ЦЕГ: Өчигдөр нийт 174 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 139 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ
Энэ сарын 22-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1795 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1545, хулгайтай холбоотой 30, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 139, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, эрүүлжүүлэх байранд хоносон 174 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарчээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.80] 2022-07-23 06:54:14
Согтуу жолоочийг бүртгээд зогсох биш эрхийгнь хэдэн жилээр хас0
Зочин [192.82.82.70] 2022-07-22 07:11:23
Архи ууж эрүүлжүүлэгдсэн , согтуу жолоо барьсан гаруудыг өглөө нь нүцгэн өгзгөн дээр нь арав арав ташуурдаад гаргаж байл даа . Эрс багасна шүү