С.Энхболд: Омикроны тав дахь давалгаа эхэлж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?
-Омикроны БА4 ба БА5 хувилбарууд дэлхийн олон улс орнуудад давалгаа үүсгэж байна. Энэ хувилбар бол сүүлийн хувилбар биш. Мөн нэг асуудал нь аль ч вирус тасралтгүй мутацид орж шинж тэмдэг нь илүү хөнгөн болох хандлагатай байдаг атал энэ вируст ийм хандлага харагдахгүй байна. БА4, БА5 хувилбарын шинж тэмдэг хүнд байна. Одоогоор ХӨСҮТ дээр хийж буй генын дараалал тогтоох шинжилгээний үр дүнгээс харахад нийт тохиолдлын 10 орчим хувь нь Омикроны БА4 ба БА5 хувилбар эзэлж байгаа ба 14 хоног дотор 80-95 хувийг энэ хувилбар эзлэх болно гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна.
-Омикроны БА4 ба БА5 хувилбарын шинж тэмдэг онцлог юу вэ. Мөн ямар эрсдэлтэй вэ ?
-БА4 ба БА5 хувилбарууд сэртэнгийн уураг дээрээ L452R ба F486V гэж нэрлэгддэг мутаци агуулдаг ба L452R мутаци нь эсэд бэхлэгдэх, дархлаанаас зугатах боломж олгодог бол F486V мутаци нь эс лүү нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлсэн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, маш хурдан эсэд бэхлэгдэж дотогш нэвтрэх чадвартай болсон гэсэн үг юм. Хэдий тийм боловч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эс вирусыг хурдан таньж, хурдан идэвхжиж халдварлагдсан эсүүдийг устгаж мөн дархлааны уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг. Харин вакцинд хамрагдаагүй эсвэл дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүс болон ахмад настнуудад эрсдэл үүсдэг. Учир нь эдгээр хүмүүсийн дархлааны эс вирусээр халдварлагдсан эсийг устгаж чадахгүй удсанаас вирус олон эсэд үржиж улмаар шинж тэмдэг хүндэрч амь насанд эрсдэл үүсдэг. Тухайлбал энэхүү хувилбар нь дархлаа хэвийн вакцинтай хүмүүст хатгаа үүсгэхгүй бол дархлаа сул, хавсарсан өвчтэй хүмүүст хатгаа үүсгэж хүндрэх эрсдэлтэй.Шинж тэмдэгийн хувьд хамраас шингэн нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох мөн тасралтгүй ханиалгах зовиур илэрч мөн ядрах, булчин шөрмөсөөр, үеэр өвдөх, халуурах мөн гурав дахь өдрөөс цээжээр өвдөх их ханиаснаас болж жижиг нарийн судсууд гэмтэж цустай ханиах гэх мэт шинж тэмдгүүд голлож байна. Хүүхдэд бол халуурах мөн хуцуулж ханиах шинж тэмдэг илүү түлхүү байна. Хүүхдүүдэд илүү тод шинж тэмдэгтэй хүнд өвдөх эрсдэл байгаа ба үүн дотроо хавсарсан өвчтэй хүүхдүүдэд эрсдэл бас үүсч байна. Хүүхдүүдэд мөн ходоод гэдэсний замын шинж тэмдэг болох хэвлийгээр өвдөх, бөөлжих гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна. Ер нь шинж тэмдэг хүнд байна. Дээрх шинж тэмдгүүд 7-14 хонож байж арилж байна, вакцинтай хүмүүст шинж тэмдэг илүү хурдан арилж байгааг мөн амт үнэр алдах шинж тэмдэг илрэхгүй байгааг Их Британы Ковид шинж тэмдэг бүртгэдэг “Zoe Health” байгууллага мэдээлж байна.
-Шинэ хувилбарын давалгааг хэрхэн явагдана гэж үзэж байгаа вэ?
-Энэхүү хувилбар нь тухайн улсад хэр том давалгаа үүсгэх бэ гэдэгт тухайн улс орны вакцины хамралт, яг ямар төрлийн вакциныг тарьсан, дархлаа сэргээх тунд хэдэн хувь нь хамрагдсан, урьд нь ямар хувилбараар үүсгэгдсэн давалгаанууд хэдийн хугацаанд явагдсан, хүн амын насны бүтэц тухайлбал хүн амын дийлэнх нь хөгшин эсвэл залуу эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ийм шалтгаанаар зарим улс оронд нийт хүн амын таван хувь нь халдвар авч өвдөж байхад зарим оронд 15 хувь хүртэлх хувь нь өвдөж байна. Манай хувьд вакцины нэг ба хоёр тунгийн хамралт сайн мөн дархлаа сэргээх тунгийн хамралт сайн байгаа зэрэг нь давуу талыг олгож байгаа. Гэхдээ судлаачид вакцины үр нөлөө 4-5 сарын дараагаар буурч байгааг байнга анхааруулж байгаа учир вакцинд хамрагдаад дээрхээс илүү хугацаа өнгөрсөн иргэдийг вакцинд хамрагдахыг бид байнга уриалж байна. Энэхүү давалгаа манайд хүчтэй давалгаалж эхэлсэн нь манай дийлэнх иргэд сүүлийн тунгаа хийлгэснээс хойш зургаан сараас дээш болсон вакцины дархлааны нөлөө буурсан үетэй давхцаж байна.
-Шинэ хувилбартай тэмцэх манай улсын тактик ямар байх вэ?
-ЭМЯ-ны зүгээс 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихээхэн чармайлт гаргаж АНУ-ын ЭСЯ-ны холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж хүсэлт тавьсны хүрээнд “Ковакс” хөтөлбөрөөр дамжуулан “Файзер” 5-11 насны хүүхдүүдийн вакцинг хүлээн авах эхний орны тоонд манай улс багтаж нэг сая тунг энэ оны зургадугаар сард хүлээж аваад байгаа. “Ковакс” хөтөлбөрийн томоохон санхүүжүүлэгч нь АНУ байдаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мөн 12-16 насны хүүхдүүдийг дархлаа сэргээх тунг тарих ба 16 дээш насны иргэдийг дархлаа сэргээх тунгуудад хамрагдах тушаалыг бид 2022 оны нэгдүгээр сард гаргасан. Мөн иргэдийг нэмэлт тунд хамруулах шаардлагатай. Үүнд хоёр дахь тун хамрагдсан хүмүүс гурав дахь тундаа, гурав дахь тунд хамрагдсан хүмүүс дөрөв дэх тундаа хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн орны зохицуулалтыг бид төвлөрүүлэн хийнэ. Зөвхөн хүндрэх эрсдэлтэй хүүхэд, жирэмсэн, настан болон хавсарсан өвчтэй хүмүүсийг эрэмбэлэн хэвтүүлнэ. Хөнгөн өвдөж буй иргэд гэрээрээ дархлаагаа дэмжих эмчилгээ хийх ёстой. Мэдээж иргэд бусад өвчнөөр өвдөж байдаг тул бүх эмнэлгийн ор, үйлчилгээ, хүний нөөцийг цар тахлын эсрэг зориулах боломжгүй учир дээрхи зохицуулалтуудыг хийж байна. Мөн Засгийн газрын зүгээс өнөөдрийн байдлаар бүх аймгуудын төвд болон Улаанбаатар хотын томоохон эмнэлэгүүдэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулж, ПГУ шинжилгээний лабораториудыг байгуулж, эмийн гурван сарын нөөцийг бүрдүүлсэн байгаа. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй тул эрүүл мэндийн салбарыхан болон бусад хариу арга хэмжээний хүний нөөцийг нэмэлт вакцинжуулалтад хамруулна. Энэ намар олон хүчин зүйлээс хамааран Томуу ба ковид тохиодлын тоо эрс нэмэгдэх аюул байгаа гэж харж байгаа учир манай салбар бүх л боломжтой бэлтгэл ажлуудыг одооноос ханган ажиллаж байна. Иргэд олон нийт амны хаалтыг заавал зүүх шаардлага үүсч байна.
-Хүүхдийн вакцин хийхэд эрсдэл байгаа юу?
-Мэдээж аль ч улс орон өөрийн ирээдүй болсон хүүхэд багачууддаа эм, тариа, вакцинд хамруулахдаа хамгийн их судалгааг хийж болгоомжтой ханддаг. АНУ-ын Эм Хүнсний агентлаг 2021 оны аравдугаар сард 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь энэ насны бүлэг дэх өвчлөл ба хүндрэл нас баралтыг тооцон үзэж мөн энэ насны бүлэгт хийсэн судалгаан дээр үндэслэсэн байдаг. 5-11 насны хүүхдийн вакциныг хөгжингүй олон орон 2021 оны сүүлчээр хийж эхэлсэн. АНУ гэхэд 2021 оны сүүлч гэхэд найман сая гаран тунг тарьсан. Үүнээс таван сая нь нэгдүгээр тун гурван сая нь хоёрдугаар тунг тарьсан. Тус улсын Өвчний Хяналтын Төвөөс 2021 оны сүүлчээр мөн 5-11 насны вакцин тариулсан хүүхдүүдийн гаж нөлөөний судалгааг нийтэлсэн ба 5-11 насны хүүхдүүдэд вакцин тарих нь халдвараас үр дүнтэй хамгаалахаас гадна эрүүл мэндийн эрсдэлгүй байна гэсэн судалгааг мөн гаргасан. Бид 5-11 насны хүүхдүүдийн вакциныг олон оронд хэрэглэсний дараагаар хийж байгаагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл бид вакцины судалгаанаас гадна олон олонд хэрэглэсний дараахь судалгааг үндэслэн хийж байна.
-Цаашид коронавирус алга болох уу. Эрдэмтэд юу гэж үзэж байгаа вэ?
-Коронавирус гэдэг бүлэгт маш олон төрлийн вирус байдаг юм. Дэлхий дахинг донсолгоод байгаа энэ вирус бол Sars-CoV-2. Өнөөдөр зарим коронавирус бидний дунд бидэнтэй хамт оршин амьдарч буй. Олон эрдэмтэд энэхүү коронавирус (Sars-CoV-2) нь бусад дөрвөн улирлын коронавирусын адилаар улирлын шинж чанартай болж намар өвөлдөө гурван жил тутамдаа дэгдэлт өгдөг байдал руу шилжих магадлалтай гэж үзэж байгаа. Харин тэрхүү дэгдэлтийн үед шинж тэмдэг нь ямар байх бэ хөнгөн байх уу, хүнд байх уу. Мөн Лонг ковид буюу Ужиг Ковид байхаар байх уу гэдэг дээр нэлээн маргаантай байна. Харин яг одооных шиг ийм байдлаар томоохон дэгдэлтүүд яваад байх юм бол цаашид дэлхий даяар Нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал хэвээр байх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
szmhoigtqn [185.34.33.2] 2024-10-24 05:26:16
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
orxafjdprm [185.34.33.2] 2024-10-24 05:26:15
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
зочин [202.126.89.164] 2022-07-26 07:03:15
вакциний хор уршгийг эдэлж үзлээ одоо бүр хүүхдэд арай ч даварч бнаа өөр мөнгө угаах юм олдохгүй хүний эрүүл мэндээр тоглохоо болино уу сайд та өөрөө бүх вакцинаа шахуул даа
Зочин [66.181.187.55] 2022-07-26 12:02:37
Энэ этгээд давлагаа зарлахаас өөр дорвитой юу хийв ээ
Зочин [103.57.93.97] 2022-07-25 00:37:09
Энэ байдлаар эсэн бусын хор шахуулсаар байгаад 5 жилийн дараа монгол хүн устаж үгүй болношүү.Өвчнөөр бус,зориудын аллаганд өртөж сүйрнэ.
Зочин [66.181.160.82] 2022-07-24 14:50:16
Муу нохойнууд ковидоор мөнгө олж чадаж байна шдээ ер нь хэзээ байтлаа хил хамгаалах алба ачаа ачдаг машинтай байсын бас болоогүй төмсний үнэ нь тэнгэрт хадсан тэгсэнээ бензин түлшнийхэн үнэ өсөөд Цөөхөн монгол биднийгээ яаж амьдар гээд байгаан бол
ган [59.153.86.76] 2022-07-24 07:58:48
Өвчин тусчихвал намайг эмнэлэгт хэвтүүлсэнгүй, эмчилгээ муу хийж байна гэж гоншигонох хэрнээ одоо болохоор жүжиг тавьж байна , мөнгө идэх арга, вакцин хийлгэхгүй, үхвэл үхнэ биз гэх мэт шал худлаа томрох юм, Та нар эмнэлгээр яваад үзээч маш олон хүн өвдөж эхлээд байна. Баяр наадмаар бүгд л гадуур хэсээ биз дээ. Хэрэв иймэрхүү зүйл болох гэж байна хэлсэн бол яасан их өрвөлзөх байв
зочин [192.82.70.148] 2022-07-23 07:35:01
Наадмаар хүмүүс амны хаалт зүүсэн үү? Наадам мэт урлаг соёлын хэт олон арга хэмжээ зохион байгуулж халдварыг сансрын хурдаар тараасан юм биш үү? Одоо энэ сайд гуай баярлаад байгаа юмуу? ямар их баяр хөөртэй зураг вэ? Өмнөх вакцины чинь хор уршиг, гаж нөлөө хэтэрхий их байгаа тул МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ХЭЗЭЭЧ КОВИДЫН ВАКЦИН ХИЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. Монгол улс Монголоороо энэ сайхан өргөн уудам нутаг дээр үеийн үед үрийн үрд оршин тогтнож байг.
зочин [103.26.193.252] 2022-07-22 12:40:56
Эрүүл мэндийн салбарынхан чинь сөхөрлөө ш дээ арай гэж давалгаа багасаад амс хийх гэтэл Эрт илрүүлэг гэж бас нэг ажил гаргаж ирээд л бөөн хүмүүсийн бөөгнөрөл үүсгээд л өөрсдөө хууль баталж зүгээр суусан хүмүүс эмнэлгийн ажилчид гэж бөөн бөөн ажлаар даруулаад ард иргэд дарамтлаад л талхиж дууслаа юу бодож сууна сайд гуай
Зочин [103.57.93.97] 2022-07-25 00:33:20
Хэлээд юүхэв.Сайд дарга нар ард иргэдээ уруу татаад баярлаж тансаглаад бдаг.Цалин багатай эмнэлгийнхэн арай чүү нуруугаа амраах гэтэл.....
зочин [139.5.216.193] 2022-07-22 11:05:12
Мөнгө идэх арга
Зочин [66.181.161.6] 2022-07-22 05:47:53
Маскаа л зүү.вакзин хэрэггүй.хүүхдэю бүр ч болохгүй.Түрүүчийн вакзин чинь цус өтгөрүүлээд үхүүлээд бнодэ
зочин [202.126.90.136] 2022-07-22 05:43:36
5дахь байтугай 50 дахь нь гарсан ч вакцин хийлгэхгүй хорио тавиулахгүй шүү давраад байгаарай та нарын мөншгө угаах тоглоомонд орорлцож эрүүл мэндээрээ хохироод түрүүч нь үхэж дууслаа өвчин тусвал тусаг өөрсдөө л эмчлээд эдгээнэ биз битгий худлаа сүр бадруулаад бай ичих нүүр алгуу царай шигээ болсон сэтгэлтэй энэ тэнэг сайдыг огцруулаачээ
иргэн [59.153.114.105] 2022-07-22 04:49:17
Эгэ сад ерөөсөө ажилаа хийж чадахгүй Нам дагаад л гүйгээд л чааваас !!!!!!!!нөгөө эрт элүүрлэг яасан вэ??????
zochin [66.181.161.49] 2022-07-22 04:08:20
davalga gej bhgui,medleggui gadni ulsig duuraidag mergjliin humustei ulsd maskaa zuu,huhduudde mask zuulge.darga,engiin mask zuugegui hum uu
Зочин [202.9.40.174] 2022-07-22 03:58:22
Энэ хүмүүс олон юм яриад байхаар олон нийтийн газар маскаа зүүх хрэгтэй бнаа хэзээ халуун зунаар ханиад хүрээд байсан билээ одоо маш их хүн нустайгаа холилдоол явж бна ханиалгасан нус нь гоожсон улсууд зөндөө боллоо маскаа зүү
Зочин [202.179.24.76] 2022-07-22 03:38:35
Туссан хүн авч байгаа эмнэлэг байгаа юмуу
Зочин [202.179.24.76] 2022-07-22 03:37:45
Вакцинаа хийлгээч ээ гадуур өвчлөл ихэслээ шдээ
Зочин [192.82.66.229] 2022-07-22 02:54:58
Хуцаад байгаарай, энэ МАН новшнууд дандаа хогийн юм сэдэж ашиг орлого олж ард түмнийг дампууруулахаа л бодох юмаа.
Зочин [66.181.160.98] 2022-07-24 08:38:37
Вакцинаа хийлгэ маскаа зүү эмч нарынхаа үгэндорочээ
Зочин [150.129.142.225] 2022-07-22 12:38:16
Өвчин шүү дээ юу нам улс төр яриад байгааюм бэ болиоч та нар арай хэтэрч байна шүү түүний оронд маскаа зүүгээрэй
Гуйя. Хүүхдүүдийг өршөөчих [66.181.183.64] 2022-07-22 02:30:53
Хүүхдүүдийг өршөөчих гуйя. Эх эцгүүд нь өмнөөс нь шахуулчихья
Зрчин [66.181.161.8] 2022-07-22 02:27:41
Худлаа яриж бгаад вакцин шахна шүү Урд шахсан вакцинаас болоод хүмүүс залуугаараа нас барж элдэв өвчтэй болж бгаа
S [66.181.180.159] 2022-07-22 01:44:32
Gereeree korona tuschihlaaa laitai ymaa
Битгий хуц [203.91.117.8] 2022-07-22 01:31:50
Одоо наад жүжиг чинь дуусах болоогүй юу
Зочин [223.11.176.186] 2022-07-22 04:36:41
jujig bish shuu
Зочин [59.153.113.222] 2022-07-22 04:06:17
Жүжиг ч биш шүү.хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй...өөрсдөө өвдөж байж л ухаарах уу.,.