Б.Идэржаргал: Ослын улмаас толгойдоо гэмтэл авч хүзүүний хамгаалалт хийлгэсэн
Дорнод аймгийн Түмэнцогт суманд болсон ослын үеэр машинд байсан 17 шинэ цэргээс 6 цэрэг эмнэлэгт хүргэгдсэн. Одоогоор биеийн байдал эмнэлгийн бүрэн хяналтад байгаа аж. Ослын улмаас 4 цэргийн толгой хагарч, 2 цэрэг хөнгөн гэмтсэн гэсэн мэдээллийг тус аймгаас бидэнд ирүүллээ. Тус ослын үеэр хүзүүндээ гэмтэл авсан шинэ цэрэг Б.Идэржаргал хэлэхдээ, толгойдоо гэмтэл авсны улмаас хүзүү гэмтэж хүзүүний хамгаалалт хийсэн. Мөн толгойн тус газраа жижиг оёдол тавиулсан. Осол болох үед машинд унтаад явж байсан. Гэнэт осол болсон. Түүнээс хойш юу санахгүй байсан, эмнэлэгт ирсэн байсан гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл
Зочин [202.131.239.158] 2022-10-21 09:12:23
хүүе ээ, редактор нь юу хийдэг юм бэ? Түмэнцогт сум чинь Сүхбаатар аймгийнх л баймаар юм даа