УИХ-ын гишүүн С.Бямбацогт зээлээ хэзээ төлж дуусгах вэ...?!
Хөгжлийн банкнаас зээл авсан зарим гишүүнийг Улсын ерөнхий прокуророос түдгэлзүүлэн шалгах санал гаргасан.
Тэгвэл Х.Ганхуягтай адил хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүн бол С.Бямбацогт байдаг. Тэрбээр Хөгжлийн банкнаас 2019 онд 61 тэрбум төгрөгийн зээл авсан гэх “Вестерн холд” ХХК-тай нэр холбогддог. Энэ талаараа гишүүн С.Бямбацогт 2022 оны хоёрдугаар сарын 1-нд "Миний бие “Вестерн холд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар олдсоныг АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна" гэсэн юм.
Гэхдээ С.Бямбацогтыг энэ зээлээ хэзээ төлж дуусгах вэ гэдгийг олон нийт харж байна.
Ер нь бол чанаргүй зээлийн эзэд эргүүлж төлөх нь Хөгжлийн банк сэргэх, хамгийн гол нь Монгол Улсын санхүү, эдийн засгийн чадавхийн олон улс дахь нэр хүндэд чухал нөлөөтэй.
2022 оны нэгдүгээр сарын 20-ноос зургадугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банкинд 43 зээлдэгчийн нийт 481.8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлжээ. Үүнээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК 191,120,985,745.00 төгрөг төлж, зээлээ бүрэн барагдуулсан байна. Араас нь дээр хэлсэнчлэн "Вертекс майнинг сервис" ХХК 30 гаруй тэрбум төгрөгөө төлсөн. Тэгэхээр одоо С.Бямбацогтой холбоотой зээл төлөгдөх нь чухал болоод байгаа юм.
Сэтгэгдэл
Зочин [37.29.40.181] 2022-07-09 14:23:51
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [202.126.89.96] 2022-07-09 11:34:32
Монгол наадам сайхан
Зочин [64.119.17.71] 2022-07-10 05:11:50
Монгол наадам сайхан
Зочин [103.10.21.250] 2022-07-09 04:50:48
Төлөх ёстой төлөөд сэтгэл амар яваач эцэг эх гэр бүлийн хүмүүс чинь хэлдэггүй юм уу
ард [202.9.46.61] 2022-07-09 03:21:41
нам дагасан өлөн том жижиг эр эм бөгс долоогч лалрууд ингэжл баяждаг юмдаааааа малуудаааа аймхайшээсүүдэээ
Зочин [66.181.160.39] 2022-07-09 01:45:06
Хулгай залиланд ГАРШСАН этгээд биш үү , энэ С . Бямбацогт гэдэг чинь . Даргынхаа шивэртэй БАКАЛИАС л эхлэсэн гэдэг бил үү ... Хуулийн байнгын хорооны ларга , хууль зүйн сайд асангаасаа ЗЭЭЛ ТӨЛҮҮЛЭХ гээд байх нь ичгэвтэртэй биш үү - МОНГОЛ ОО ...
Зочин [172.58.140.68] 2022-07-09 01:41:56
Энэг хөдөөний тендерчин бязда их гай болжыгоо шаар да… энэ новшоор Монгол төр & Монгол Улс л дутав гэж… гайт хар лалар
A [202.9.40.44] 2022-07-09 01:25:35
Ene tenderchin kontseschin JDU - chin gar toloxgui ee. Estoi xogiin gar.