Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 206 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн энджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 206 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээрийн 125 нь Улаанбаатарт, 81 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 972.443 болов.
2022.08.16 буюу өчигдөр нийт батлагдсан тохиолдлын тоо 971.282 байсан юм.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд :
Архангай аймагт 5, Баян-Өлгий аймагт 3, Дархан-Уул аймагт 2, Дорноговь аймагт 20, Орхон аймагт 2, Өмнөговь аймагт 32, Сүхбаатар аймагт 1, Төв аймагт 6, Ховд аймагт 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт халдварын улмаас 1 хүн нас барж нийт нас баралт 2124 боллоо. 1335 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 6523 хүн, эмнэлгийн хяналтад 1471 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:23:24
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:23:24
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.