Долоон настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг АМЖИЛТТАЙ хийжээ

Aдмин / Эрүүл мэнд

ЭХЭМҮТ-д 2022 оны зургаадугаар сарын 19-ний өдөр долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ. Энэ нь Монгол Улсад хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан долоо дахь мэс засал бөгөөд ЭХЭМҮТ-д хийсэн анхны мэс засал юм байна.

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон УНТЭ-ийн дэргэдэх мэс засалч О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хамтран энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай хийж, охин хүнд өвчнөөсөө ангижирчээ.

Долоон настай охины ээж нь донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна. Охинд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Харин донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ.

Охин цөсний битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан аж. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцжээ.

ЭХЭМҮТ-д анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын талаар маргааш /2022.07.05/ 10.45 цагт тус эмнэлэгт мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл

Рссс [202.131.248.206] 2022-07-05 11:15:55

Мундаг шүү

зочин [59.153.84.246] 2022-07-05 00:38:46

Сүүлийн үеийн тоног төхөөрөмж сайтай бол Монголдоо ч хийлгэж болох хагалгаанууд хийгдэнэ. Оношлогоог л эрт илрүүлэх хэрэгтэйн болов уу.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.