Ж.БАЙГАЛМАА : "КОВИД-19"-ИЙН ШИНЭ ХУВИЛБАР ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө, Томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Оны 44 дүгээр долоо хоногт КОВИД-19-ийн 700 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоосоо хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж, таван хувьд хүрсэн.
Тархалтын түвшинг улсын хэмжээнд авч үзвэл "Ногоон" байгаа ч цөөн хэдэн аймагт "Шар" болсон" гэв. Түүнчлэн тэрбээр коронавирусийн хувилбарын тандалтын талаар "48 сорьцод хувилбарын тандалт хийхэд 37 сорьцод Омикроны ВА.5.2 хувилбар илэрсэн. Мөн нэг сорьцод BF.1, таван хүнд BQ.1.2 хувилбар илрээд байна.
BF.1, BF.7, BQ.1.2 нь манай улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй Омикроны шинэ хувилбарууд юм. Дэлхий нийтийн нөхцөл байдлыг авч үзвэл BF.7 нь 80 орчим улсад, BQ.1 нь 50 улсад бүртгэгдсэн.
Омикроны BA5.1, BA5.2 нь бүртгэгдэж буй тохиолдлуудын 50 орчим хувийг эзэлж байна. Одоогоор BF.7, BQ.1.2 нь бага хувьтай илэрч байгаа ч халдварлах чадвар өндөртэй тул олон нийтийн газарт амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.
Мөн супермаркетын ажилтнууд, таксины жолооч, банкны теллер зэрэг дотор орчинд олон хүнтэй харилцдаг ажилтай хүмүүс амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай" хэмээлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.86] 2022-11-12 02:03:09
ХӨСҮТ-ийнхэн цалингаа нэмүүлж гавъяат болох боломжоо хүсээд байна уу ?
зочин [64.119.21.132] 2022-11-11 14:54:27
Улсын хил бүрэн нээлттэй байгаа болохоор өдөртөө зөндөө олон хүмүүс орж гарч байгаа юм биш үү? Орост аль хэдийн эдгээр болон бусад хувилбарууд тархчихсан юм биш үү? Монголд ч мөн ялгаагүй зөндөө олон хувилбар тархчихсан юм биш үү? Амны хаалттай хүн тун цөөн байна даа, амны хаалтаас гадна яах ёстойг нь сайн хэлж тайлбарлаач ээ.
Зочин [122.201.21.32] 2022-11-11 08:40:17
Муу ёрлох гээгүй, болгоомжлоорой гэж байна. Хоруу чанар өндөртэй биш байгаасай гэж залбирч байх хэрэгтэй.
ЗОЧИН [192.82.81.12] 2022-11-11 08:24:01
Битгий муу ёрлоод бай үхсэн элцгийнх нь ковидын шинэ хувилбар вээ болиочдоо цаг үргэлж л ийм ханиаднууд байсаар ирсэн шүүдээ. Ханиадыг бүү томруулаад бай.Эцэг эхчүүд хүүхдээ сайн дулаан хувцас, аарц, адууны мах илчлэгтэй хоол ундаар тэтгэ.Аньсны шүүс өг битгий газар дороос муу мухай өвчний нэр ухаж гаргаад соиороод байгаачээч ямар муу ёрын хүмүүс вэ