Д.Амарбаясгалан: ЭТТ компанид тогтоосон онцгой дэглэмийн шалгалтын явцад 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй гарсан

Aдмин / Улстөр

Энэ нь 40 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа мэдээлэл олон нийтийн дунд ихээр түгэж байна. 6.4 сая тонн нүүрс хилээр ямар ч хяналтгүй гарсан байх боломжгүй тухай өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурлын үеэр миний бие тайлбар өгсөн. Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна.

Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа болохыг энд тодотгоё. Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.49] 2022-12-04 13:45:38

хяналтгүй гарсан гэдэг нь худлаа ташаа болмой. долоон бор оготны үлгэр уншицгаа

1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД [103.9.90.100] 2022-12-03 14:06:41

40 ИХ НАЯДААР ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМГЧДЭД НОГДОЛ АШИГ ТАРААГААСАЙ.......

ИРГЭН [103.9.90.100] 2022-12-03 14:05:17

1072 Ш ХУВЬААНЫ НОГДОЛ АШИГ ХЭЗЭЭ ТАРААХ ВЭ

1072 ш хувьцаа эзэмшгчдийн групп [103.9.90.100] 2022-12-03 14:04:46

ЭТТ ОНООС ӨМНӨ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ БОЛОВ УУ. ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА

Зочин [202.55.188.110] 2022-12-03 12:10:58

Ярих чинь хэтэрлээ, ял өгөөч

Зочин [66.181.160.64] 2022-12-03 01:51:27

Яг хэрэг дээрээ хулгайчууд чинь Та нараас хэдэн араваар түрүүлчихжээ Гэнэн байна уу ?Мэдэн будилаад байна уу ?

Зочин [67.161.101.173] 2022-12-02 16:43:32

Хүний авч явсан ачааг хулгай хийсэн хүмүүсийг нүүрсчин гээд чл өгдөг байсан шүү дээ наад нүүрсчддээ ял өгөөчээ

Зочин [202.55.188.94] 2022-12-02 14:39:24

Энэ өөрөө нүүрсний хулгайчдын нэг нь биш үү?

Зочин [203.91.115.54] 2022-12-02 14:31:05

40 трилион гэдэг чинь яг ярих юм бол Монгол улсын бодит Днб-ий хэмжээ мөн. Татварт хамгийн багаар бодоход 6 трилион төгрөг төвлөрөх байжээ. Гэтэл ирэх жил гааль, татвар 2 бодит байдал дээр хамжаад эд дүнгийн мөнгө олно гэж суугаа. Иргэдэд очих байсан ногдол ашгийн мөнгийг тооцвол бас багагүй л дүн гарах байх даа. Гэтэл эрх баригчид энэ хулгайлагдсан баялагаас ашиг хүртээх байтугай үндсэн борлуулалтаас хүртэх байсан ашгийг нь сүүлийн хэдэн жил тас хориод түүнийгээ сонгуулийн санхүүжилтэндээ ашиглачихсан шүү дээ. Бас нууцаар байгуулдаг төмөр замдаа хөрөнгө оруулж цавчсан.

Зочин [202.21.109.60] 2022-12-02 13:30:23

eniig zailuulya hudalch gar

Өмхий хулгайчууд бүгд адилхан [66.181.179.249] 2022-12-02 12:48:12

ЗЭВҮҮН ХУЛГАЙЧУУД ШҮҮ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧУУДАА ЭРХЭНДЭЭ ОРУУЛЖ АВААД Л БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. ОДОО ИНГЭЭД БУЛЗААРУУЛААД ХАЯЧИХ ЮМ БИЗ ДЭЭ.

Зочин [202.9.40.161] 2022-12-02 12:23:17

Сэжигийн царайтай хулгай юу гээд булзааруулаад эхэлвэээээ

Зочин [202.9.40.161] 2022-12-02 12:21:54

За одоо цайруулах зам руугаа ороод л эхэллээ дээ. Энэ улаан нүдэлсэн хулгайч өөрөө оролцсон байхыг үгүйсгэхгүй шүү. Бүгд шорон явахыг чинь үзнээээ муу хүүрнүүд

Ахмед [202.72.247.58] 2022-12-02 11:56:42

2022.12.04 өдрийн жагсаалаас айгаад одоо болохоор өө зүгээр зүгээр л халаасны хулгай байсан бна гэх гээ юу.

Гаа [103.212.119.106] 2022-12-02 11:21:44

Хулгай ярьсаар 24 он муу шуналын бузарууд

Зочин [202.9.46.186] 2022-12-02 10:42:24

БАГАСГАЖ ХЭЛЭЭД БАЙНАА БАС, ӨӨРСДӨӨ ШААЧААД, ТА НАР ГАНХУЯГ ГЭЭД ЗАЛУУ РУУ ЧИХЭХ ГЭЭД БАЙГАА Ш ДЭЭ, БИТГИЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛЭЭРЭЭ

Зочин [192.82.76.223] 2022-12-02 13:43:08

Энэ гөлийсөн муу хулгайч шүү.ЖДҮ-ээс хусчихаад Хүрэлсүхийнхээ суганд шигдэж үлдсэн новш л доо.

Зочин [66.181.182.192] 2022-12-02 09:57:21

ЭНЭ ХАРХ НҮДЭЛСЭН НӨХӨР ЧИНЬ ӨӨРӨӨ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ БОЛОЛТОЙДОГОО

Зочин [103.212.119.22] 2022-12-02 09:39:53

Өөрснөө аалзны шүлс шиг орооцолдсон хулгайчууд багасгаад нуугаад л тэгснээ нүүрсний хулгай гараагүй гэх вий хулгайлаад тэрбумтан болсон хүн байгааг танай хүүк хэлээ биздээ луйварчид аа ард түмний хилэнг хөдөлгөж байж аюултай юм болов доо танай долоогч 100к 200к амсдаг тролл хийдэг нөхдүүд та нарыг өмөөрч хүчрэхгүй болно шүү

Зочин [103.229.120.32] 2022-12-02 09:25:46

Ёрөнхий сайд нь илэрүүл гэсэн бол хурдан илрүүлж ард түмэндээ мэдээлээрэй

Сүхбаатар [192.82.72.253] 2022-12-02 09:20:21

Нүүрс бишээ.

ххэ [202.55.184.18] 2022-12-02 09:17:41

6, 4 гэдэг тоо ташаа байж болно, яг хэдийг гэдгийг нь шалга. Мөн хяналтгүй гараагүй ч гэсэн уурхайн аман дээрээс хямд аваад цааш хил дээр очиход үнэ 2 нугараад тал мөнгийг ямар хүмүүс цавчаад байгаа зэргийг шалгах, тогтоох хэрэгтэй. Ийм Няцаасан байдалтай мэдээлэл хийхгүй байвал сайн байна.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.