ЭРТ ИЛРҮҮЛГЭЭР 6-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭС ХОРТ ХАВДРЫН 45 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Улсын хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо эхэлсэн. 2022 оны тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 320.795 хүн хамрагдсанаас 142.465 буюу 44.4 хувь нь эрэгтэйчүүд, 178.330 буюу 55.6 хувь нь эмэгтэйчүүд байна.
Хүүхдийн өвчлөлийн сэжигтэй тохиолдлоос хорт хавдрын 62 тохиолдол бүртгэгдсэнээс 0-5 насны хүүхдүүд 17, 6-17 насны хүүхдүүдэд 45 сэжигтэй тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
31-45 насныхны дунд ходоодны өмөн 38.5 хувь, хөхний өмөн 19.2 хувь, элэг болон элгэн дэх цөсний өмөн 27.9 хувийг эзэлж байна. Харин 61-ээс дээш насны ангилалд хорт хавдрын 92 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн 38 хувь, ходоодны өмөн 31.5 хувь, улаан хоолойн өмөн 9.8 хувийг эзэлжээ. Дээрх тохиолдлын тоо цаашид өсөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Хавдрын төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч Хавдар судлалын үндэсний төвийн оношилгоо, эмчилгээний хүлээгдэл сүүлийн саруудад 30 ба түүнээс дээш хоног байна.
Сэтгэгдэл
Зочин [192.82.76.72] 2022-09-26 04:48:18
Энэ яг хаагуур явдаг юм бол бидэнд мэдэгдэх юм алга хаанаас тодруулах вэ
Зочин [202.126.90.119] 2022-09-25 08:13:51
Үнэн бол аймаар тоо бна шүү.