МОНГОЛ УЛСЫН "ШИЛДЭГ ЗАЛУУ МЭС ЗАСЛЫН ЭМЧ" АРХАНГАЙ АЙМГААС ТОДОРЛОО

Aдмин / Эрүүл мэнд

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн Бөөр шээсний замын мэс засалч, Эмнэл зүйн Анагаах ухааны магистр Эрдэнэбаатарын Балжинням Монгол улсын 2022 оны “Шилдэг залуу мэс заслын эмч”-ээр тодорлоо. Эрүүл мэндийн салбарт 12 дахь жилдээ ажиллаж байгаа Э.Балжинням эмч энэ хугацаанд 10 гаруй судалгааны ажил хийж хэвлийн хөндийн мэс засал, бөөр шээсний замын мэс заслаар мэргэшээд байна.

Сүүлийн таван жилд 1400 гаруй хагалгаа, 3350 гаруй үзлэг, оношилгоо хийжээ. Мэс заслын ахлах зэрэгтэй Э.Балжинням эмч тэргүүтэй эмч, мэргэжилтнүүд 2018 оноос дурангийн мэс заслыг орон нутагтаа нэвтрүүлэн хэвлийн хөндийн дурангийн 5 нэр төрлийн мэс засал, бөөр шээсний замын 12 нэр төрлийн мэс заслыг шинээр нэвтрүүлэн амжилттай хийгээд байна.

Монголын мэс засалч нарын холбооны XIV чуулганаар Эрдэнэбаатарын Балжиннямыг Монгол улсын “Шилдэг залуу мэс заслын эмч”-ээр тодруулж, шагналыг Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын эмч Анагаахын шинжлэх ухааны доктор профессор, академич Н.Баасанжав гардууллаа.


Сэтгэгдэл

Зочин [192.82.85.28] 2022-10-25 08:22:29

Bayar xurgie. Xunii altan ami awraxaas iluu buyantai ajil gj yu bxaw. Tsaashdiin ajil uilsed n undur amjilt xusie.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.