Улаан хоолойн хавдрын 2.5-10.7 сая төгрөгийг даатгалаас гаргана

Aдмин / Эрүүл мэнд

ЭМДҮЗ-ийн тогтоолоор зохицуулагдах улаан хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 643 мянган төгрөг, мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.5 – 10.7 сая төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна. Аравдугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 154 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 632 сая төгрөгийн санхүүжилтийг олгожээ.

Даатгуулагч та ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.

Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.60] 2022-10-31 21:43:11

ЭМД аа яаж шалгах вэ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.