Д.Амарбаясгалан: Нүүрсний хэрэг дээр хоёр улсын хуулийн байгууллага хамтран ажиллана

Aдмин / Улстөр

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр энэ үеэр нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар тайлбар мэдээлэл өгөв.

-Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой асуудлыг шалгах явц ямар шатанд яваа вэ?

-УИХ-аас гарсан ажлын хэсэг, хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж байна. Мөн Засгийн газар давхар хяналт шалгалт тавьж ажиллана. Энэ хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайдад Улсын ерөнхий прокуророос албан хүсэлт ирсэн. Тодруулбал, хоёр улсын прокурорын байгууллагууд Монгол Улсаас гарч байгаа нүүрсний гаалийн мэдүүлэг, БНХАУ руу орсон нүүрсний гаалийн мэдүүлэг хоёрыг тулган нягтлах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэх саналтай байна . Үүнийг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаач гэх албан хүсэлт ирсэн. Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саналыг уншиж танилцуулаад, Засгийн газраас дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болголоо . Ер нь нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал бий. Нэгдүгээрт, нүүрсний хулгай гэдэг асуудал 2017 оноос хойш яригдаж байгааг та бүхэн мэднэ. "Эрдэнэс Тавантолгой" компани орон нутгийн "Тавантолгой" компанийн хооронд зөрүү үүссэн. Үүнийг дагаад их хэмжээний нүүрс алдагдсан байх эрсдэл үүссэн. Энэ нүүрс ямар арга замаар алдагдав гэдэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд орсон. Хууль хяналтын байгууллагууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Үүний ул мөрөөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх нэгж дээр нүүрсний хулгайн асуудал шалгагдаж байгаа ба асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна. Хоёрдугаарт, нүүрсний тээвэртэй холбоотой үүсэж буй олон нийтийн дунд үүссэн эргэлзээ байна. Улстөрчид тээврийн үйл ажиллагааг эрхэлж байна гэдэгтэй холбоотой янз бүрийн хардалт сэрдэлт гарч ирж байна. Үүнийг богино хугацаанд ил тод болгож, олон нийтэд мэдээлэх ажил явагдаж байна. Нөгөө талдаа дугаар нь өөрчлөгдсөн, хоосон гэж мэдүүлсэн хэрнээ нүүрс ачиж гарсан асуудал хүртэл үүнийг дагаад бий болж байгаа. Уг асуудалтай холбоотой хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль хяналтын байгууллагуудад явагдаж байгаа.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой гэсэн улстөрчдийн талаар янз бүрийн мэдээлэл бий. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцсэн үү?

-Улстөрчдийг гааль болон холбогдох хил орчимд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын оролцоотой хийгдсэн гэх хардалтууд их яригддаг. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдвэрлэсний үндсэнд шийдэгдэх байх гэж Засгийн газрын зүгээс харж байна. Улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийгдэж яваа. Энэ дунд давхардсан нүүрсний хулгайн асуудал байна уу үгүй юу гэдэг асуудлаар засгийн газрын зүгээс, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүнг харж шийднэ.

-Өнгөрсөн хугацаанд 6.4 сая тонн нүүрс алдагдсан байх магадлалтай гэж байна. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл вэ?

-Олон нийтийн дунд яриад байгаа шиг 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл Засгийн газарт албан ёсоор ирээгүй гэдгийг хэлье. Энэ нь бодит тоо эсэхэд эргэлзэж байгаа. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед бүтэн жилд улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6-7 сая тонн гэж яригддаг. Гэтэл ийм хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан эсэхэд эргэлзээ байна.

-Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчийн компаниудын бүтцийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ онд "Эрдэнэс Монгол" нэгдэлийн 15 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд тайлан баланс нэг ч удаа ашигтай гарч байгаагүй. Харин энэ онд анх удаа ашигтай балансыг гаргах боломжтой цаг үедээ ирсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой шинэчлэлийг хийж байна. "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет” ТӨҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментийн үйл ажиллагааг "Эрдэнэс Монгол" нэгдэл дээр авч явахаар болсон.

Мөн Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар Монголд “Улаанбаатар төмөр зам”, “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” гэх мэт компаниуд бий болсон. Ингэж байгуулсны хор уршгаар тухайн салбар нь хөгжиж чадахгүй байна. Улаанбаатар төмөр замын хувьд хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас дангаараа үйл ажиллагаагаа явуулна. Харин Засгийн газраас төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, Тавантолгой төмөр замын удирдлагын эрх мэдлийг Монголын төмөр замд шилжүүлэх шийдвэрлэлээ. Зүүнбаян төмөр зам компанийг байгуулж, бүтээн байгуулалтыг хийж, комисст хүлээлгэн өгөх процесс үргэлжилж байна. Энэ компани өөрийн үүргээ гүйцэтгэж дууслаа. Цаашдаа энэ компанийн удирдлага менежментийн үйл ажиллагааг” Монголын төмөр зам”-д 100 хувь шилжүүлж, 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.109.60] 2022-12-02 23:20:27

hurelsuh ta duugaraach

Зочин [192.82.74.212] 2022-12-01 16:17:28

Засгийн газрын Хууль зүйн сайд болон хөгжлийн сайд нар нүүрсний хулгайчдын тухай баталгаатай гэж хэлсэн үгийг Амарбаясгалан сайд үгүүсгэж байх шив дээ. Ингээд нүүрсний хэрэг замхрах шатандаа орж байгаа нь тэр.

зочин [66.181.188.9] 2022-12-01 14:40:11

6.4 сая тонн гэдэг тоо 2012 оноос хойш авсан тоо гэж ойлгуулсан шүү. Тэгвэл жил жилдээ хуваахад барьж байна. Эргэдзэх ямар шаардлага байна. Бүх боомтоор гаргаж байгаа. Зарим жил 20 гаруй сая тн гарч байсан даа. Яагаад ингэж тааварласан чулуу шидээд эхлэв. хулгайг хаацайлах гэж байгаа бол ард түмний хяналт оруулах хэрэгтэй байна. 40 их наяд гэсэн шүү. Төр оролцохгүй яаж хийх юм. Тагнуул. татвар . хилийн цэрэг бүгд л ажиллаж байж бидний цалин хулгайлсан байна. Удааж байгаа нь хэрэг булах арга. Ганц найдсан нөхөр ийм эргүү бодолтой байдаг. Огцорч болно шүү.

Иргэн [203.217.139.240] 2022-12-01 12:54:27

ЖДҮ-ийн хулгайчуудаа өмгөөлсөн шиг Нүүрсний хулгайчууд, авилгач улс төрчдөө өмгөөлж хамгаалаад байвал МАН 24 оноос яг АН шиг болж дампуурна шүү. Ард түмэн уучлахгүй.

Хөөе [202.21.97.218] 2022-12-01 10:52:37

Арга хэмжээ авахгүй удаад байгаад л учир байна.

Зочин [112.72.7.25] 2022-12-01 10:29:12

МАН ын томчууд өөрсдөө шаачаад жарайхаануудаараа тахил өргөх гэж байна

ЗОЧИН [150.129.142.67] 2022-12-01 09:32:46

ЭНЭ АМАРБАЯСГАЛАН ГЭХ ХУЛГАЙЧИЙГ ХАР ДАА, ХУЛГАЙЧ ЦАРАЙЛЧИХААД ЯАЖ ОЛНЫ ӨМНӨ, АРД ТҮМЭНРҮҮ ХАРААД ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ХҮН ШИГ ХУЛГАЙН ТУХАЙ ЯРЬЖ БНА АА, ЭНЭ ӨӨРӨӨ МАН-ЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧДЫН 1 ГЭЖ БГАА ШҮҮ, ЖНЬ: ЖДҮХС-ААС 3.5 ТЭРБУМЫГ ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ УИХ-ЫН ӨӨРИЙН НАМЫН 49 ГИШҮҮНТЭЙ, ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТРААД ХУЛГАЙЛЧИХСАН ШИЛДЭГ ХУЛГАЙЧДЫН 1 ДЭЭ, АРД МҮМНИЙ МӨНГӨ, БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЧИХСАН ЭНҮҮНД ДАЛАЙ ШИГ БАЯН ТҮҮХТЭЙ ӨӨР ОЛОН ЛУЙВАР ХУЛГАЙ БИЙ ГЭЖ БУЙ, ЯАЖ ОЛНЫ ӨМНӨ ГАРААД ХУЛГАЙН ТУХАЙ ИЧИХГҮЙ ЯРЬЖ БНА,МАН-ЫН ИЙМ Л ХУЛГАЙЧИД МОНГОЛЫН БАЯЛАГ, БАНК, ТУСГАЙ САНГУУД,САНХҮҮГ ХУЛГАЙЛААД, ЦӨЛМӨӨД ДУУСГАЖ БНА,ХЯТАДАД БОЛ ЭДНУУС ЮУН ЕРӨНХИЙЛӨГЧ, САЙД ВЭ, ХҮРЭЛСҮХЭЭС АВАХУУЛААД ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ӨДИЙД БҮХ НАСААРАА ХОРИХ ЯЛТАЙ ШОРОНГИЙН НААРАН ДЭЭР ХЭВТЭЖ БАЙХ, ЭСВЭЛ ЦААЗЛАГДСАН БАЙХ ХУЛГАЙЧУУД ДАА,

Зочин [103.111.68.3] 2022-12-01 08:51:13

ЧАМАЙГ БАС ХУЁЁАН ХҮМҮҮСИЙН ТООНД ОРУУЛЖ БАЙНАЛЭЭ ХАРЖ Л БАЙЯ ДАА ГҮЛДГЭРЭЭ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.