Чихрийн шижин, хавдрын 16 төрлийн эмийг үнэгүй олгоно

Д.Тулга / Эрүүл мэнд

Б.ДАРЬСҮРЭН

Эмийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Novartis access” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэгдэх 16 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдсэн юм.
Тухайлбал, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг.

  • ВИЛДАГЛИПТИН /50мг/,

  • ГЛИМЕПИРИД /1мг, 2мг, 4мг/,

  • МЕРФОРМИН /500мг, 1гр/ эмийг хатуу зохицуулалттай орноос үйлдвэрийн үнэ нэг ам.доллараар нийлүүлж эхэллээ.

2021 онд чихрийн шижин өвчнөөр улсын хэмжээнд 27.244 иргэн бүртгэгдэж, дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 38.5 хувийг эзэлж байна. Мөн жилд 2500 гаруй иргэн шинээр оношлогдож байна. Иймд та бүхэн эрүүл хооллож, хоол тэжээлийн зохист байдалдаа анхаарч, тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.