КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНД 5-11 НАСНЫ 3200 ХҮҮХЭД ХАМРАГДСАН БАЙНА
Томуугийн 445,000 тун вакциныг хүлээж аваад Эрүүл мэндийн сайдын тушаалаар зорилтот бүлгийн хүн амд хийж байгаа талаар НЭМҮТ-өөс мэдээлэв. Харин Файзер вакцинд өнөөдрийн байдлаар 5-11 насны 3,200 орчим хүүхэд хамрагджээ. Манай улс коронавирусийн эсрэг хүүхдийн Файзер вакциныг 300,000 тунг татаж авсан нь хангалттай нөөцтэй байгаа гэж ойлгож болно хэмээн Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэллээ.
Мөн тэрбээр хүүхэд яагаад томуугаар эсвэл коронавирусийн халдвараар хүнд өвддөг талаар тайлбарлав.
Тодруулбал, 12 хүртэлх насны хүүхдийн амьсгалын зам бүрэн хөгжөөгүй байдаг тул томуу, томуу төст халдварт өвчинд өртөмхий байдаг гэсэн юм. Тиймээс хүүхдүүдэд томуугийн эсрэг болон коронавирусийн эсрэг вакцинаар хүүхдүүдийг дархлаажуулж, эрсдэлийг бууруулахаар эрүүл мэндийн салбар ажиллаж байна. Вакцинжуулалт бол хүн төрөлхтний технологийн ололт бөгөөд халдварт өвчний анхдагч урьдчилан сэргийлэлт хэмээн онцоллоо
Сэтгэгдэл