Цусны донорууд аппликейшнтай боллоо
МУЗН, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран цусны донорын мэдээллийн аюулгүйн байдлыг хангах зорилгоор “Цусны донор” аппликейшн хийж, ашиглалтад орууллаа. Энэхүү цусны донорын аппликейшн цусны бүлэг, цус өгөлт, хэдэн хүний амь нас аварсан тоо, дараагийн цус өгөх хугацаа, цусны донорын түүх, цус өгсөн шинжилгээний хариу харах, цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумж ашиглан өгөх боломжтойгоороо онцлог, давуу талтай юм.
Донорын хувийн мэдээлэл, эрүүл мэндийн түүхийг мэдээллийн ХУР системийн мэдээлэлтэй харьцуулж байгаа учраас “Цусны донор” аппликейшн ашиглахдаа заавал Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өөрийн биеэр очиж, бүртгэлээ баталгаажуулна.
Сэтгэгдэл
DR. PRADHAN [197.211.53.52] 2022-11-13 21:25:03
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
bi [202.21.124.43] 2022-11-05 02:27:44
bayarlalaa yag zuv sanaa bi neg udaa tsusaa ugsun donor boloxiig xusdeg ajliin amjilt xusie