Цахилгааны хязгаарлалт хийнэ гэдгийг салбар яамны ТНБД батлан хэлжээ

Aдмин / Улстөр

Эдийн засагч Д.Жаргалсайхан нэгэн эрчим хүчний хэлэлцүүлгийн үеэр дараах асуултыг асуужээ. -Цахилгаан хязгаарлана гэж ярьж байна. Энэ бол аймшигтай үг. Бөмбөгдөлтөд өртөж байгаа Киевт л энэ талаар ярих боломжтой. Гэтэл Монгол Улсад дайн болоогүй байхад бид яагаад цахилгаанаа хязгаарлуулах ёстой вэ. Зах зээл зохицуулж болох юмыг төр зохицуулах нэрээр оролцож байна. Энэ бүхнийг зах зээлийн механизм руу шилжүүлэхэд юу нь болохгүй байгаа вэ?" хэмээн асуулаа. Түүний асуултад, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Нөхцөл байдлыг нийгэмд бодитой танилцуулж байх ёстой.

Өнгөрсөн шөнийн оргил ачаалал 1427 МВк хүрсэн тухай олон хүн ярьж байна. Үүнээс цааш хэрэглээг одоо байгаа техникийн боломжийн хүрээнд хангаж чадахгүй учраас энэ тоог бид онцолж яриад байгаа юм.

Үйлдвэрлэлээс давсан хэрэглээг хангаж чадахгүй учраас хэсэгчлэн хязгаарлах тухай ярьж байна. Цахилгаан хязгаарлана гэдэг аймшигтай үг болов ч салбарын бодит байдал ийм л байна. Мөн дулааны эрчим хүч хүнд байгаа гэлээ.


Сэтгэгдэл

Болд [66.181.161.23] 2022-12-03 08:24:37

Энд тэнд маш олон бурханы хөшөө сүм дуган барих хэрэгтэй, тгд тэрэндээ мөргөөд залбираад л байхад тог цахилгаан гэнэт асах ч юм билүү

Зочин [192.82.78.235] 2022-12-04 12:03:56

Байгаа зөв онилж егөөдвөл бусдын дургүйг бага хүргэнэшүү. Хэлэх үгээ бодож хэлсэн дээр. Егөөдөөд байгаа юмаа судлаад үзвэл яасан юм

Зочин [202.9.40.73] 2022-12-03 02:53:08

Хүн амын өсөлтөө хязгаарлахгүй бол болохоо байлаа. Замын бөглөө, эрчим хүчний дутагдал, эмнэлэг сургууль цэцэрлэгийн олдоц гээд есөн шидийн асуудал шил шилээ даран босож ирээд байх боллоо.

Зочин [103.212.117.90] 2022-12-03 10:14:28

???.нийслэлийн механик өсөлтийг гэвэл үнэн шүү

зочин [122.201.24.107] 2022-12-02 22:30:01

Тавинбэх гуай мэргэжлийн сайн инженер гэж сонсож байсан. Халуун намраар Монголын эрчим хүчний өнөөгийн үнэн бодит дүр төрхийг ил тод нээлттэй танилцуулаад энэ өвөл цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд орох байх гэж хэлээд сайдын албан тушаалаасаа буух болсон юм биш үү? Төр засаг хүн амын өсөлт, хүн амын эрчим хүчний хэрэгцээ хэрэглээг эртнээс урьдчилан тооцоолж эрчим хүч ба халаалтын эх үүсвэрүүдийг олон жилийн өмнөөс эртхэн барьж бэлтгэж болсонгүй юу? Одоо дүн өвлийн хүйтэнд, ес эхлэхийн өмнө эрчим хүчний үнийг нэмнэ гэж байгаа нь хүний төлөө иргэдээ бодсон шийдвэр мөн үү? эсвэл маш харгис тулгалт уу? Хүний төлөө, иргэддээ ээлтэй орчин, нийгмийг бий болгохын төлөө төр засаг ажиллаасай, хичээгээсэй. Бүх асуудлын гаргалгаа нь дандаа л үнэ төлбөр татвар нэмэх байдлаар шийдвэрлэгдэж байгаа нь ядарсан тарчиг иргэдэд маш хүнд ачаа дарамт болж байна даа, энэ өндөр үнэ төлбөр, татварыг нь иргэд төлж дийлэх үү? Юу болоод байна вэ? .

Зочин [192.82.78.235] 2022-12-04 12:07:57

Хүний төлөө биш мөнгө орлогоос өөр юм бодохоо байсан нийгэм.

Zochin [103.57.93.62] 2022-12-02 22:18:34

Aytaihan bgarai

Өлзий [202.9.46.222] 2022-12-02 18:11:21

Утааг бууруулая цахилгаан халаалт болцгоо гээд байсан Одоо цахилгааны төлбөртөө дарамтуулж б.на

Зочин [192.82.85.9] 2022-12-02 18:08:43

Ийм байж цахим үндэстэн болно гэж дэмий ярихаа больсон дээр

Зоогий [192.82.83.197] 2022-12-02 16:17:10

САЙД НЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ НӨХӨР Л ДӨӨ

Зочин [202.126.89.120] 2022-12-02 15:01:52

Тавинбэх гэж сайн инжинер гэсэн, тархиа ажиллуусангүй дээ! Хамгийн хялбар аргыг сонгож, үнэ нэмэх, цахилгааны хязгаарлалт хийх ард түмний анти бодлого боловсруулах юм даа! Хүний төлөө гэсэн сэтгэлгүй хүн хол явахгүй!

Зочин [202.55.188.94] 2022-12-02 14:36:13

Эрчим хүчний сайдыг зайлуулахгүй бол Монгол улс сүйрнэ шүү.Энэ хазгай хэлт нүүрсний хулгайчдын нэг нь.

Зочин [122.201.31.81] 2022-12-02 13:30:54

АНХААРАХ ЧИГЛЭЛ: цахилгааны төлбөрийг төр хариуцах үед хэрэглээ ихэссэн. Аль хэсэгт хэрэглээ огцом өслөө. ХАУС хороолол, чинээлэг иргэдийн амьдрах орчинд ихэссэн. Одоо цахилгаы хязгаарлалт хийхдээ, цахилгааны хэрэглээ үндэслэлгүй ихэссэн байршлуудад нэн тэргүүнд анхаарах, хзгаарлалт хийх шаардлагатай. Жирийн иргэд цахилгааны ердийн хэрэглэдэг, хэрэглээнд өөрчлөлт бага байдаг.

зочин [192.82.83.226] 2022-12-02 12:01:32

Та нарт ёстой нэг дургүй хүрч байна.Хэдэн жил ДЦС-5 Барина байгуулна гээд одоо цахилгааныг чинь таслана дулааныг чинь хаана ч гээд та нар ажлаа хийгээч ирэх жил та нар яаж цайрах болов оо

Зочин [66.181.190.84] 2022-12-02 11:37:26

Та нар ядарсан ард түмэн, хүүхдүүдээрээ оролдож туйлдуулах юм хийж кайф авч суух юмаа хулгайчууд.

Зочин [66.181.187.28] 2022-12-02 09:56:05

Малнуудаа 5 станцаа бариаачээ

Мөнгө алгаа. [59.153.114.210] 2022-12-02 11:02:08

Мөнгө байхгүэй. Тэгээд л мал болчихоод байна.

Wzochin [64.119.22.147] 2022-12-02 09:01:48

Энэ тавинбэх гэж нэг цахилгааны инженер том салбарыг естой самарсан шуу дээ одоо ард тумнийг айлгаад таслана гээд л сууж бна ийм юмнуудыг эрчим хучнээс зайлуулах хэрэгтэй шуу дээ тэр даваасурэн гэж нохор бас л самарч оорийн хумуусээ байрлуулсан шуу


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.