Ж.Нарангэрэл: Озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас яам ямар нэг заавар гаргаагүй
Олон нийтийн сүлжээгээр озон эмчилгээний талаарх сурталчилгаа, мэдээлэл олон гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас тайлбар өглөө. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэлэхдээ “Эрүүл мэндийн байгууллага нь төрийн захиргаанаас гаргасан буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдамж журам зааврын дагуу эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үйлчилгээг явуулах ёстой байдаг. Харин Эрүүл мэндийн яам озон эмчилгээний тухай ямар нэг зааврын одоог хүртэл гаргаагүй байгаа. Бид одоог хүртэл энэ эмчилгээ удирдамжийг гаргаагүйн учир нь аливаа шинэ эмчилгээг эхлүүлэхдээ тухайн улс заавал нотолгоонд суурилсан байх ёстой.
Тодруулбал, тухайн эмчилгээ үр дүнтэй болох нь олон улсад өндөр хувьтайгаар нотлогдсон байх ёстой. Эмчилгээ, оношилгооны технологи нь тухайн өвчнийг оношлох магадлал хэр өндөр байх болон тухайн үйлчлүүлэгчид ямар нэг сөрөг нөлөөтэй эсэхийг харгалзан үзэж байж улс орнууд эмчилгээндээ нэвтрүүлдэг. Харин озон эмчилгээний талаарх олон судалгааг харахад, сайн үр дүнгээс гадна тухайн үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд нөлөөлсөн муу нөлөө их байдаг. Өөрөөр хэлбэл, озон эмчилгээний нотолгоо хангалттай биш учраас Эрүүл мэндийн яам өнөөдрийг хүртэл ямар нэг зааврыг гаргаагүй.
Зарим улс орон энэ эмчилгээг хэсэг газар буюу арьсан дээр хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг бол зарим нь бүр огт зөвшөөрөөгүй. Тухайлбал, АНУ-ын Эмийн хяналт, зохицуулалтын газар одоог хүртэл озон эмчилгээний ямар нэг төрлийн эмчилгээг зөвшөөрөөгүй байгаа. Учир нь үүнтэй холбоотой үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд хор нөлөө үзүүлсэн тохиолдлууд нь тус улсын шүүх хяналтын байгууллага дээр маргаан үүсгэсэн жишээ бий.Улс орнууд аливаа эмчилгээг шууд сайн гэхээс илүү аюултай тал нь юу вэ гэдгийг сайн харж байж эмчилгээний зааварт оруулдаг юм. Иймд иргэд өөртөө хийлгэж буй эмчилгээний талаар үнэн бодит мэдээлэлтэй байж, анхааралтай байх хэрэгтэйг зөвлөж байна" гэлээ.
Эх сурвалж: Polit.mn
Сэтгэгдэл
Иргэн [66.181.179.106] 2022-09-21 22:39:04
Озон эмчилгээг хямдрал зарласан гэж 45.0-аар хийж буй гоо сайхны эмнэлэгүүддээ хяналт тавьж арна хэмжээ авах аэрэгтэй
irgen [202.55.188.46] 2022-09-21 03:48:37
Standartgui hudlaa ozon emchilgee hiij bga emnelguuded torguuli tavi.40.50.0 aar 1 udaa hiij bsan.3 r embelgiin zuun tald bas hudlaa embeleg bga.ozon gj 0.05 gr hiisen gd bga.hiideg ch uomu ugui ch uomu.Hudalaa emnelguud munch ih bolj bn.Daatgal.huvi hunii munge l avch bbsl boloo gj boddog .setgeleesee uilchildeggui hudalch .