Улс орон чинь сүйрч байхад ус ундаа, баар сав яах вээ УИХ-ын гишүүд ээ?!?
“Намайг алгас” гэх ядарсан уриагаар хүн болгоныг шахуу хэлүүлж, сошиалаар давлагаа үүсгэх гэж оролдохын хажуугаар УИХ-ын дарга гэнэт улс төрчийн ажлаа хиймээр санагдсан уу яасан “бусдыг архиар шахсан этгээдийг торгох, баар сав ус ундаагаар үнэгүй үйлчлэх...” гэх мэтийн үнэхээр учир дараалалгүй хачин хуулийн төсөл санаачилж байна. Үнэхээр өөр хийх ажил олдохгүй байгаа бололтой. Хэрвээ нийгмийн болж бүтэхгүй талыг олж хараад гарц гаргалгаа хайж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ бодлого бол арай өөрөөр хэрэгждэг байх. Улсын их хурлын дарга гэнэтхэн л баар савны асуудалтай хутгалдаад унавал бид дэлхийд онигооны эзэн болсоор дуусах нь уу. Иргэд Г. Занданшатар даргын албан ёсны фэйсбүүк хуудасны постны дор ийнхүү сэтгэгдэл үлдээжээ. ...Монгол улсад архи, согтууруулах ундаа хэрэглэхийг шаарддаг газар хаана байдаг вэ?! Хэлээд өгөөч Наад тархи толгой оюун ухаан чинь зүгээр үү?!
Яг үнэндээ хувийн хэвшил та бүгдийн бодлогын ноцтой алдааны үр дүнд дийлэнх нь дампуурч байна. Орлого, амьжиргаагаа алдсан хүмүүс гутарч , гуниж архинд ордог нь байгаа байх. Эдийн засаг ердийн үеийг, одоо үетэйгээ харьцуулаад нэг хараарай. Эрх баригчид татвар бусад улстай харьцуулахад бага гэж сайрхдаг байхаа. Үгүй юмаа 1990онд 1$-4төгрөг 2022онд 1$-3440төгрөг та бүгдийг үе үеийн эрх баригчдийн бодлого буруу байсанг харуулж байна. УИХ-н дарга Монгол банкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг санал болгодог.
Танай үед төгрөгийн ханшаа $-н эсрэг 2 дахин алдчихлаа. Монголын баялагыг баяжмал нэрээр хулгайж Оффшордоод удаж байна. Хам хэрэгтэн биш гэдгээ батлаач?! Ийм гаж юм ярьж суухаар ... Бүр амар юм болох нь л дээ. Хамт архи ууж хэрэг тарьчихаад тэр хүнрүүгээ тохчих боломжтой болох юм байна тэ та нар? Тэр хараал идсэн нүүрсний хулгайч нараа эхлээд зохицуул.
Архидан согтуурахтай нийгэмээ ядуурал, ажилгүйдэлээс ангижруулж сууриар нь тэмцдэг болохоос баар сав, Бат, Доржтой тэмцээд та нар архи уухдаа нэгнийгээ шахаж болохгүй... ус ундаа үнэгүй уу... гээд тэнэгтээд байвал яаж урагшлах билээ. Ийм энгийн зүйл дээр хүний эрхийн мэдрэмж ч үгүй, бүр нэг эрүүл бус сэтгэхүйгээр хандаж байгаа дарга нар тэгэж их вакумжаад амьдралаас тасраад байна уу эсвэл зүгээр л ард түмнээрээ тохуурхаад суудаг уу? МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИАС 3.2.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй... Дотоод гадаад бодлогын үндсэн чиг үүргийн үндсийг баар саванд шахалт үзүүлж, иргэдийг архи уухыг хориглож тодорхойлохгүй.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.180] 2022-12-01 08:05:36
Тэмцдэггүй ард түмэн мөхөж урсдаггүй гол ширгэдэг гэж үнэн
odon oi boliyo [66.181.189.50] 2022-11-30 11:24:13
Boliyo
zorig [66.181.189.50] 2022-11-30 11:23:29
Ehleef ene olon oi.odon medalsa.solioroloo bolioichee...
Lodoi [202.126.89.220] 2022-11-30 09:30:17
Nuursnii hylgai tsetsleh geed naad zahiin asyydal bn sh de
Зочин [192.82.70.6] 2022-11-30 10:14:34
Муу ёртой шаар вэ улс орон сүйрлээч гэх шиг
Зочин [103.212.116.13] 2022-11-30 06:27:01
Хөшөө дурсгал гэхээр хөлдсөн халдаггүй сургуулиа янзлах байсан юм даа Хэнтий чүүдээ
Иргэн [150.129.142.59] 2022-11-30 03:31:30
МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч СҮЙРЭХГҮЙ .ЭВЭР АМЛАСАН ҮҮНИЙГ БИЧИГЧ АДМИН СҮЙРЧ ҮХСЭН Ч УЛС ОРОН ОРШИХ БОЛНО СЭТГҮҮЛЧ БАЙЖ ҮГЭЭ ОЛЖ БИЧ АМНЫ БЭЛЭГ ГЭЖ БАЙДАГ ЮМ
Зочин [103.57.93.149] 2022-11-30 02:53:46
Дампуурцаан
зочин [183.177.99.230] 2022-11-30 02:19:44
МАН ынхан Казиноогийн хуулийг батлахыг яаарч байгаа болотой учир нь Тогтохсүрэн мэтийн казиночид нөгөө төсөвийн мөнгөө казиноод тавиад туучыих байлгүй дээ Баар савны тухай хууль яриад байх шиг үнэндээ бол наад Баар савны эзэд чинь уриа бол бид мөнгийг нь авдаг арыг нь цагдаа эмнэлэг даадаг гэх энэ бол бодит үнэнийг хэлж байгаа юм Ард иргэд нь архиа уун уу бидэнд падгүй бид зөвхөн мөнгийг нь саах зорилготой бид ам руу нь хүчээр цутгаагүй ард иргэд өөрсдийн хүсэл зоригоороо эрмэлзэлэрээ харин Баарны эзэд бид зүйл анги наалгах хэрэггүй иргэн архи уусны төлөө бид өмнөөс зүйл анги наалгах юм гэнэ тэр тэнэг мулгуу архичин иргэдэдээ л зүйл ангиа наа заа
зочин [122.201.22.247] 2022-11-30 02:19:38
молиг үммхүүлээд л сонгоод бай
Зочин [202.55.184.18] 2022-11-30 01:01:10
Энэ хэдэд маань өөр хийх юм олдохгүй байгаа бололтой. Уух уухгүй нь хуулиас биш хүнээс өөрөөс нь шалтгаалдаг шүү.
Зочин [66.181.161.90] 2022-11-30 00:57:39
Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана наадуулд чинь