УЛС ТӨРИЙН НАМ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДДАГ ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ
Монгол улс төрийн албаны шинэчлэл, зарчимын тухай хэдэн ч жил ярив даа. Гэтэл бодит байдалд төрийн албыг “ амьдралаа сайжруулах арга хэрэгсэл” болгоод буруу замаар будаа тээцгээсэн. Одоо яах вэ? Бидэнд хамгийн түрүүнд хэн бэ? Хэн байсан бэ? Гэдгээ мэдэх шаардлага тулгарчээ. Чөлөөт нийгэм дөнгөж үүр цайж Монголд ардчилалын дуу хоолой цангинаж байх үеэс эхлэн үндэсний үзэл, уламжлалт үнэт зүйлсийн чиг баримжаагаа баримтлахыг олон түмэн чармайж, үзэл санааны тугчид ч үүнийг олон түмэнд сэнхрүүлсэн юм. Учир нь тусгаар тогтнолын гол амин сүнс нь аливаа үндэстэн уугуул шинж төрх, соёл, уламжлалаа ойлгодог байх явдал.
Сүүлийн үед Монголд зарим улс төрчид нийгмийг ихээхэн буруу үзэл санаа руу турхирч, өөрсдийн зүтгэж, тэмцэж байсныхаа эсрэг зүйл сурталдах болжээ. Зөв үзэл санааг дорд үзэх хандлага барьцаалагдсан, аргагүйдсэн хэн нэгний авралын од ч болж мэдэх юм.
Харин хулгайч нарт хямрал, үзэл санааны сэмэрхий их чухал зөөлөн дэвсгэр бололтой. Баруун солгойгүй зувчуулж, өөд уруугүй наймаалцах нь өлөн цөөвөр үдийн хоолондоо бужигнах шиг аймшигтай. Манай эрх баригчид нэг нүүрээрээ шинэчлэл, дэвшил, үсрэлт, сэргэлт ярих мөртлөө нөгөө гараараа улсын төсвийн хормой доогуур шурган төр, ард түмнээсээ завшиж гэдэс цатгалан мөр бүтэн, баян цатгалан үлдэж байна. Харин монголчууд бүлтаараа өрийн цалманд ороогдож, өдөр шөнийг амь аргацаах маягаар барсаар удлаа. Статстик тоон үзүүлэлтийн дарагдуулсан бодит бус тоогоор л гэхэд хүн амын тал нь ядуу гэх ангилалд шууд багтаж, ирээдүйн тухай төсөөлөл үдший бүрий шиг улам л харанхуйлав.
Үнэхээр төрийн албаны тогтолцоог “нам тахин шүтэх” эрүүл бус үзэл санаагаар далдуур цэнэглэх, сонгуульд төрийн албад нэг фронт болж олон жил ялагдал хүлээсэн сөрөг хүчний намын эсрэг хөрөнгө, хүч зарцуулан ордог байдал улам боловсронгуй боллоо. Эл үзэгдэл даамжирч нэг нам нөгөөдөө өш хонзон зангидаж, төрийн хүч төвлөрүүлэн үндэсний эв нэгдэлд халтай нөхцөл байдалд орууллаа.
Төрийн дээд аппарат нь намаа хамгаалдаг, намын эв нэгдэл нэрийн дор бүлэглэл, фракуудын эрх ашгийг манадаг. Бүлэглэл фракцууд хувийн компаниудын мөнгө, эрх ашгийг өмгөөлдөг, компуниуд улс төрчдийг захиалж, бэлдэж төрд шургуулаад тэндээсээ шархаа нөхөж, дунд шатны төрийн албад нь яг энэ бичил системээр нам төвтэй ажиллаж төрийн үндсэн үүрэг алдагдахад хүргэсэн гол буруутан хэн бэ? Юу вэ гэдгийг дүгнэн хэлэлцэх цаг болжээ.
МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Од улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар 2021 онд дараах байр суурь илэрхийлжээ.
... -Улс төрийн намын хариуцлагын асуудал маш чухал. Улс төрийн нам тодорхой хугацаанд үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадахгүй бол татан буугдах хэмжээнд асуудлыг тавьдаг болох хэрэгтэй. Найман жилийн турш төрийн сонгуульд өрсөлдөөгүй бол тухайн намыг улс төрийн нам гэдгээр нь бүртгээд байх боломжтой юу гэдэг санал байгаа. Мөн намууд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа өгөхдөө алдаа дутагдал гаргавал сануулга өгөх, хариуцлага тооцох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх. Магадгүй төрийн санхүүжилтийг нь хязгаарлах, улмаар намыг татан буулгах хэмжээнд хариуцлага тооцох саналыг оруулж байна. Олон нийт нам нээлттэй, дотоод ардчилалтай, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байгаа нь судалгаагаар ч тогтоогдсон. Тэр утгаараа улс төрийн нам гэдэг байгууллага хууль эрх зүйн орчноо шинэчлэх шаардлага үүсчихээд байна. Энэ шаардлага өнөөдөр хангахдах цаг үе нь болжээ...
Сэтгэгдэл
Түүхэн хугацаа бол давуу тал болно. [59.153.114.210] 2022-12-04 18:01:29
Намуудын түүхэн хугацаа ЯМАР Ч өөрчлөлт авчрахгүй. Харин Оросын Единая Россия, Хятадын Коммунист Нам, Японы Либерал Нам, Франц, Герман, Их Британи, АНУ-ын намуудтай харьцахад Монголын урт удаан оршсон, танигдах нам байх хэрэгтэй байна. Танихгүй мэдэхгүй баагийнуудтай ХЭН харьцдаг юм бэ?
Зочин [192.82.68.122] 2022-12-04 14:40:11
Намыг татан буулгадаг байх хэрэгтэй эсвэл огт намгүй байх хэрэгтэй . Түүнээс АН , МАН хоёр шиг ээлжилж улс орныг дампууртал нь төр барьж тоглолж огт болохгүй юм бна . Улс төрийн намууд улс орноо сөнөөж дампууруулж бна гээд боддоо . АН , МАН хоёрыг МАНАН болоход нь шууд хоёулангийг нь татан буулгах байсан юм
Зочин [66.181.160.124] 2022-12-03 18:49:22
сонгуульд ялагдаад л татан буугдах уу. тэгээд шинэ нам байгуулаад л дахин эхлэх сайхансэтгэх юмаа
Зочин [122.201.22.21] 2022-12-04 09:35:47
Монголчууд 1990 онд МАХНыг булшилж чадаагүйнхээ горыг ёстой сайн авч байна даа.Хөгждөггүй доороо дэвхэцсэн , эргэж буцсан, хөрөнгө хураасан , монгол нь их өрөнд орсон , МАН нь түнтийтлээ таргалсан,ард нь арьс яс болтлоо турсан , идээчин,уугаачин ,янханчин , төрөөс төрсөн тэрбумтангаар дүүрсэн МАН болон өөрсдөө хөгжив өө хөөрхий.
Зочин [103.57.93.149] 2022-12-03 17:19:33
МАН 8 жил хагартлаа баяжлаа
Зочин [202.9.46.5] 2022-12-03 15:20:37
Ганц коммунист намтай хятад улс хөгжөөд л байх юм. Гэтэл 30 намтай монгол хөгжихгүй улам дордоод байх юм.
Зочин [66.181.182.132] 2022-12-03 14:49:59
30жил улс төрийн нам нэртэй төрийн бус байгуулагууд ард түмний тархийг угааж улсын өмч баялагийг хулгайлж луйвардаж хуулийг ул болгоод гадныхны гар хөл болоод эх орон тусгаар тогтнол хөгжилд гай болж байгаа эдгээрийг бүгдийг тараач ард төрийн эрхийг гартаа авахгүй бол хэдэн арван жил болсон амьдрал сайхан болохгүй нэг хулгайчийг нөгөө хулгайчаар нь солисоор байх болно хувьсгал хийжээж энэ асуудлыг шийднэ
Зочин [202.9.40.161] 2022-12-03 12:55:19
Хүүрийн махн ыг 90 онд л булшлах байсым ш дээ
жалбуу [124.158.65.233] 2022-12-03 14:44:14
МАХН-г 1990 онд булшлах гэж оролдоогүй нь аз болж МАХН-аа унагах гэсэн бол АН-г 2 минутын дотор үхдэл болгох хүчин хэвээр байсан.Энэ үед өөрсдийнхөн дотроо арай сийрэгхэн ухаалаг сэтгэдэг нь яах аргагүй "Улсын баатар"Батүүл мөнөөс мөн тулдаа энэ бүхнийг олж харж сэрэмжилж чадсан юм
Продвижение сайтов [185.174.159.245] 2022-12-03 11:07:23
Являюсь частным СЕО специалистом и мастером по настройке контекстной рекламы с 10-летним опытом работы. Приведу на ваш сайт клиентов из поиска Яндекс и Google. Использую актуальные технологии СЕО, которые гарантированно дают эффект! Разрабатываю и веду качественную рекламу в Яндекс-Директ, которая будет приносить заявки в ваш бизнес. В каждом проекте максимально погружаюсь в бизнес, выявляю сильные и слабые места. На связи 24/7. Консультирую бесплатно! Присылайте адрес сайта с комментариями, оценю перспективы СЕО продвижения, стоимость разработки и ведения контекстной рекламы. По всем вопросам просьба писать на почту inetpr(собачка)mail.ru или на вотсап 966 35O-57-78 До встречи и успешных продаж!