ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ЭНЭ САРЫН 15-ЫГ ХҮРТЭЛ ХИЙНЭ

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны О.Дашпагам ярихдаа "2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 15-ныг хүртэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тиймээс хугацаандаа амжиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.

2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн тун томуугийн вакциныг худалдан авахаар болсон. Түүнчлэн олон улсын байгууллагаас 45,000 хүн тун вакцины дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хоёр эх үүсвэрээс 545,000 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д үйлдвэрлэгдсэн Грийн кросс үйлдвэрийн томуугийн эсрэг А хүрээний хоёр вирус, В хүрээний хоёр вирусийн эсрэг хамгаалах чадвартай дөрвөн цэнт вакцин хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл А хүрээний H1N1, В хүрээний H2N3 вирусийн эсрэг хамгаалалт, дархлаажуулалт үүсгэх вакциныг хийж байна.

Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байна." хэмээлээ


Сэтгэгдэл

зочин [103.140.11.186] 2022-11-11 06:13:11

халдвартын төвийн эмч юм л бол ковид гэж нэг их сүртэй мэдээлэл цацдагаа боль хүн муу юм сонсох бүрд дахлаагаа алддаг одоо пср оношилж сурч байгаа нь сайн гэхдээ томуу байнга л гардаг яаж ч чаддаггүй өөрсдөө аргалаад тэсвэрлээд нэг хэсэг нь хүндрээд өнгөдөг. ковидын арга хэмжээ улс төрчидөд ашигтай болсноос ямар ч үр дүнд хүрээгүй шүү юу үнэн энэ үнэн баахан мөнгө цаас цааш нь нааш нь хийж эрх мэдэлтнүүд эрх баригчид чоно борооноо гээч л юм болсон одоо ковидоо хая хүнээл эмчил сэргийл мөнгөтэй болго


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.