Хэнд ашигтай болоод 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэж СЭВЭВ

Aдмин / Улстөр

Хөгжлийн банкны асуудлыг “Нүүрсний хулгайн хэргээр дарах гэж оролдож байна” гэж олны зүгээс хардаж, анхаарал хандуулж байгаа. Ийм кейс явахтай зэрэгцэн “Монголын талаас гарсан нүүрсний бүртгэл манай гааль дээр байхгүй. Харин Хятадын талд бүртгэлтэй байсан...” гэх мэдээлэл цацагдаж олны анхаарал 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл дээр төвлөрөөд байгаа.

Тэгвэл цар тахлын үед буюу хөл хорио тогтоосон, хил гааль хаалттай байх үед дүрэм журмын дагуу 6.7 сая тн нүүрс экспортод гаргасан гэх албан мэдээлэл байдаг. Ийнхүү олны анхаарал татаж буй асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хариуцлагатай мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нүүрсний хулгайн асуудал 2017 оноос яригдсан. Эрдэнэс тавантолгой, орон нутгийн Тавантолгой компани хоёрын хооронд зөрүү үүссэн. Дунд нь мөргөцөг алга болсон гэх асуудал нэлээн яригдсан.Үүнийг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа.

Мөн Засгийн газарт 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэх мэдээлэл ирээгүй. Ийм их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг дэгсдүүлсэн тоо. Тиймээс шат шатны байгууллагууд болон хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулж байна. Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний мэдүүлгийг шалгана” гэв. Тэгвэл нийгэмд бухимдал үүсгэж буй нүүрсний хулгайн асуудал зохиомол болж, хэсэг бүлэг хүмүүс санаатайгаар сэвж байна гэж харагдаж байгаа бөгөөд эл асуудал хэрхэхийг удахгүй харцгаах нь.

Эх сурвалж: Erennews.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.108] 2022-12-01 15:50:10

Хулгайлсан нь үнэн ш дээ яагаад худлаа саармагжуулах гээд бна хэнд ашигтай вэ

zochin [89.176.177.129] 2022-11-30 10:55:27

nuursnii hulgai zamharahnee huurhii


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.