Сэрэмжлүүлэг: Синдерелла эмнэлэгт филлер тариулсан эмэгтэйн өрөөсөн нүд сохорчээ

Aдмин / Эрүүл мэнд

Филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, гоо сайхны эмнэлгүүдээс хамгийн томд тооцогдон яригдаж, тэр хэрээр нийгмийн сүлжээнд сурталчилгаагаа хийдэг Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр уг хэрэг гарчээ.

Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн З тухайн өдөр Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Ингээд тарилгыг зогсоож, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт яаралтай очсон боловч “хараагаа алдсан, эмчлэх боломжгүй” гэсэн хариу авсан байна. Тухайн тарилгыг Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж.

Хохирогч З хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улс руу яаралтай явжээ. Синдерелла эмнэлэг нь долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид тус эмнэлэгтэй холбогдсон ч тайлбар өгөхөөс татгалзлаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.53] 2022-11-26 07:11:22

хяналт мяналт, шалгалт шаардлага гэж байдаг уу

АНХААР ОЮУН ЭМЧ [43.242.242.24] 2022-11-24 23:54:56

FERFECT эмнэлнмйн Оюун гэж шуналтай авгай байдаг. 2 гартай хүний нүүрээр тоглочоод гоо сайхны мэс засал болгон амжиллтай болох албагүй гээд хээв нэг сууж байдаг БУЗАРЫН авгай: Толинд харах болгондоо БУЗРЫН ОЮУН авгайг зүхдэг олон хүн байгаа. Тэднхий эмнэлэг дээр удаан байвал гомдол хэлсэн хүмүүс цувна. Нэр нүүрээ бододд хэрүүл хийдэггүй. Энэ БУЗАР ОЮУН шунахлдаа хөтлөгдөж хүн хохироож байхаар гудамжинд гуйлга гуйж амьдарвал хүнийг хохироохгүй байна.ОЮУН ҮХВЭЛ ТААРНА

Зочин [213.55.224.234] 2022-11-24 20:47:29

Эвгүй шүү яамар сайн байхийн мөнгөний шуналууд ажилдаа тааруу мэдлэггүй хүмүүс дотор нь зөндөө байгаа да

зочин [192.82.69.91] 2022-11-24 15:58:20

Бурхан чамайг байх боломжтой хамгийн сайн сайхан хувилбараар чинь бүтээсэн гэдгийг ойлгодоггүй юм байх даа?

Зочин [202.126.90.106] 2022-12-08 17:41:50

Харин тийм хүн эрүүл саруул явбал л болмоор юм уг нь

Иргэд [59.153.115.105] 2022-11-24 13:49:02

Юу гэсэн үг вэ хүний нүд сохолчоод нээх их зантай хүүхнүүд бдаг ш дээ синдреллад

zochin [192.82.84.231] 2022-11-24 05:51:25

Гоо сайханы чиглэлийн тариа, хагалгаа болон бусад үйлчилгээг олон улсын чанар стандартад нийцүүлж, хуулиа чангатгамаар юм байна

Зочин [202.55.188.117] 2022-11-24 05:15:03

Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээч болж дээ. Амьд хүнээр тоглож хоолоо олж идэхийн оронд хог түүж амьдарсан нь дээр. Соёлтой газраас очиж очиж Монголд ирж эмнэлгийн тусламж авах санаа яаж төрөв өө ? Өмнө нь бас гадаадаас ирж өөх соруулуулж амиа алдсан хэргийг дуулаагүй юм болов уу ?

Зочин [202.126.90.106] 2022-12-08 17:43:44

Мөнгө шүү дэ гадаадад үнийг нь дийлэхгүй

Зочин [64.119.22.156] 2022-11-24 04:09:21

Монголд эм тариа эмнэлгийн үйлчилгээ хамгийн хямд шүү гадаадад үнэтэй учираас гаднаас хүмүүс ирж эмнэлгийг үйлчилгээ эм тариагаа авч бна

Герман өвгөнтэй суусан авгай [103.57.95.32] 2022-11-24 03:59:52

Нэг зальтай авгай үнэгүй үйлчилгээ хийлгээд явжээ.

Даавка [192.82.89.214] 2022-11-24 03:19:28

Харамсалтай бна. Ажилдаа хариуцлагатай байл даа. Мөнгө л олж байвал гэсэн сэтгэлээсээ салж хүний төлөө сэтгэлээр ажилаарай даа эмч нар минээээ

Zochin [66.181.160.21] 2022-11-24 03:04:48

Niisleliin Mergejliin Hynaltiin gazar uy hiij haaguur shalgaad bna ve?


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.