Бичигтэй бөхчүүд нь хуулиа уншаад бусдадаа сайн хэлээсэй

Aдмин / Хууль

УИХ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан

2003 онд баталсан хуульдаа жижиг засвар хийж явсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаа шинэчлэн найруулж өргөн хүрээнд өөрчлөлт оруулав. Монголчууд Үндэсний их баяр наадмаа эрийн гурван наадам гэж нэрлэдэг ч хамгийн их анхаарал татдаг, маргаан дагуулдаг нь үндэсний бөх, хурдан морь хоёр.

Бөхийн барилдаанд дөрөв, түүнээс дээш давсан бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачдаас допингийн шинжилгээ авахаар хуульчилсан. Хуульд заасны дагуу шинжилгээ өгөх хүмүүс допингийн шинжилгээнд орохоос татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно. Эрүүл мэндийн зайлшгүй шалтгааны улмаас Олон улсын допингийн эсрэг агентлагаас жил бүр баталсан Хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэсэн буюу хэрэглэхээр болсон тохиолдолд тухайн агентлагт хандаж эмчилгээний зорилгоор чөлөөлүүлэх заалт орууллаа. Мөн бөх, харваачийн дасгалжуулагч, эмч нь дасгалжуулж байгаа үндэсний бөх, сурын харваачид допинг хэрэглэхийг санал болгохгүй байх, допинг хэрэглүүлэхгүй байх үүрэг хүлээх заалт орууллаа. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Цаашлаад Монголын Үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж допингийн асуудалд холбогдож шийтгэл хүлээсэн бөхчүүдийнхээ асуудлыг нэг мөр болгоно гэдгийг тус холбооны тэргүүн Ц.Магалжав мэдэгдсэн. Тэрбээр “Допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөлөөс хариуцлага оногдуулсан. Тэдгээр бөхийн нэг нь улсын арслан Э.Оюунболд. Спортын арбитр төрийн бус байгууллагын гаргасан шийдвэрийг Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгэх даалгавар гаргасны дагуу Э.Оюунболд наадмын сорилгод барилдсан. Нөхцөл байдал ийм болсон, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой болж байгаа гэдэг үүднээс Монголын үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл бусад таван бөхийн асуудлыг хэлэлцэнэ” гэсэн юм.

Хэдэн зуун жилийн түүхтэй, үндэсний спорт болох үндэсний бөхөө мэддэггүй монголчууд үгүй. Эрийн гурван наадмын нэг Үндэсний бөхдөө хайртай ард түмэн сүүлийн үед бөхдөө “хайргүй” болж эхлэх вий.

Бөхчүүд ямар хууль батлагдсан, үүнтэй холбоотойгоор ямар шийдвэр, тушаал гарч юу өөрчлөгдөхийг мэдэхгүй явж байгаа. Допингийн асуудлаар үргэлж маргалддаг тэд Үндэсний их баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлт болон түүнтэй холбогдуулан гаргаж буй тушаал шийдвэрүүдийг сайн унших хэрэгтэй. Бичиг үсэгтэй нь ядаж хуулиа уншиж судлаад бусдадаа хэлж өгөөсэй. Ер нь бөхчүүдийн ёс зүй, боловсролын тухай ярихад хэцүү. Сүүлийн үед бөхчүүдийн ааш авир ч дийлдэхээ больж. Үзэгчид бөхийн барилдаан биш, зодоон харах вий гэхээс айдаг болсон.

Бөхчүүд учраа бөхөө уран мэхээр бус уурын мунхгаар бэртээх нь элбэгшээд байна уу гэх яриа хөвөрч л байдаг. Хуулиар цол хасчихлаа гээд л лоозон бариад зогсчихно. Эвсэл наадах гэж ирсэн хүмүүсийн өмнө уурандаа шатаад барилдахгүй зогсож эсэргүүцлээ илэрхийлнэ. Шинэ гарсан хууль, дүрэм журамтайгаа танилцахгүй бол наадмын талбайд эсэргүүцлээ илэрхийлээд наадам дуусахгүй юм болох вий. Үндэсний их баяр наадам, бөхийн барилдаан зохион байгуулагчид хуулийг нь сайн хэлж ойлгуулах хэрэгтэй. Бөхчүүдийн амь амьдрал нь ганц бөх л барилдах. Энэ нь бүр бизнес болчихсон. Түүгээрээ мөнгө олдог. Түүнийхээ төлөө амиа тавьтал тэмцэнэ. Юун нөгөө монгол бөхийн өв тээгч.

Уяачид гэж бас бөхчүүдээс дутахгүй хэл ам, хэрүүл тэмцэлтэй улсууд бий. Амьдрал нь шууд адуутайгаа холбоотой болчихсон. “Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс 3-4 хоногийн өмнө монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг уралдаанд оролцуулна” гэж заасан. Монгол морийг үүлдэрлэг байдал, сэрвээний өндрөөр нь тодорхойлох бөгөөд даага 127, их нас, соёолон 141 см-ээс илүүгүй байхаар хуульд тусгалаа. Ерөнхийлөгчийн хэлж байсанчлан толгой нь мөрөн дээрээ байгаа цагт эрлийз адуу Монголд орж ирэхээргүй боллоо. Үүн дээр Сүхбаатараас сонгогдсон хэдэн гишүүн ч гялайж, морь зардаг хүмүүс сэтгэл ханагар яваа байх.

Эрлийз морь уралдуулахгүй л юм бол монгол адууны тоо толгойг тогтоож өгөх хэрэгтэй. Гурван сая адууг уралдуулах зорилгоор тэжээж яах юм. Зөвхөн монгол морийг л уралдуулна гэж байгаа бол уралдааны зайг нь ойртуулах нь зүйтэй. Монгол адуу уралдаад ирэхдээ эцэж туйлдаад норсон нохой шиг л шогшоод ирдэг биз дээ. Ядахдаа давхиж яваа адуу хармаар байх юм.

Үндэсний их баяр наадмаараа олон нийт баярлан цэнгэхийг л хүсдэг. Түүнээс бус хууль, дүрэм журамд захирагддаггүй, ёс зүйн талаар бүр яриад ч хэрэггүй хэдэн хүмүүсийн хэрүүл маргааныг хэн ч сонсохыг хүсэхгүй. Тиймээс бөхчүүд, уяачид наадмын өмнөх энэ хэдэн өдрүүдэд шинээр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг сайн судал, уншиж танилц.

ӨДРИЙН СОНИН: БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Зочин [223.11.186.211] 2022-07-09 22:13:56

bugd l business. mongo ogoogui bol tegeed dopingtoibolokh bkhaa

Мөнхжаргал [192.82.77.51] 2022-07-09 16:49:45

Бичигтэй, бичигггүй ч гэх шиг. Багахан шиг доромжлоорой

Зочин [66.181.160.65] 2022-07-09 14:13:27

Бичиг үсэгт тайлагдсан бөх байдаг юм уу ...

Зочин [64.119.20.50] 2022-07-09 12:29:51

МОНГОЛЫН ШИЛМЭЛ САЙХАН ЭРЧҮҮДЭД МӨН Ч ИХ АТААРХАХ ЮМ ДАА

[103.26.195.212] 2022-07-09 05:59:47

Зааааа, хотоо бөхөөр удирдуулчихаад хотын хөгжил гэж ярихаасаа ичээгүй байж юун илүү юманд хошуугаа дүрдэгийн.

иргэн [192.82.88.68] 2022-07-09 04:49:30

Бөхчүүд яахав ?????!!сандалаа зөв ирмэгт нь тавсан уу !!!!!!!буруу тавчихаад японы бөх гээд тэнэгтээд л ирмэгт нь тавьдаг сандалийг !!!!!бас машинаас булгахдаа бөөнөөр нь татаад буулгаад л байсан бүр Толгойн мөнгөнөөс өөр сэтгэж чадахгүй !!!!!юу наадам вэ хххххккккккк

Зочин [202.9.46.21] 2022-07-09 04:45:06

Азарганы сэлдээ тайрч сайн үүлдэр гаргадаг энэ нээлтээ нобелийн шагналд тодорхойл. Ялангуяа газрын наймаагаар болон төрийн төрийн өмч, хөрөнгө, төсвийн мөнгийг хулгайлж баяжин тербумын хадгаламжаараа ард түмэнд гайхуулж хэдэн зуун саяар адууны хөшөө босгох гм элийрсэн этгээдүүдийн монгол наадам, өв соёлд үлдээж буй хар мөр. Компанууд нэр дээрээ бөх барилдуулж даваа худалдаж авч, үндэсний спорт өв соёл тээгчийг эд, мөнгөний шуналд автуулж үр дүн нь наадаж чадахаа байтлаа допинг хэрэглэж, хэрүүл. тэмцэл нь үргэлжилсээр л .

Зочин [66.181.161.110] 2022-07-09 04:02:43

Бөхчүүд биедээ допинг шахаж байхаар тархиндаа 35 үсэг шахах хэрэгтэй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.