Хүүхдүүдийг хүндээр өвчлүүлдэг синцитиал вирусын тархалт ихсэж эцэг эхчүүдийн санааг чилээж байна

Aдмин / Эрүүл мэнд

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед ханиад томууны дэгдэлт, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл олширч, эцэг эхчүүдийн санааг чилээж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Ч.Уртнасангаас тодрууллаа. Тэрбээр “Бага насны хүүхдүүд амьсгалын замын цочмог халдварт өвчинд их өртөж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөл нэмэгдлээ. Томуугийн улирал аравдугаар сараас тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Өвчлөл ерөнхийдөө ихсэх хандлагатай болж байна. Вирусын хувьд ихэнхи тохиолдолд рино вирус мөн амьсгалын замын синцитиал вирус илэрч байна. Синцитиал вирус нь бага насны буюу хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их, хүндэрч илэрдэг. Орны ачааллыг эрс нэмэгдүүлдэг вирус. Рино вирусын хувьд тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг. Халуурах, ханиалгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэгтэй.Амьсгалын замын синцитиал вирус нь хүүхдүүдийн өвчлөлийн гол хүндрэл үүсгэдэг шалтгаан” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.