С.ЭНХБОЛД: Иргэн бүр И-карттай болж, аль ч эмнэлэгт очсон үйлчилгээ авах боломжтой болно
09-р сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцлаа. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрт карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй. Үүнийг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм. Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулахаар боллоо.
Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.
Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна" гэв.
Сэтгэгдэл
Зочин [203.91.112.114] 2022-09-19 03:21:12
Иргэний цахим үнэмлэх гэж нэг хог ер нь ямар хэрэгтэй юм бэ. хэрэгтэй хэрэггүй баахан цахим юм гаргаж, мөнгө үрэх, идэх аргаа олж ядах юу маа. Нэг цахим үнэмлэхээрээ бүх үйлчилгээг авмаар байна. ер нь хурууны хээгээрээ аваад явсан ч яадаг юм. хаа сайгүй л хурууны хээ ашиглаж байгаа биз дээ?
Зочин [202.126.89.128] 2022-09-19 03:04:31
Зав байна. Хүн аль ч эмнэлэгт очиж үйлчлүүлэх хэрэгтэй заавал харъяа эмнэлэг гэдэг буруу шүү дээ
Зочин [202.126.90.14] 2022-09-18 09:51:54
Сүүлийн 30 жил тогтсон систем. Энэ сайдад буруу байхгүй. Харин ч зөв юм ярьж байна. Нэгдсэн сүлжээтэй болчихвол мөн ч хэрэгтэй байна даа. Зөв юм хийх гэж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй махнуудаа. Ойлгохгүй байж шүүмжлэх нь түрүүлэх юм
Зочин [202.126.90.115] 2022-09-18 06:51:13
Бас нэг нэг шахах нь.
Зочин [192.82.73.245] 2022-09-19 02:57:39
Миний ойлгосноор одооны цаасан картыг цахим болгон дата үүсгээд,карт гэж авч явах шаардлагагүй,хаана ч очсон нэгдсэн сүлжээнээс харах боломжтой болно гэж ойлгож байгаа.Солонгост шинжилгээ өгөхөд хариу нь эмчдээ шууд хүрээд ирчихсэн байдгийм байнлээ,бүх юм нь аль ч эмч дээр очсон шууд хараад л дараа нь тийм эмч дээр очих юм бна гээд автоматаар дараалалд нь орчихсон байдгийм бналээ,ийм болох байх гэж харж бнадаа.
Зочин [66.181.161.71] 2022-09-18 05:19:53
Hulduu sda uur hiih yum olddoggui ni baidagiin baihdaa
Иргэн [202.21.126.30] 2022-09-20 02:00:59
Тэнэг мал вэ чи
Зочин [66.181.177.95] 2022-09-18 03:52:52
мал минь иргэний үнэмлэхээр шийд бас юун карт
Зочин [202.55.188.94] 2022-09-17 22:47:20
манай эрүүлийг хамгаалахын систем үндсээрээ буруу ажиллаж байна: эрт илрүүлэг гэдэг бол нэр нь ард иргэдийн эрүүл мэндийг хамггах гэдэг боловч нидэр дээрээ эмнэлэг, эмийн бизнесийн эрх ашигт үйлчилж бна. хэдэн шинжилгээ үнэгүй аваад нэг дотрын эмч дшгнэлтийг нь хөнгөхөн талаас нь тайлбарласан болоод гүйцээ. Яривал маш их юм байна!
Зочин [66.181.160.38] 2022-09-17 19:01:09
Нэг удаа ч болов үйлчилгээ авч үзэх юмсан 25 жил даатгал төллөө шижилгээ өгье гэхээр заавал эмчид үзүүлж бичиг авах ёстой гэхийн за тэгвэл эмчид нь үзүүлэе гэхээр цаг ав гэхийн цаг авья гэхээр ойрын 1сард цаг бхгүй гэхийн танай салбарын улсын эмнэлэгт ганц удаа үнэгүй шинжилгээ өгье гээд брахгүй бна сайдаа яах вэ даатгалаа эсвэл буцааж аваад хувийн эмнэлэгээр үйлчлүүлье
Зочин [64.119.22.31] 2022-09-18 04:33:27
Яг тэгдэг чирэгдэлтэй хэзээ бүх юм цэгцэрэх юм бүү мэдээ
Зочин [202.21.108.166] 2022-09-17 14:03:08
Debil sdaaa
Уншигч [103.10.21.250] 2022-09-17 12:25:44
Урьд нь нэг карт өгсөн огт хэрэглээгүй хэн нэгэн луйварчин л мөнгөжсөн биздээ
Зочин [103.26.193.54] 2022-09-17 11:38:13
shaasaar
irgen [202.55.188.86] 2022-09-17 08:34:37
Bas l mungenii asuudal.Battsetsegiin araas orj terbumaar tsaas uildverlehuu.Ternii orond hunii biein gadnaas hodoodnii ulaalt.urevsel shinjildeg apparad avaasai.Ih zasagiin bolovsroltoi Uyanga uogaa medeh ve.Hunii bied horgui gadnaas hodood durandag duran en terguund av.Bugd davalgaalay.
Зочин [202.21.108.166] 2022-09-17 07:41:43
2 jiliin umnu iim l yum yrij bsan terniigee toti shig davtsaar, yu ch hiihgui baisaar udiig hurlee deee ene mudaaak
Иргэн [59.153.115.152] 2022-09-17 06:59:30
Бас юу карт вэ ??????зүгээр л цахим карт чинь ямар хэрэгтэй юмвэ !!!!!!!бас нотродор батуулана !!!!! яасан олон юм ярьдаг юм вэ зүгээр л үйлчилгээг хийгээд сурчихаач.!!!!!эсвэл үнэмлэх карт олон юм нэхээд л хүнд Сурталтайн юм вэ.!!!!!!!!