АЛД ДЭЛМИЙН ЗӨРҮҮ БУЮУ ЕРӨНХИЙ САЙД ЕРӨНХИЙЛӨГЧ НАР ХЭРХЭВ?
12 сарын 06-ны өглөөний 11.00 цаг гэхэд Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийсэн нь олны анхааралд багтсан ч дорвитой шийдэлд хүрч, нүүрсний хулгайн асуудалд хэн хэн хэрхэн нэр холбогдж, ямар хэмжээний хохирол учруулсан зэргийг тодорхой зарлаж чадахгүй Ерөнхий сайд ажлаа тайлагнаж, яг л огцорох гэж байгаа юм шиг хамаг юм аа тоочиж байгаад л гэнэтхэн ерөөсөө тогтолцооны өөрчлөлт хиймээр байна...хүчтэй Ерөнхий сайдын засаглалд шилжих эсэхийг ард түмнээс асуух нь зүйтэй... Гэхчлэн тууштай, бодит, энгийн ойлголтод хүрч болох гүйцэтгэх засаглалын тэргүүний хэмжээний байр суурь илэрхийлж хараахан чадсангүй. Жагсагчдын нүүрсчид санхүүжүүлсэн гэх зэрэгээр мэдээллэж, нүүрсний хулгайтай тэмцэж байгааг нь зогсоож мохоох гэж байгаа оролдлого хэмээн тайлбарлав.
Гэтэл Ерөнхий сайдыг мэдэгдэл хийхээс өмнөхөн өглөөгүүр “Ерөнхийлөгч УИХ, ЗГ-ыг огцоруулах санал гаргалаа” гэж бараг бүх сайтуудаар мэдээлсэн ч Л. Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд үүнийг үгүйсгэж тогтолцооны өөрчлөлт хийх талаар л ҮАБЗ зөвшилцсөн тухай ярьлаа. Гэтэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ талаар өөрийн байр сууриа огт илэрхийлээгүй нь анхаарал татаж байгаа юм. Хэн нэгэн Ерөнхийлөгчийн нэр хүндийг ашиглан худал мэдээлэл тараасан бол тэр тухай мэдээллэхгүй өнгөрөх ёсгүй. Харин үе үе аливаа шийдвэр гарахын өмнө нийгмийн сүлжээний хандлагыг тандах зорилгоор бор шувуу нисгэж үзээд буцаагаад татчихдаг.
Энэ бүх ээдрээт асуудлаас болж ард түмний толгой тархи, ойлголт хандлага хэд хэд эргэж ч мэдэхээр. Учир нь эрх баригч нам үнэмлэхүй эрх мэдэлтэй хэр нь төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийм алд дэлэм зөрүүтэй нөхцөл үүсгэсэн нь ард түмний төдийгүй гадаадын ажиглагчдыг гайхан эргэлзэхэд хүргээ болов уу.
Харин нүүрсний хулгай илрүүлж харицлага тооцох дээр бүгд нэгдмэл санаа зорилготой байгаа үед Ерөнхий сайд далийлгаж тогтолцооны шинэчлэлийг ярьсаар бараг хамаг цагаа барсан нь эргээд нийгэмд олон маргаан хардлага дагуулж байна. Жишээлхэд Ерөнхий сайд Д. Бямбасүрэн гуайн охин Энхбайгаль:
Засгийн газар буруугүй, авилгачид буруугүй, авилгын сүлжээ буруугүй, тогтолцоо буруутай гэдэг араа руугаа орж байна даа. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмээд юу ч өөрчлөгдөхгүй.
Хариуцлагаас бултах л арга
Урд хөрш нүүрсний хулгайтай тэмцэхэд чинь туслая, албан бичгээ өгчих гэлээ. Манай засаг болохоор Үндсэн хууль буруутай гээд байх юм даа. Авилгатай тэмцэх нь Үндсэн хууль өөрчлөхгүйгээр дотроо шийдэх асуудал.
Нүүрсний хулгайчиддаа хариуцлагаа тооц
Үндсэн хууль буруугүй
Нүүрс хулгайлсан нь авилгачид болохоос Үндсэн хууль биш гэжээ.
Харин Defacto нэрээр алдаршсан эдийн засагч Д. Жаргалсайхан:
Авлигалчид нүүрсний хулгайд холбогдсон бүх олигархиуд нэгдэж төрийн хямрал руу түлхэж улмаар цаг хожих, аргасаам хийх оролдлого ажиглагдаж байгааг хэлээд эдийн засгийн дорвитой арга хэмжээгээ түргэвчилж, асуудлаа нэг мөр шийдэж байж дараа нь төр засаг огцордог байх хэрэгтэйг санууллаа.
Сэтгэгдэл
Nyyrsnii hylgaichidiig ileryylen gargaj ireh ni zailsgyi dee!!! [148.60.92.227] 2022-12-10 19:00:49
Yamarch baisan ene zasag siidleed olood yabah baih aa,gej bodoj baina.Odoo erhbis syyh prokuror ni ajillah bailgyi dee!!chadahgyi bol syyh prokuroriin emne ni ochij jagsah heregtei biz!!!!
Зочин [202.9.46.5] 2022-12-09 09:07:19
Ерөнхий сайд эрх мэдлээ хэрэгжүүлэн хулгайг илрүүл. Чадахгүй бол УИХ ЗГ огцор өөр арга зам харагдахгүй байна
Зочин [66.181.161.53] 2022-12-08 02:13:36
Нүүрснии хулгайч нар хэдэн мянган машин нүүрсииг 10жил улсын хилээр мэдэгдэлгүй гаргаад байсан гэдэгт эрүүл ухаантай хүн итгэхиин аргагүй хэрэг Ямар хэд гурван кг юм бишдээ хэдэн сая тонн нүүрс шүү дээ Энэ бол шүүх прокурор хил гаалынхан цагдаа тагнуул АТГ улс төрчид цөмөөрөө хамтарч байж л хиих ажил Тэгэхээр хариуцлага нэхэх ёстой газрууд бол дээрх төриин нэр зүүсэн байгууллагууд юм Одоо харин энэ хэрэгииг чулуу болгож авилагчин луйварчин хулгайч нарын хамгаалалт болсон шүүх хууль хяналтынханыг ниитээр нь цэвэрлэх хэрэгтэй Тэгэхгүй бол ямарч хэрэг шиидэгдэхгүй сунжарсаар ард түмэн мартана Энэ бол шинэчлэл хиих алтан боломж
зочин [66.181.186.253] 2022-12-07 23:34:11
МАН 100 гаруй жил Монгол улсыг удирдсан биз дээ? Гэтэл яагаад Монголчууд өнөөдөр ийм ядуу буурай, дорой, гуйлгачин, хүлцэнгүй, архичин, хорт хавдартай, өвчтэй, зовлонтой, түгжрэлтэй, ууртай бухимдалтай, хорт утаан дунд, оюуны хомсдолтой, оюуны хоосролтой, ажилгүй орлогогүй, өртэй зээлтэй, нүүрсгүй түлээгүй, цахилгаан эрчим хүчний ба халаалтын доголдолтой-дутагдалтай, даарч ядарч туйлдаж аргаа барж амьдарна вэ? Баялгийн ба нүүрсний хулгайчид нь 3,4 САЯ ХҮНИЙ БҮТЭН НЭГ ЖИЛ АМЬДРАХ МӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР НУУГААД ЗАЛГИЧИХСАН байгааг яагаад ТӨР ЗАСАГ, ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГУУД МЭДЭХГҮЙ, ХАРААГҮЙ ДҮР ЭСГЭЖ ЯНЗ БҮРИЙН СОНИН СОНИН ТАЙЛБАР ХИЙГЭЭД СУУГААД БАЙНА ВЭ? Энд ямар учир байна вэ? Монголын баялгийг хулгайлах эрх хэнд ч байхгүй биз дээ? Хууль шүүхийн өмнө бүгд тэгш адил биз дээ? Монголын төр засаг арай л арчаагүй хүчгүй сул байна уу?
Зочин [202.55.188.36] 2022-12-07 22:18:41
ИХ ХУРАЛ,ЗАС ГАЗАР,ШҮҮХ ПРОКУРОР,АВИЛГАТАЙ ТЭМЦ ГАЗАР БҮГД ТЭР ХУЛГАЙД ОРОЛЦСОН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙГАА.ИМ НӨХЦӨЛД ХУЛГАЙЧИЙГ БАРИХ,ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ.1ЖИЛИЙН ХУГАЦААНЫ ТӨРИЙН УДИРДЛАГЫН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ,БҮГДИЙН ОГЦРУУЛЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГА ГАРСАН.
Зочин [59.153.115.105] 2022-12-07 21:34:51
Ерөнхий прокурор бсан Энхамгалан энэнд буруутай угаасаа шалгаад илрүүлж бсан хэрэг бсан бна ш дээ Ажнай Бат эрдэнэ холбогдсон юун санхүүгийн хэлтсийн дарга
Зочин [59.153.115.105] 2022-12-07 21:33:17
Ард түмнийн та 2 хуурах санаатай бна үгүй шүү хулгайчдаа илрүүл их хурлын сонгуулийг дахин зарлаж хугацаанаас нь өмнө сонгууль явуул тэхгүй бол та 2 хэзээ ч нүүрсний хулгайчдаа нэрлэхгүй илрүүлэхгүй дахин босож тэмцэнэ шүү
Зочин [202.179.21.225] 2022-12-07 21:09:55
Ерөнхийлөгч ерөнхий сайд нар шоцгаа одоо зогсоосон нь дээр дэээ. Та нарт ажил хийх ямарч чиг баримжаа алга, юу ярина вэ??????
1072 ш хувьцаа эзэмшигч иргэн [103.9.90.100] 2022-12-07 18:47:58
ОНООС ӨМНӨ НОГДОЛ АВЬЯ СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН
ЗОЧИН [103.229.121.39] 2022-12-07 15:04:14
ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ БАС Л АМАРБАЯСГАЛАНТАЙГАА АДИЛ ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ХООСОН МАХАН ТОЛГОЙ ШИВ ДЭЭ,УИХ-ын ГИШҮҮН СОЛДБААТАР,Ж.ЭНХБАЯР,ЕНБД АМАРБАЯСГАЛАН ГЭЭД 3.5 ТЭРБУМЫН ЖДҮЧИН ХУЛГАЙЧДЫГ,УИХ-ын ЖДҮЧИН 49 ХУЛГАЙЧДЫГ ЯАВ,ЗҮВ ЗҮГЭЭР,ХАРИН Ч ЕТГ-т,САЙД ГЭЭД ЯВЖ БНА, ЭДНУУСТ АРД ТҮМНЭЭС ИЧИЖ ЗОВОХ БУЛЧИРХАЙ БАЙХГҮЙ ШҮҮ,ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙЧДАА ЯАВ,ЗАРИМ НЬ ХУЛГАЙЛСНАА ХАГАС ДУТУУ ТӨЛӨӨД ЗҮВ ЗҮГЭЭР,ОДОО НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДАА ЯАХ ГЭЖ БНА,ЕС БУЛЗААРУУЛЖ ТОГТОЛЦОО ГЭЭД ДЭМИЙРЭЭД ЭЛИЙРЭЭД БАЛАЙРААД ЭХЭЛЛЭЭ,ЭНЭ ХУЛГАЙ НЬ ҮХ,ТОГТОЛЦООНООС БОЛСОН ГЭНЭЭ,ТӨР ЗАСАГ,СААРАЛ ОРДОН,ЯАМД,АГЕНТЛАГ,ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНУУДААР ДҮҮРСЭН МАН-ын ХУЛГАЙЧДЫГ ХӨӨН ЗАЙЛУУЛЖ,ХУУ ЦЭВЭРЛЭЖ ХУЛГАЙЛСНЫГ НЬ ТӨЛҮҮЛЖ,ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ,ШОРОНД НЬ АВААЧИЖ ТҮГЖИХЭЭС НААШ МАНАЙ УЛС СЭХЭХ,ӨНДИЙХЭЭ БАЙСАН,ШАТЫГ ЦЭВЭРЛЭХЭД ДЭЭРЭЭС НЬ ЭХЭЛДЭГ ЮМ ШҮҮ,ЭДНУУСЫН ЭНЭ ХУЛГАЙ,ЛУЙВАР ЭДНУУСТ ЗҮГЭЭР ҮГЭЭ ХЭЛЭЭД ОГЦРООД ЗАЙЛАХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН ЮМ,ӨӨРСДӨӨ ЗАЙЛДАГГҮЙ ЮМ БОЛ АРД ТҮМЭНД ТА НАРЫГ ЗАЙЛУУЛЧИХ ХҮЧ БАЙДАГ ЮМ ШҮҮ.
Номио [103.242.47.18] 2022-12-07 13:36:17
Гайхаж байна
Зочин [192.82.83.175] 2022-12-07 12:08:13
энэ хүрэлсүх оюунэрдэнэ нар бүх зүйлд ндсэн хууль буруутай тогтолцоо буруутай гэдгээр УИХ- засаг дахь бүх хулгайчдаа хамгаалж үлдэх мэх олжээ
ffgfg [202.21.117.34] 2022-12-07 11:20:51
Юу гэж ярьж чадах улсууд,,,,400 сая жуулчин хаа ба,,,,
Зочин [124.158.65.233] 2022-12-07 11:11:12
Хүрэлсүх Оюунэрдэнэ нараа та нар хэтэрхий удаан ямар ч хэрэггүй онол ном яриад биднийг залхааж хулгайчид цаг хожиж ажлаа амжуулж бүх баримтаа устгаж амжиж байнаа.Эхлээд шүүгч,прокуроруудаа солиочээ Хулгайчид чинь тэдэнтэй нийлчихээд аль нь манай нохой аль ньхээрийн чоно гэдэг нь мэдэгдэхээ болилооТа нар ажлын дарааллаа зөв хийгээчээ Одоо хулгайчдаа шүүхрүү явуулаад нэмэргүй гэдгийг яагаад ойлгохгүй байгаа юмбэ.Тэрбумыг идчихсэн хулгайчийг 40 саяаар торгоод яах юм бэ.Яасан олхиогүй ажиллаад байна вэ. Юунаас нь айгаад байгаа юм бэ.Сү.Батболд,Элбэгдорж Дорлигжав,БаттулгаЭрдэнэАжнай Батэрдэнэ гээд бүх юм ил болчихоод байхад шалгаж байна гэдэг ганцхан үгтэй шалбарсан юм огт байхгүй Шалгаж хугацаа авдаг мэх одоо хуучирчээ.Шалгадаг хүмүүс чинь бас хулгайчид байнаа.Батхүүг 10 жил шалгаад 10 жилийн ял өглөө.Ар талд нь байсан С.Баяр,ГанзоригОчирхүү гэсэн хулгайчид зөв зүгээр мултарлаа.Батхүү шоронд ядрахгүй Гаалийн Баатар шиг шоронгийн хашаанд Ланд круизер сойчихоод шөнө нь гэотээ харьчихдаг
Зочин [202.21.109.126] 2022-12-07 14:07:36
Яг үнэн. үүнийг хууль шүүх. прокураас асуух ёстой. Тэд дээрхи этгээдүүдийг өөгшүүлж өсөөрч байгаа юм.
зочин [192.82.89.133] 2022-12-07 10:26:23
Хамгийн том ажлын хэсэг нь чанартай шуурхай байх хэрэгтэй. Аль олон жилийн өмнө илчлэгдээд тоо баримттай асуудал байна шүү дээ. Гэрээнүүд. болон энэ зальтангуудыг хэзээ хэн томилж хаацайлж байв. Том эздийг ил гаргах хэрэгтэй. Нууцын материал өөрчлөгдөх орхих магадлал өндөр.
Иргэн [59.153.114.28] 2022-12-07 09:06:40
Хүний яриа ойлгодоггүй мушгин гуйвуулдаг эргүү нийтлэлч,сэтгүүлчид олон байх юмаа
Зочин [202.21.109.126] 2022-12-07 14:05:00
Ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 ын хооронд яс хаяж байгаа этгээдүүд бол яах аргагүй нүүрсний хулгайч нарын хань хамсаатнууд мөнөөс мөн болой.
Зочин [103.242.47.18] 2022-12-07 13:36:45
Яг үнэн
Зочин [66.181.161.113] 2022-12-07 10:33:05
yug ni oilgoh ym