Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар бол төсвийн хуулиар мэргэшсэн хулгайч!

Aдмин / Улстөр

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар дахиад л ам зөрөв. Тэд анх LRT төслөөс болж ам зөрж байсан удаатай. Энэ удаа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байнгын хорооны хуралдааны үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг “Мэргэшсэн хулгайч” хэмээн цоллосон бол үүний хариуд тэрээр Б.Энхбаяр гишүүнийг "Эрүүл үү, эргүү юү" хэмээн жиргэсэн байв.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг бол зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх сайд Ч.Хүрэлбаатарт итгэхгүй. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Энэ хүн Сангийн сайдаар ажиллах хугацаандаа гадны зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Зээлийн долоон төсөл хэрэгжүүлсэн байна. Нийт үнэ нь 439 сая ам.долларын дүнтэй. Эдгээр төсөл өөрийнх нь сонгогдсон тойрог багтсан байна. Энэ авсан зээлийг Монголын ард түмэн татвар төлөгчид төлж байгаа. Мөнгө угаагаад байгаа юм уу. Энэ мөнгөөр юу хийхийг сайд шууд тохирдог. УИХ-аар энэ задаргаа нь ордоггүй. Бүр засгаар ч ордоггүй. УИХ-аар тэдгээр зээлүүдийнх нь эргэн төлөлтийг төсвөөс төлөгдөх нөхцөлтэй гэдгээр улсын төсөвт ерөнхий дүнгээр шууд баталж ард түмэн төлж явдаг. 439 сая ам.доллараар нэг хүнийг сайд дарга болгож, сонгогчдыг нь эрхлүүлэх гэж. Ямар үнэ цэнэтэй суудал вэ. Одоо тэр сайд маань тэр хуулийг хэрэгжүүлэх гээд Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон.

Яг энэ схемээр, төсвийн хуулиар мэргэшсэн хүн учраас би Ч.Хүрэлбаатарыг "мэргэшсэн хулгайч" гэж хэлсэн. Үүнийг нь судлаад үзэхээр ерөөсөө Их хуралд танилцуулахгүй. Өөхөнд боочихсон. Юу юм бүү мэд. Төсөвт олон улсын байгууллагуудад зээлээр хүлээсэн үүрэг гэдэг ганц өгүүлбэрээр сууж байгаа. Та бүхэн анзаараарай. Жил бүр хоёр их наяд, гурван их наяд нэг тэрбум ам.доллар шүү.

Нөгөө нөхрийг сайд, дарга болгоход сонгогчдыг хахуульдахад зориулж гадаадаас зээлсэн мөнгийг бид жил бүр нэг их наядаар төсөвт суулгаж байна. Тэрний задаргааг ерөөсөө УИХ-д танилцуулдаггүй. Бид нарт бөөн дүнгээр танилцуулдаг. Олон улсын өмнө хүлээсэн зээлийн гэрээгээр хүлээснээ төлөхгүй бол Монгол Улс дефолт болно. Тэгэхээр та хэд үүнийг батлахаас өөр аргагүй гэж хэлдэг.

Энэ бол Сангийн яамныхны жижүүрийн үг шүү. Яг ийм замаар төсвийн хулгай хийгээд мэргэшсэн. Төсвийн хулгай дээр нэмэх нь хуулийн хулгай. Ингэхээр мэргэшсэн хулгайч болчихож байгаа юм.


Ч.Хүрэлбаатар: Б.Энхбаяр эрүүл үү, эргүү юү?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Намайг Сангийн сайд байхад Увс аймагт 440 сая ам.долларын зээлийн төсөл хэрэгжсэн гэж энэ нөхөр худлаа попорч, бас гүтгэжээ. Энэ хүн эрүүл үү. Эргүү юү?

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.133] 2022-12-01 12:29:53

Хотгор шанага хулгайч аа үхэхдээ авсандаа аваад орохымуу? Чи энэ их $ оо айннн

Зочин [192.82.65.88] 2022-11-30 05:04:58

Үнэн ш дээ Увс, Хэнтийн гарууд төрийг хулгайчдаар дүүргэж улсыг сүйрүүлж байгаа. Нямдорж нүүрсний мафийн загалмайлсан эцэг ш дээ. 76-н ихэнх нь нүүрсний машинтай, хулгайгаа хийж ирсэн. Нямбаатар энэ хулгайг илрүүлж чадахгүй бол зайлсан дээр. Хулгайгаа хуульчилчихсан, хуультай хуульгүй хулгайлдаг нөхдүүд ш дээ. Бид эднийгээ сонгосоор байх уу. Монгол хэдэн зуун залуучуудын боломжийг хулгайлж байна. Ингээд утаандаа, архиндаа мансуурч дүлий дүмбэ суух уу?

Монгол [46.114.148.78] 2022-11-30 05:00:41

Тэр оронтой тоотой тэнцэх мөнгөн дүнтэй нүүрс хулгайд алдагдаад байна. Тэрийгээ гаргаад тавиач ! Энэ далий хэлт Хүрэлбаатар холбоотой л байгаа шүү

Зочин [122.201.25.251] 2022-11-30 04:08:02

Hurelbaataraa shorond hiigeechee hotgor shanagiin tom hregtei hulgaichshdee

зочин [66.181.160.51] 2022-11-30 04:04:15

Энэ луйварчнаа зайлуулаач ээ Оюун-эрдэнэ ээ наад муу авлигачнаас чинь илүү эдийн засгаа мэддэг Ганзориг,Ангар,Энхбаяр гээд сайхан сайн эдийн засагчид зөндөөл байна даг.

Зочин [66.181.160.51] 2022-11-30 04:02:01

Яалтчгүй үнэн нь энэ шүү,бүү донгос хүрэлбаатар аа чи ингэж улсын мөнгөөр тоглох чинь багадаагүй,шунал чинь бүүр хэмжээгүй,хязгааргүй болчихжээ гэдгийг л харуулж байна даг.

Зочин [124.158.67.174] 2022-11-30 03:58:11

Үнэн үнэн мэргэшсэн хулгайч

Зочин [103.57.93.149] 2022-11-30 02:56:34

Үнэн


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.