“Хуралдай” клубийн дөрөв дэх удаагийн уулзалт боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар үе үеийн Улсын Их Хурлын дарга нараас бүрдсэн “Хуралдай” клуб 2020 онд байгуулагдаж, өнөөдөр (2022.07.04) ээлжит уулзалтаа хийв.
Уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он) нар оролцов.
Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он
Н.Багабанди, Улсын Их Хурлын дарга 1992-1996 он
С.Төмөр-Очир, Улсын Их Хурлын дарга 2001-2004 он
Н.Энхбаяр, Улсын Их Хурлын дарга 2004-2005 он
Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын дарга 2007-2008 он
Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын дарга 2008-2012 он
З.Энхболд, Улсын Их Хурлын дарга 2012-2016 он
М.Энхболд, Улсын Их Хурлын дарга 2016-2019 он
Г.Занданшатар, Улсын Их Хурлын дарга 2019-2020, 2020 оноос
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын ээлжит чуулганаар батлагдсан онцлох хууль тогтоомжууд, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, гишүүд харилцан туршлага, санал, зөвлөмж солилцлоо.
Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
30 жил уруудлаа [122.201.21.105] 2022-07-04 22:01:22
ЭНЭ УИХ ын үед монгол гайгүй хөгжлийн замд орсон гэж хэн ч хэлэхгүй байна. Ерөнхий прокурор Энхамгалан, цагдаагийн хэсэг хурандаа нартай хамтарч 3-р сургуулийн захирал соронзонгийн хүү, нөхрийг гэмт хэргээс суга татаж гаргасан гэмт хэрэг ИЛ боллоо. Тэр бүү хэл алуурчинг ШЕЗ ийн дарга болгож, гавъяат хуульч болгосон түүх байна. ИЙМ АВЛИГАД идэгдсэн төрийн УИХ ын даргын үүргийг та нар л гүйцэтгэж ирсэн шүү. ТА НАРТ гавъяа байхгүй. ИРГЭД та нарт баярлалаа гэж хэлэхгүй.
Зочин [202.9.46.70] 2022-07-04 15:55:58
Ард түмэн чин элгээрээ мөлхөж байхад яаж идэж уусан туршлагаа солилцож байгаа юм бна л даа. Үе үеийн улсын их хулгайчид аа . Үйлийн үр гэж байдагыг бүү март.
Зочин [59.153.113.109] 2022-07-04 14:04:01
Гавьяа байгуулаагүй гай бологсод гэж
Зочин [192.82.73.189] 2022-07-04 13:43:06
ULS ORON CHINE MASH HUND BDALD ORCHOOD BNA SAID NARAAAAA