ДЭМБ: ЖИЛД 1 САЯ ГАРУЙ ХҮН ХАР ТУГАЛГАНД ХОРДОЖ НАС БАРЖ БАЙНА

Aдмин / Эрүүл мэнд

Жилд ойролцоогоор 1 сая хүн хар тугалганы хордлогын улмаас нас барж, олон сая хүн бага хэмжээгээр хордож улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдэгдэв.

Хар тугалганы хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө нь цус багадалт, цусны даралт ихсэх, нөхөн үржихүйн эрхтнүүд болон дархлааны систем зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. ДЭМБ-аас 10 дахь жилдээ хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг /ILPPW/ явуулж байна.

ДЭМБ-аас хар тугалганы хүний мэдрэлийн тогтолцоонд учруулсан сөрөг нөлөөллийг “эмчлэх боломжгүй” гэж мэдэгджээ.

Тус байгууллагын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн албаны дарга доктор Мария Нера хэлэхдээ, Хар тугалганы хордлого нь хүүхдийн хөгжиж буй уураг тархинд аюултай бөгөөд оюун ухааны коэффициент /IQ/ буурч, анхаарал төвлөрөх, суралцах чадварууд буурч зан байдлын асуудлууд үүсгэх эрсдэлтэй гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.179] 2022-10-27 07:35:42

Монголд худалдаалдаг шатахуун хар тугалгатай юу?

зочин [103.57.94.82] 2022-10-27 05:34:00

Мэдсээр байгаад мэддэгүйчүүдээ хордуулж байгаа нь гэмт хэрэг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.