“Хордлогод орсон байж болзошгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн”

Aдмин / Эрүүл мэнд

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр /2022.11.08/ тодорхойгүй хий алдагдаж, олон хүүхэд эмнэлгийн тусламж авч байгаа талаар тус аймгийн хэвлэлээр мэдээлж буй. Энэ талаар Дарханы Боловсрол Шинжлэх ухааны газар болон сургуулиас тодрууллаа.

“Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр “Ямар хий алдсан болохыг тогтоохоор Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.Хий хичээлийн хоёрдугаар цагийн дундуур алдагдаж, газ шиг үнэр гарч хүүхдүүд ханиалгаж эхэлсэн. Багш нар сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулиас гарахыг зөвлөсөн.Хүүхдүүд олноор ханиалгаж эхэлсэн даруйд яаралтай түргэн тусламж дуудаж, онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй. Эхлээд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Одоо багш, ажилчдад эмнэлгийн байгууллага тусламж үзүүлж байгаа. Сургуулийн захиргааны ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд байна” гэлээ.

Харин Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн газраасЯаралтай тусламж авахаар 40 гаруй хүүхэд, 10 орчим багш, ажилчид ирсэн. Эхний ээлжид хүчилтөрөгчийн дутагдалд орсон эсэхийг шалгаж, аппарат залгаж, шингэж хийж байгаа. Хордлогод орсон байж болзошгүй, шингэн дутагдсан, ханиалгасан, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн. Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүүхэд байхгүй. Ихэнх нь анхан шатны тусламж шаардлагатай хүүхдүүд ирсэн.Газ дэлбэрсэн, нулимс асгаруулагч цацсан эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Холбогдох албаны хүмүүсийн дүгнэлт гарах хүртэл бид яаралтай тусламж авахаар ирж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг л үзүүлнэ” гэх хариултыг өглөө.

Уг асуудлаар Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан газар дээр нь ажиллаж байгаа аж. Тэрбээр эцэг эхчүүд, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Аймгийн хэмжээнд холбогдох албаныхан учир шалтгааныг тодруулахаар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Одоогийн байдлаар сургууль дээр ОБЕГ, Тагнуулын байгууллага, цагдаагийн албаныхан шалгалт хийж байгаа. Урьдчилсан байдлаар гараар буюу механикаар цацдаг амьсгал боогдуулагч хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл илэрсэн. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Шалгалт дуусахаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Санаатай үйлдэл эсэхийг тогтооно. Тиймээс эцэг, эхчүүд санаа зоволтгүй тайван байх ёстой" гэлээ.

Харин цэцэг эхчүүдийн төлөөлөл Дархан-Уул аймгийн эмнэлэг дээр цуглараад байна. Тэд хүүхдийн хувцсанд ямар нэг онцгой үнэр шингэсэн байна. Үүнийг тогтоож өгнө үү гэж тус аймгийн Засаг даргын орлогчид уламжиллаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.115] 2022-11-08 15:20:08

Сургуулиуд үүдэндээ байгаа хүмүүсээ хариуцлөгатай ажиллуулах хэрэгтэй шүү дээ .Заримдаа нэгч хүн байдаггүй шүү.Одоо орсон гарсан гадны хүмүүст анхарал тавьж камиржуулах хэрэгтэй байх даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.