Бусдын автомашиныг хулгайлсан 17 настай этгээдийг шуурхай илрүүллээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гадна байсан автомашинаа алдчихлаа” гэсэн дуудлага бүртгэгджээ.
Уг мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн “Д”-ийн эзэмшлийн “Ford” маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч авч явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэдийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл