О.Цогтгэрэл: Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгохыг шаардаж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Иргэд бухимдалтай байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил болгооч. УИХ-ын танхимд МАН-ынхан эрх барьж байхдаа би хулгайч, чи хулгайч гэж дуудалцаж байсан. Энэ мэдээллүүд хаана байна вэ. Тавантолгойн захирлыг томилсон цаад хүнийх нь талаар бас ярьдаг. Энэ мэдээлэл яагаад ил болохгүй байна вэ.
Тавантолгой компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн Казахстан улсад орон сууцны хороолол барьж байгаа гэсэн мэдээлэл байна. Бусад зүйлээр асуудлыг аргацаадаг арга барил явахгүй.
Эрх баригч намын 62 гишүүнээс 30-40 нь нүүрсний хулгайтай их, бага хэмжээгээр холбоотой гэсэн мэдээлэл бий. Ийм учраас тэд тухайн асуудлыг ил гаргаж чадахгүй байгаа. Энэхүү асуудалтай холбоотой этгээдүүдийг урд хөршид баривчилсан, шийтгэсэн, магадгүй заримыг нь цаазаар авсан гэсэн мэдээлэл гарч байна.
Монголын төрийн 76 гишүүний 50 хувийнх нь хулгай хийж, худал хэлсэн мэдээлэл гадаад улсын тусгай албадад байна. Бид бусдын захиа даалгавраар барьцаанд орж хөдлөх эгзэгтэй нөхцөл байдал үүссэн юм биш биз" гэлээ.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.90.118] 2022-12-08 09:33:40
ЧАМААС Л ЭХЛЭНЭ ДЭЭ
Номио [103.242.47.18] 2022-12-07 13:42:05
Нүүрсний хулгуй том шүү
Зочин [66.181.161.73] 2022-12-07 17:33:37
hulgaitai temtseh heregtei shvvde
irgen [202.55.188.105] 2022-12-07 11:50:08
AN han bitsandraadgii
Зочин [103.229.123.102] 2022-12-07 11:31:34
Ёстой муу эр дайнд хөөрнө гэж энэ ё юув дээ.Яаж яваад УИХ -д гарчирдаг юмбэдээ энэ мэтийн амьтад ёстой лай юмаа
Зочин [103.111.68.3] 2022-12-07 11:49:59
ТА НАРЫН ХУЛГАЙГ ЯРИАД АЙЛГААД БАЙНА УУ? ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ ШОРОНД ОРНОО...ККК
зочин [192.82.89.133] 2022-12-07 10:12:47
ЗГ тогтоол гаргачихсан байдаг. Нууцад оруулсан эрх бүхий 2 хүн албандаа байдаг. Ил гаргаж болно доо. Шүүлтүүрээр орж байж ил гарах уу.Сонсголын өмнө бүрэн эхээр нь шүү ил гаргахыг шаардах нь зөв. Заримийг нь үлдээх магадлал өндөр байна.
иргэн [59.153.114.28] 2022-12-07 09:02:13
Муу эр дайнд хөөрнө гэгчээр чи яршиг байна даа.Явж намаа нэгтэгээ...