ДЭМБ: Жилд 1 сая гаруй хүн хар тугалганд хордож нас барж байна
ЖЕНЕВ. /Anadolu/. Жилд ойролцоогоор 1 сая хүн хар тугалганы хордлогын улмаас нас барж, олон сая хүн бага хэмжээгээр хордож улмаар эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мэдэгдэв.
Хар тугалганы хүний эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөө нь цус багадалт, цусны даралт ихсэх, нөхөн үржихүйн эрхтнүүд болон дархлааны систем зэрэгт сөргөөр нөлөөлдөг байна. ДЭМБ-аас 10 дахь жилдээ хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоногийг /ILPPW/ явуулж байна.
ДЭМБ-аас хар тугалганы хүний мэдрэлийн тогтолцоонд учруулсан сөрөг нөлөөллийг “эмчлэх боломжгүй” гэж мэдэгджээ.
Тус байгууллагын Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн албаны дарга доктор Мария Нера хэлэхдээ, Хар тугалганы хордлого нь хүүхдийн хөгжиж буй уураг тархинд аюултай бөгөөд оюун ухааны коэффициент /IQ/ буурч, анхаарал төвлөрөх, суралцах чадварууд буурч зан байдлын асуудлууд үүсгэх эрсдэлтэй гэв.
Сэтгэгдэл