Дээрх хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр тус компанид ажилладаг “Ж”, “Б” нар ашиг олох зорилгоор үгсэн тохиролцон тэсэлгээний материал хулгайлан бусдад худалдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Иймд тэсэрч дэлбэрэх бодис үйл ажиллагаандаа ашигладаг аж ахуй нэгж, байгууллагууд харуул хамгаалалтынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж аюултай тэсэрч дэлбэрэх бодис алдагдахаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.