ХӨСҮТ: Омикроны шинэ дэд хувилбар BQ.1.2 таван хүнд илэрсэн

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс коронавирусын халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "ДЭМБ-аас коронавирусын халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Япон, БНСУ-д коронавирусын халдварын тоо ихсэж байна.Манай улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын 772 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн.

Өмнөх долоо хоногт халдварын 357 тохиолдол бүртгэгдэж байв.COVID-19-ийн халдвараар нийт 349 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 255 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Аравдугаар сарын сорьцод хийсэн тандалтаар Омикроны шинэ дэд хувилбар BF.7 хувилбар нэг хүнд, BQ.1.2 гэдэг шинэ хувилбар таван хүнд тодорхойлогдсон.

Омикроны BF.7 хувилбараар 72 настай, БНХАУ-ын иргэн өвдсөн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад ирсэн. Зочид буудалд тусгаарлагдсан.Харин BQ.1.2 хувилбарын таван тохиолдол нь бүгд манай улсын иргэнээс илэрсэн. Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүн аравдугаар сарын 18, 19-нд өгсөн сорьцоос тодорхойлогдсон.Шинж тэмдэг нь хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх, халуурах. Эдгээр таван хүний хоёр нь эмнэлэгт байгаа бол бусад нь гэрийн хяналтад эмчлүүлж байна. Дөрөв нь өмнө нь ковидоор өвдөж байсан бөгөөд дахин халдвар авсан.Иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмээ баримтлахыг зөвлөж байна" гэв.


Сэтгэгдэл

зочин [103.140.11.186] 2022-11-11 06:19:16

одоо болно ковид гэж 3 жил сүржигнэлээ юу ч хийж чадсангүй одоо болно ажлаа хий урдчилан сэргийлэх тодорхой дэвшилтэд арга боловсруул ковид гэж өчнөөн ярилаа маш их айлгалаа маш их мөнгө гувчууллаа одоо болноо ер нь эмнэлэг газар хөдлөөд нэг орон сууцны нэг барилга нурхад гэмтсэн хүн хүлээж авах эмнэлгүй юм гэдгийг л мэдэж авсан. бүх хүн өвчлөөд өнгөрсөн вакцин үр дүнгүй юм байналээ монгол хүний тэсвэрт чанар онцлогоороо л өвчлөөд үлдлээ

Hh [24.126.12.5] 2022-11-09 16:21:39

Naad yariagaa boli tehuu!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.