ТӨР НЬ АРД ТҮМНЭЭСЭЭ ТАСАРВАЛ...

Aдмин / Улстөр

Төр нь ард түмнээсээ тасарвал юу болдгийг “мэлрэг цэцэг”-нээс харж болно

Манай нэгэн улстөрч “Хосни Мубарак засгийн эрхэнд байх хугацаандаа 70 тэрбум ам.доллартой болж чадсан байна” гэж ярихыг сонслоо. Тэр эрхэм Египетийн дарангуйлагчийг бахдаж ярив уу, өөрөө барьцаж яриад байна уу гэдгийг ялгасангүй. Арабын ертөнцөд давалгаалж Хойд Африк, Ойрхи Дорнодод халдварласан эсэргүүцлийн цуглаанууд уг нь “дэлхийн мэдээ” төдий биш юм. Үйл явдал нь цэргийн дэглэмийг, нэг хүний, нэгэн гэр бүлийн засаглалыг түлхэн унагаж байгаа мэт боловч, үнэн чанартаа төр нь, төрийнхөн нь ард түмнээсээ хэт тасарвал юу болдгийн амьд жишээг мэлрэг цэцгийн хувьсгал харуулж байна.

Төр нь ард түмнээ тэтгэж дэмжээгүйн, төрийнхөн нь ард түмнээсээ тасарч баяжсаны сөрөг үр дагавар хувьсгалаар илэрч буй нь энэ. Манай улстөрчид, эдийн засгийн бүлэглэлийнхэн чухам үүнээс нь санаа, дохио авасай. Дээр өгүүлсэн улстөрч Хосни Мубаракийн 70 тэрбум долларын хөрөнгийг онцолсон хэрнээ Египетийн ард түмний 80 хувь нэн ядуу, өдөрт хоёрхон ам.долларын орлоготой амьдардагийг ярихгүй л байгаа юм. Зэрэг зиндаандаа тааруулж мэдээллээ боловсруулж байгаа нь тэр юм байлгүй.

Манай улс Египеттэй /Египеттэй шүү/ харьцуулбал ядуурал ялимгүй бага л байх. Гэхдээ египетүүдтэй адил өдөрт хоёр долларын орлоготой, халамжийн 21 мянган төгрөгөөсөө өөр орлогогүй хүн Монголд хэд байгаа билээ. Саяын хэдэн өдрүүдэд 21-хэн мянган төгрөгийн төлөө өглөөнөөс орой хүртэл зогссон уртын урт дараалал бол магадгүй хувьсгалд бэлэн хүмүүсийн цуваа ч байж болно. Манай улстөрчид араб эрийн хулгайн мөнгөнд шүлсээ унагаж байхаар ард түмнийхээ амьдралыг хувьсгал хийж буй улс орнуудынхтай харьцуулж хараасай. Үүгээрээ хувьсгалд уриалж, олон нийтийг турхирах гэсэнгүй. Монголд элдэв өнгийн хувьсгал хэрэггүй. Хоёр дахь долдугаар сарын 1 ч хэрэггүй. Төр нь, төрийнхөн нь ард түмнээсээ тасарч бол бүр хэрэггүй.

Дэлхийн ихэнх улс орнууд, удирдагчид нь арабын ертөнц, Ойрхи Дорнодод болж буй үйл явдлыг гарч болох хувьсгалаас сэргийлэхийн тулд одоогийн байдлаа, бодлогоо өөрчлөх сануулга гэж хүлээн авч байна. Монгол Улс, Монголын улстөрчид тэдний л нэг байгаасай. Сануулга гэдэг нь сүрдүүлэг биш, нэг талаар хувьсгалаас сэргийлж одооноос өөрчлөгдөж болох боломж шүү дээ. Ард түмний тэвчээрт, төрийнхний шуналд хязгаар байдаг гэдгийг мэдрэх нь мэлрэг цэцгийн хувьсгалаас бидний авах хамгийн том сургамж, дохио.

Монголын ард түмний тэвчээрт ч хязгаар бий. Тэрхүү тэвчээрийг барах үгүй нь эрх баригчдаас, улстөрчдөөс л шалтгаална. Ард түмэн 1990 оноос хойш тэвчээрийнхээ хязгаарт хүртэл тэмцээгүй ч, хязгаартай гэдгээ мэдрүүлсэн хэд хэдэн сануулгыг улстөрчдөд өгч л байсан. 2000-2004 онд бараг нэг хүний, нэг намын засаглал тогтож, түүнийг тойрсон ваакуумыг зөвхөн мөнгө л нэвтэлдэг байлаа. Эрх баригчид төрийн нэрээр тасарч баяжсанд эгдүүцсэн ард түмний дургүйцэл сонгуулийн дүнг эргүүлж тухайн үеийн МАХН сонгуулийн булхай луйвар хийгээд хийгээд олонхи болж чадаагүй юм. Тэр үед тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн “манай нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдэж байлаа.

Эрх баригчид ард түмнээ мэдрэхгүй болтлоо, ард түмний сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэх ёс суртахууны дархлаатай болтлоо олон түмнээс тасарсны нотолгоо энэ билээ. Санаж байгаа бол сонгуулийн сурталчилгаа нь хүртэл ард түмний дунд биш, тойрон хүрээлэгчдийн хүрээнд л болж байлаа шүү дээ. Сануулга өгсөн бас нэгэн үйл явдал бол долдугаар сарын 1.

Энд янз бүрийн учир шалтгаан байсан л байх. Гэхдээ сонгуулийн дүн ард түмний олонхийн санаснаар гараагүйд бухимдсан олон зуун иргэд сэтгэлийн дуудлагаар энэ цуглаанд оролцсон гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Өөрөөр хэлбэл, сануулга өгөх гэж. Энэ өдрөөс хойш гурван жил өнгөрлөө. Гэтэл өнөөдөр таван хүний амийг хөнөөсөн эзнийг ч тогтоож чадаагүй байхад эрх баригч нам шатсан байраа ордон болгоод босгочихсон нэр хайрлан нээлтээ хийж байна. Төр нь энэ үеэр гэмтсэн цагдаа нарынхаа эмчилгээний төлбөрийг ч бүрэн өгөөгүй хэрнээ МАН-ын байранд 11 тэрбум төгрөг өгчихсөн л явна. Төрийг хэний төлөө, хэнд үйлчлүүлээд байна вэ гэдэг эндээс харагдана.

Хоёр нам хамтарсан учраас удахгүй сайхан болно, ард түмний амьдрал дээшилнэ гэдэг үлгэрийг эрх баригчид гурав дахь жилдээ ярьж байна. Улс оронд болж бүтэж, хөгжиж дэвжиж байгаа юм мэдээж бий. Оюутолгой, Тавантолгой зэрэг эдийн засгийн том төслүүдийн үр дүн удаан л гарах байх. Гэхдээ хоёр намын хамтарсан учир шалтгаантайгаа, ард түмэнд амласантай нь, хүлээлгэсэн горьдлоготой нь харьцуулбал хэмжээ нь өчүүхэн бага, хурд нь яст мэлхий адил удаан байна. Төрийн нэрээр хийсэн бүтээн байгуулалт гэж нүдэнд харагдаж гарт баригдах юм бараг алга. Гэтэл хамтарч засаг бариагүй байхдаа АН орон сууц, МАХН газрыг хувьчилчихсан, муу хэлээд байгаа Н.Энхбаяр нь хүртэл мянганы замын бүтээн байгуулалтыг бодитоор эхлүүлчихсэн л байсан шүү. Харин хамтарсан засгийн өнгөн дээр, асар их баялгийн сургаар хөрсөн дор байгаа нөөцөө дэлхийн зах зээлийн үнээр нь шууд үржүүлсэн том том тоонууд, цаасан дээр буулгасан төслүүд, “Айвенхоу майнз”-ын Фрийдландын хөрөнгийг /Оуютолгойн ашгийн 66 хувь түүнийх гэдгийг манай улстөрчид мартаад байх юм/ оруулж тооцсон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийн өндөр тоотой л боллоо.

Бодит амьдарл дээр ард түмэн гурав дахь жилдээ цонхны цааанаас чихэр долоож сууна. Гэтэл засагт хамтарсан цөөн хүний хүрээллийн амьдрал яаж дээшилж, төрийн нэрээр хувийн бизнесээ яаж хөгжүүлж хөлжүүлж байгааг ард түмэн ам дамжуулан ярьж бичих юм. Тэр дунд батлагдсан, батлагдаагүй, батлагдах боломжгүй аль аль нь л бий. Хамгийн гол нь өнөөдрийн энэ байдал ирээдүйд гарч болох хувьсгалаас сэргийлэх нөхцөл мөн үү гэвэл мөн.

Арабын ертөнцийн үйл явдлыг өнгөц харвал улстөрийн дэглэмийн эсрэг тэмцэл юмшиг. Гэтэл гадна талаасаа улстөрийн агуулгатай ч, төрийн нэрээр хөлжсөн эдийн засгийн бүлэглэлийн эсрэг тэмцлүүд шүү дээ. Цөөнх нь хэт баяжиж олонхи нь ядуурсанд, баялгийн, орлогын шударга бус хуваарилалтад дургүйцсэн ирэгдийн бухимдал эсэргүүцэл хувьсгалаар илэрч байгаа.

Египет, Ливи, Тунист бүгд адилхан. Ард түмнийг ингэж хувьсгалыг сонгох хүртэл бухимдуулах, тэвчээрийг нь барах эдийн засгийн бүлэглэл Монголын улстөрд бий юү гэвэл бас л бий. Төрийн алба, улстөрийн албан тушаал ихэнхдээ эдийн засгийн шалгууртай, эдийн засгийн зорилготой болсон. Уг нь хэдэн жилийн өмнө Монголын улс төр лидерээ тойрсон, намаа дагасан бүлэглэлүүдийн л нэгдэл байлаа. Одоо бол улстөрийн лидер хамаагүй. Улс төр бүхлээрээ эдийн засгийн бүлэглэл дагасан нэгдэл болжээ. Хотын бүлэглэл, Алтан гадас, баруун, зүүний хүчний холбоо гээд л. Ардчиллын дууч улсын баатар маань хүртэл өөр дуу дуулдаг болсон байна лээ. Сонгууль нь заримдаа намуудын дунд болж байгаа мэт боловч намын далбаан дор эдийн засгийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн болдог. Эдийн засгийн бүлэглэлийн улс төрд эзлэх орон зай, төрийг эдийн засгийн утгаар ашиглах хувийн сонирхол хэмжээнээс хэтэрвэл ард түмнийг хувьсгалд дууддаг байна.

Хувьсгалаас сэргийлэхээс гадна, хувьсгалд турхирч болох аюул ч Монголд бий боллоо. Энэ нь өнөөдрийн улс төрийн хийрхэл. Тэр дунд, магадгүй толгойд нь улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байсан хүн яваад бүр ч анхаармаар. Н.Энхбаяр хувь хүний хувьд иргэний эрхээ эдлэх эрхтэй. Түүний улстөрийн тэмцлийг хүндэтгэх ч учиртай. Гэтэл тэрээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дууссан ч, төрийн хамгаалалтад байгаа, төрийн өндөр албан тушаалд арван хэдэн жил ажилласан нэгэн. Өөрөөр хэлбэл, улсын нууцтай ийм олон жил шууд харилцаж байсан хүн Төрийн ордны гадуур улстөр хийх нь хэр зөв юм бол. Улсын Ерөнхийлөгч байсан хүн булхайтай, луйвартай ч гэсэн Үндсэн хуулийн дагуу байгуулсан төр засгийг Үндсэн хуулийн бус аргаар унагаахыг бусдад уриалж болох уу.

Н.Энхбаяр МАН-ын эсрэг явж болно оо. Харин хувь хүмүүсийн зөрчил, сонгуулийн ялагдлын бухимдал байлаа байлаа гэхэд нэгэн цагт зүтгэж байсан төрийнхөө эсрэг явж болохгүй л санагдах юм. Олон жижиг нам, хөдөлгөөнүүд сэрж Н.Энхбаярын далбаан дор нэгдлээ, эрчимжлээ. Өчигдрийн “дайсан”-ууд нь өнөөдөр Н.Энхбаярын найзууд болжээ. Тэдний дунд “миний дайсны дайсан бол миний найзууд” гэдэг зарчим л үйлчилж байна. Н.Энхбаяр улстөрд дахин гарч ирэхийн тулд жижиг нам, хөдөлгөөнүүдийг ашиглаж байна гэж хэлэх хүн бий.

Гэтэл бодит байдал дээр улсын Ерөнхийлөгч байсан хүн өөрөө тэдэнд ашиглагдаад байгаа дүр зураг харагдана. Уг нь арван хоёр жил төрийн өндөр албан тушаал хашаад ардчилсан сонгуулиар огцорсон Н.Энхбаяр битгий хэл, 40 жил жинхэнэээсээ хаанчилж байсан Египетийн Ерөнхийлөгч хүртэл чимээгүй огцорч л байна. Гучин жил засагласан Тунисийн Ерөнхий сайд хүртэл “миний огцролт ардчилсан Тунисийг байгуулахад хэрэг болоосой” гэж хэлээд улс төрийг орхиж чадаж л байна шүү дээ. Ядаж байхад МАН нь ч Н.Энхбаяраа зүгээр орхиж чадахгүй, оролдоод, үйлдлийг нь улам томруулаад байх юм.

Заримдаа бүр засаг барьж байгаагаа мартаад МАН нь хүртэл хийрхчих юм. Ийм хийрхлүүд хувьсгалын өдөөгч болно уу, гэхээс хэзээ ч гал хамгаалагч болохгүй ээ. Эрх баригчид одоо хувьсгалаас сэргийлэх, хувьсгалд турхирагчдаас болгоомжлох гэсэн хоёр сорилтын өмнө зогсч байна. Хувьсгалаас сэргийлэхийн тулд ард түмний амьдралыг одоо байгаагаас нь бодитойгоор дээшлүүлэх, төрийг ард түмний олонхийн төлөө үйлчлүүлж илүү шударга ажиллах. Хувьсгалд турхирагчдаас болгоомжлохын тулд тэдэнтэй хэл амаа ололцох л хэрэгтэй. Түүнээс бус, ард түмний бухимдлыг ч, Төрийн ордны гадуурхи хөдөлгөөнүүдийг ч төрийн эрх мэдэл, мөнгө хоёроор дарж барьж болно гэж тооцож басч болохгүй байх аа. Хэрвээ болдог л байсан гартаа засгийн бүх эрхийг атгаж, халаасандаа 70 тэрбум ам.доллар хийсэн Хосни Мубарак наймхан өдрийн дотор огцрохгүй л байсан байлгүй. Тэгэхээр засгийг эргүүлэх, нийгмийг тогтоох гол хүч нь мөнгө, эрх мэдэлд биш, зөвхөн ард түмэнд л байдаг ажээ. Тус тусдаа бухимдлаа тээж явсан хүмүүсийг цаг үеийн шаардлага нь гарвал утасны мессежээр хүртэл ард түмэн болгон нэгтгэн хүчирхэгжүүлж болдгийг Тунисийн үйл явдал харууллаа.

Эх сурвалж: Нийтлэлч агсан Г.Отгонбаярын архиваас


Сэтгэгдэл

1072 ш хувьцаа эзэмшигч иргэн [103.9.90.100] 2022-12-07 18:46:41

оноос өмнө сүүлийн 5 жилийн ногдол ашиг авья

зочин [192.82.70.61] 2022-12-06 09:40:12

Монголд хуулийн байгууллага сайн байсан бол ийм зйл болохгүй. Хууль нь ягштал биелэгдэж байсан бол авилгачид, хулгайч нар төрөхгүй. Гэтэл ажлаараа шилдэг яамаар хууль зүй дотоод хэргийн яам, сайд шалгарсан нь эсрөгөөрөө юм шиг байна. Ийнхүү хуурмаг явдал монголын ард түмнийг үнэхээр басамжилж доромжилж байна даа

Монгол [202.21.124.129] 2022-12-05 20:37:12

Аюултай гэхэд дэндүү жолдох, АЙМШИГТАЙ нэг хүн монгол орныг ийм байдалд хүргэсэн

Зочин [122.201.22.237] 2022-12-05 20:18:15

Засаг огцруулж яаааах гээд байгаа малууд вэ? Наад жагсаал үймүүлээд тэс өөр огцрох тухай ярьж байгаа нөхдүүд лав монгол биш байхаа

Зочин [192.82.69.64] 2022-12-05 20:38:48

Популизм , шоу , пиараар ажлаа хийдэг цаг ингээд өнгөрөх болтугай.ИДЭЖ УУДАГ АА ХАЙЦААЛЖ АЖИЛ ХИЙДГЭЭ ШОРОНД ОРУУЛСААР МОНГОЛ ХӨГЖДӨГГҮЙ ЭЭ.ЭНЭ ҮАСАГ ОГЦОРВОЛ ТААРНА

Зочин [188.162.254.38] 2022-12-05 20:00:48

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!

Зочин [150.129.143.113] 2022-12-05 20:33:07

Ашиг их байгаа болоод улайрч байна. Улс төрөөс улсынхаа ашигийг дээр тавих сийрэг толгой алга

Зочин [103.212.118.247] 2022-12-05 18:09:37

3 ondorlog yaraltai ogtsor

Зочин [103.10.23.156] 2022-12-05 17:52:08

Хүрэлсүх намаа авах гээд жагсаж байна

Irgen [66.181.187.223] 2022-12-05 16:48:44

Harin ch Oyunerdene avigatai temtsej bgaa ajly ni hiige

Зочин [202.126.90.69] 2022-12-06 06:57:42

avulgiin haan shuu dee ooroo

Зочин [202.126.89.176] 2022-12-05 15:54:11

Хүрэлсүх ийн томилсон хүмүүс шаасан

Demjij baina ! Zaluuchuud bid bugduuruu Demjij baigaa shuu ! [202.126.90.101] 2022-12-05 15:49:49

Oyun - Erdene - Odoo chi bolnoo ! Ogzroochee ! Onigoo ! Onigoo ! bolj duuslaa !

1072 ш хувьцаа эзэмшигчдийн групп [103.9.90.100] 2022-12-05 15:27:55

ЭТТ 1027 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ТАРААХ ЁСТОЙ

Зочин [122.201.19.99] 2022-12-05 14:37:28

Оюунэрдэнэ одоо зайгаа тавиад зайлаачээ амаараа ажил хийсээр бгаад улс орон дампуурлаа

Зочин [150.129.143.113] 2022-12-05 20:31:26

Дараа нь бас нэг ам амаараа гудараад баяжаад явна. Харин цусыг нь гаргаж тангаргаараа үхэж цэвэрлэгдэх ёстой. Дараагийн үе нь энэнээс долоон доор үе хүлээж байгааг сана.

Иргэ [192.82.77.69] 2022-12-05 13:03:23

Тасарсан биш --ард түмэний боломжийг хулгайлсан хулайчид !!!!!!!!

Иргэн [192.82.77.69] 2022-12-05 13:00:34

Цагдаа нар ч ингэжболохгүйг хэлж болих хэрэгтэй !!!!!!Та нар Ард иргэдийн хүүхэдүүд шүү дээ .Эд нарыг ингэж хамгаалж даваруулжболохгүй -- Та нарын Аав Ээж дүү ах эгч хүүхэд эхнэрүүд чинь бүгд ард иргэд шүү дээ таминээ!!!!!!Цагдаа буруу зүйлийг Эсрэг байх хэрэгтэй таны Эрх шдээ !!!!!! Зайлуулдаа одоохон бүгдийг илэрээд бүгд энэ хорвоогоос хөрөнгө биш бие нь явахаас хойно шийтгэл ээ үүхээд явна доо!!!!!!!

Зочин [203.17.23.197] 2022-12-05 12:41:05

Онигоо


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.