ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН БОЛОН ЭМИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭМД-ААР ХИЙХ ЭМНЭЛГҮҮД

Д.Тулга / Эрүүл мэнд

Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна хэмээн ЭМЯ мэдээллээ.

Элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулжээ. Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталжээ. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна.

Өнгөрсөн найман сарын хугацаанд элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварчээ.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд 23 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Гэрээт байгууллагуудын жагсаалтыг https://emd.gov.mn/pages/5?fbclid=IwAR27KBaeC8fvmIiSy8_YmJE7Rz2Hys7GIeVSRw2B6bM4xt9z4xTMpXuzCGk хаягаар орж харах боломжтой.

ЭМДЕГ-тай гэрээт байгууллагаас хорт хавдрын тусламж, үйлчилгээ авахад иргэнээс нэмэлт төлбөр авсан тохиолдолд 1800-1363 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.