Коммунист арга барилаасаа салаагүй цагт...
Эрх баригч нам аль ч үеийн удирдагчид хориглох, шахалт үзүүлэх барилаасаа салж чадахгүй л байна. Хүн төрөлхтөн, дэлхийн олон улс гүрэн харьцангуй чөлөөт тогтолцоо, өөрсдийн гэсэн эрүүл зохицуулалтыг бий болгоод багагүй хугацаа өнгөрөөд байна. Хорвард төгссөн Ерөнхий сайд нь хүртэл тамхи таттсан иргэдээ тавин саяар торгох тухай ил цагаан ярина гэдэг тэр хүн хувийн араншингаа дарж чадахгүй ааг омог нь амтагдсандаа бус гагцхүү намынх нь хүмүүжил хатгасан хэрэг. Нийгмийн бие даасан чөлөөт байдал, иргэдийн хүлээлтэд өнөөгийн эрх баригчдын баримталдаг зарчим сууриараа тохирохгүй, ямар ч шийдэл санал болгосон өнөөх нь хэт хуучинсаг, хүнийг айлгадаг, сүрдүүлдэг бүр болохгүй бол шоронд хорьдог залхаан цээрлүүлдэг байдал бий болчихсон нь нууц биш.
Нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшорын гэмт хэрэгтэй намуудын удирдлагууд, улс төрчид нэр холбогдож баримтууд цувардаг ч хариуцлага хүлээсэн нь хэд билээ. Судлаач Т. Баярхүү: ...Коммунист пропаганда арга барил, ардын, ардчилсан хамаагүй үе үеийн эрх баригч нарын үндсэн уламжлалт технологи... Одоо ч бат бөх оршиж илүү их ивээн тэтгэгдсээр...
“МАН хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтернийн бүрэн эрхт гишүүн”, “Ардын хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан социалист” нам болж хувирсан гэхчлэн МАН-ын үе үеийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтайг бид мэднэ.
Коммунист түүхээ гээгээгүй, коммунист үзэл суртал, сахилгын арга барил, босоо тогтолцооноосоо огт салаагүй өнөөгийн МАН-ыг коммунист байгаагүй, коммунист биш гэж зөвтгөх нь нэн увайгүй, хүн чанаргүй хэрэг болохсон. МАН шинэчлэгдэнэ, цэвэршинэ гэж хичнээн их ярих тусам тэр нь олон жилийн сунжирсан сул яриа болж, түүнд нь гишүүд дэмжигчид, монголчууд залхаж байгаа. Үүний гол шалтгаан нь МАН коммунист өвөөсөө бүрмөсөн татгалзаагүйн гай юм. 1990 оныг хүртэл нэг өөр нам байсан, тэр намын түүх БНМАУ- тайгаа, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал, Батмөнхтэйгээ үүрд дууссан, 1990 оноор цоо шинэ, огт өөр нам үүссэн гэж зарлаагүйн гайгаар 27 жилийн турш шинэчлэгдэх тухай ярьж байна. Бүр болохгүй бол 2010 онд МАХН-аа МАН болгон зарлаж байхдаа нэг түүхийг өндөрлүүлж, цоо шинэ нэг түүх эхэлж байгааг зарлачихсан бол шинэчлэл нь арай хялбараар цааш явах байсан бус уу?
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.128] 2024-07-25 00:55:48
Коммунист үзэл гэж яг юу юм бэ?
зочин [103.229.123.132] 2022-12-06 20:28:41
МАН гэдэг марксист ленинист социалист коммунист үзэл баримтлалтай, хэт хуучинсаг, асар их хоцрогдчихсон, хөгшин коммунистуудын нам хэзээ тарах вэ? МАН 100 гаруй жил Монголчуудыг ядуурал, хоосрол, хоцрогдол, оюуны хомсдол руу удирдаж хөтөлсөн үү? МАН ард түмнийхээ ахуй амьдралыг хараач ээ, ухаараач ээ.
Тарах хугацаа болоогүэйь болоогүй. [103.212.118.148] 2022-12-08 15:14:17
200 гаруй жилийн өмнө бий болсон АНУ-ын Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам тарахад л тарнадаа.
Зочин [150.129.141.81] 2022-12-06 19:33:27
ХЭРЭЭГ ЦАГААНААР БУДААД ХАР !! ХЭРЭЭ ТАГТАА БОЛСОН БАЙНА УУ . ЭСХҮЛ ӨНГӨ НЬ ЦАГААН Ч ХЭРЭЭ ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА УУ ??? МАХН МАН БОЛСОН НЬ ЯГ ҮҮН ЛУГАА АДИЛ БУСУУ ?