ДЭМБ сармагчны цэцэг өвчний нэршлийг өөрчилжээ

Aдмин / Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний нэршлийг ялгаварлан гадуурхах үзэгдлээс ангид байлгахын тулд “mpox” болгон өөрчилсөн талаараа даваа гарагт мэдэгдлээ. ДЭМБ-ийн хэвлэлийн мэдэгдэлд дурдсанаар, “mpox” болон сармагчны цэцэг гэх хоёр нэршлийг нэг жилийн хугацаатай хамтад нь хэрэглэж, улмаар цаашид сармагчны цэцэг гэх нэршлийг хэрэглээнээс хална. Энэ оны долоодугаар сард ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалт эндемик болсон Африкийн орнуудаас гадна олон улс оронд бүртгэгдсэнтэй холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан юм.

ДЭМБ-ын мэдээллээр бямба гаргийн байдлаар, дэлхийн 110 улс оронд халдварын 81 107 тохиолдол батлагдаж, 55 хүн нас барсан байна. Өнгөрсөн дөрвөн долоо хоногт илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь Америк /92.3 хувь/, Европт /5.8 хувь/ илэрчээ.

Дэлхийн хэмжээнд 11 дүгээр сарын 21-27-ны өдрүүдэд илэрсэн халдварын тохиолдлын тоог өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 46.1 хувиар буурсан байна. Сармагчны цэцэг өвчний хамгийн олон тохиолдол АНУ /29 001/, Бразил /9905/, Испани /7405/, Франц /4107/, Колумби /3803/, Их Британи /3720/, Герман /3672/, Перу /3444/, Мексик /3292/, Канадад /1449/ илэрсэн бөгөөд эдгээр нь дэлхийн хэмжээнд илэрсэн нийт тохиолдлын тоо 86 хувийг эзэлж байна гэж “Agence France-Presse” агентлаг мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.68] 2022-11-29 11:13:07

Сармагчны цэцэг байна уу муу нүүрт бич ч байна уу гахайн хоншоор байна уу ямар хамаа байнаа. Тэртэй тэргүй бүгд сансрын хог тоос шороо байж.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.