ЧАНАРЫН БАТАЛГААГҮЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ СТАНДАРТЖУУЛАХ АЖЛЫГ ДЭМБ-ТАЙ ХАМТРАН ХИЙНЭ

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ДЭМБ-ын Номхон далайн Баруун эргийн бүсийн зөвлөх багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр эмийн чанар стандарт эм эмнэлгийн хэрэгслэлийн талаар олон чухал зүйлийг цаашид Засгийн газрын бодлогын түвшинд авч хэрэгжүүлэхээр боллоо. Монгол Улсын Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслэл болон эмийн бүтээгдэхүүнийн түүхий эдийн чанар стандартад онцгой анхаарч, олон улсын зарчмаар нь нэвтрүүлж хэрэгжүүлэхээр, ялангуяа хяналт нийлүүлэлт хараат бус байх ёстой гэсэн зарчмаар ажиллаж буйг дурдаад дараах саналыг ДЭМБ-ын зөвлөх багийнханд тавьж, хамтарсан баг ажилуулахаар болов.

Үүнд:

1. Монгол Улс хэрэгцээт эмийнхээ 79 хувийг импортоор авдаг тул эмийн чанарыг хангах, хянахад эм шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх

2. Эмийн зохицуулалтын чиглэлээр олон улсад баримталдаг стандарт, заавар, журмыг Монголын нөхцөл байдалд тохируулан боловсруулах, нэвтрүүлэхэд техникийн туслалцааг үзүүлэх

3. Хуурамч, стандартын бус эмийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд эмийн зохицуулалтаар төлөвшлийн түвшин өндөр улс оронтой холбоо тогтоон, байнгын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

4. ДЭМБ-аас зөвлөмж болгодог эмийн зохицуулалтын үндсэн чиг үүрэгт эмийн хангамж, үнийн зохицуулалтын чиг үүрэг байдаггүй зэрэг болно уулзалт үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Hrhe [192.82.91.113] 2022-11-19 18:50:59

Чанарын баталгаагүй эмийг устгадаггүй юм болов уу?

зочин [192.82.80.175] 2022-11-19 15:31:38

Хүнсний мухлаг шиг булан тохой, орц болгонд байгаа хэт олширсон эмийн сангуудаа цэгцлээч ээ. Эм бол хоол хүнс биш гэдгийг иргэдэд ойлгуулаач ээ, танин мэдүүлээч ээ. Монголд эмийн хяналт, шалгалт, стандарт байдаг юмуу? Эмийг зөвхөн эмчийн зөвшөөрлөөр, жороор олгодог журамд шилжиж болдоггүй юмуу? Чанаргүй, хуурамч эм зонхилдог юм биш үү? 3,4 сая хүнтэй улсад ийм олон эмийн сан шаардлагатай юу? Эмийн сангийн хаягийг жигдрүүлж, ижил тэмдэглэгээтэй, ижил өнгөтэй хаягтай болгооч ээ. Зарим нь ногоон, зарим улаан, зарим бүр өөр өнгөтэй байна уу?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.