СУРГУУЛЬ ОРЧМЫН ДЭЛГҮҮРТ ХАДГАЛАЛТЫН ХУГАЦАА ДУУССАН БҮТЭЭГДЭХҮҮН ЛАНГУУН ДЭЭР БАЙРШУУЛСАН ЗӨРЧИЛ 33.3 ХУВЬД НЬ ИЛЭРЧЭЭ
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар (НМХГ)-аас хүнсний худалдаа үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд сургуулийн орчимд худалдаа эрхэлж буй 15 хүнсний дэлгүүрт урьдчилан сэргийлэх хяналт хийхэд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн лангуун дээр байршуулсан зөрчил 33.3 хувьд нь илэрчээ. Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, зөрчилгүй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Мөн сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг, хүнсний түүхий эд, сав, баглаа боодол, шошгод анхаарах гэсэн гурван төрлийн зөвлөмж тараасан талаар мэдээлэв.
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулж байна. Үүнд:
- Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
- Энергийн болон спортын ундаа,
- Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
- Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт), Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон, Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр, Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс, Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс, Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар
Сэтгэгдэл
Zochin [202.126.89.161] 2022-09-11 10:59:38
Mergejliin hyanalt ajlaa sain hiij bui
Зочин [192.82.77.92] 2022-09-11 10:53:52
Хаа газар япгаагүй. Нөгөө сүржин нэртэй хяналтын байцаагч нар нь ажлаа хий л дээ.
Зочин [202.9.46.178] 2022-09-11 02:00:20
хугацаа дууссан эсэхийг хэрэглэгч шалгаад шаардаж зөрчлийг арилгуулж чадна. энд мэргэжил шаарддагдах юм байхгүй. мэргэжлийн хяналт иймэрхүү мэргэжлийн бус хяналт хийж гуанз дэлгүүр хэсэж хяналт хийсэн болж төрийн бүтээмжгүй байдлаар 20 жил боллоо. Одоо энэ байгууллагыг татан буулгаж ихэнх хяналтыг мэргэжлийн холбоо, олон нийтийн хяналтанд эрхийг нь өгч шилжүүлэх цаг нь болсон. худалдаа үйлдвэрлэл үйчилгээний байцаагч, сандарт чанарын хяналтын байцаагч гм мэдлэг чадваргүй, дэлхийд байдаггүй албан тушаалыг алга болгох хэрэгтэй.