ИБУИНХУ-ын ханхүү Виллиам “Earthshot” шагнал гардууллаа

Aдмин / Гадаад мэдээ

Уэльсийн ханхүү Виллиам, Гүнж Кэйт нар АНУ-д айлчилж, байгаль орчинд үзүүлэх сайн нөлөөллийг дэмжих зорилготой “Earthshot” шагнал гардуулах ёслолд оролцлоо. Үүгээр түүний АНУ дахь 3 хоногийн айлчлал дуусгавар болж байна. Хунтайж Уильям Баасан гарагийн орой Бостонд гурван өдрийн айлчлалынхаа сүүлийн арга хэмжээ болох “Earthshot” тэмцээний гала арга хэмжээнд оролцож, дэлхийн байгаль орчны асуудлыг шийдвэрлэх "хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг, шамдуулсан" өнгө аястай илтгэл хэлэлцүүллээ гэж хэвлэлүүд уламжилжээ.

Уэльсийн ханхүү АНУ-ын ерөнхийлөгч байсан Жон Кеннедигийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, түүний 1962 онд сансрын нисгэгчдийг саран дээр буулгахын төлөө тус үндэстнийг хөдөлгөхөд хүргэсэн хэлсэн үгнээс нь санаа авч энэхүү шагналыг анх санаачилсан юм гэж хэлжээ. Тэрээр байгаль орчныг хамгаалахад яг ийм шуурхай, цар хүрээтэй ажил хэрэгтэй гэж онцолсон юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Ханхүү Виллиамын нэрэмжит Earthshot шагнал нь байгаль хамгаалал, цэвэр агаар, далай тэнгисийг сэргээх, хог хаягдлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлт гэсэн таван тусдаа төрлөөр ялагч бүрт 1 сая фунт стерлингийн шагналыг олгодог байна. Түүнчлэн ялагчид болон эцсийн шатанд шалгарсан 15 оролцогч байгаль орчны шаардлагад тулгуурласан өөрийн төслөө өргөжүүлэх дэмжлэгийг авах эрхтэй болдог байна.

Хааны гэр бүлийн хосууд айлчлалын хүрээнд мөн АНУ-ын Бостон дахь хүүхэд, залуучуудад дэм үзүүлдэг буяны байгууллагад зочилж, олон нийттэй гар барин ярилцаж, хүмүүстэй халуун дотно харилцаж байсан хэмээн сэтгүүлчид тэмдэглэжээ.


Сэтгэгдэл

Roma Pulleine [104.144.122.246] 2023-01-20 05:55:28

To the medee.mn Webmaster, same below: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.