Өдийд түүсэн түүхий самрыг идсэнээр гэдэсний халдварт өвчин үүсэх аюултай

Aдмин / Эрүүл мэнд

Зуны адаг сар гарч, хууль бус самрын бизнес эхэллээ. Жилийн жилд яригддаг “Самарт авч явна” гэх зар долоодугаар сарын 20-доос эхлэн цахим сүлжээгээр дүүрч, “Самранд явж л мөнгө олно” гэж иргэд “шуурч” байна.

Хуш модноос самар түүх зохимжтой хугацааг есдүгээр сарын 15-наас хойш буюу самрын болц гүйцсэн үед технологийн дагуу модыг гэмтээхгүйгээр түүх хэрэгтэй гэдэг. Мөн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн худалдааны бус бага хэмжээний самар түүх зөвшөөрлийг иргэдэд олгодог. Гэтэл долоодугаар сарын сүүлээс иргэд самар түүгээд эхэлчихдэг. Тэд хууль бусаар их хэмжээний самар түүх явцдаа моддыг гэмтээж, байгалийг бохирдуулж, өөрсдөө ч эрсдэлтэй байдалд ордог. Хамгийн гол нь болц гүйцээгүй байхад түүсэн, стандарт шаардлага хангаагүй нөхцөлд цайруулсан самрыг идсэнээр халдварт өвчин үүсэх аюултай юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.172] 2022-08-09 03:16:56

Болц гүйцэхээр ууландаа гарч самараа түүгээрээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.