ЗГ: Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх штаб байгуулсан.
Нүүрсний хулгайн гэх хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой гэрээ, гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг шалгаж байна. Уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтейк буюу нууц гэрээг шалгаж байна.
Гадаадын компаниудтай байгуулсан гэрээг оффтейкээр байгуулсан учраас Гадаад харилцааны яамаар дамжуулан ил болгохоор ажиллаж байна. Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл Монголын хилээр гарсан эсэхийг шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, агентлаг хоорондын уялдааг хангах. Хятад улсаас шаардлагатай мэдээллийг гаргуулах. Тавантолгойн тээвэрлэлтэд 9000 орчим тээврийн хэрэгсэл оролцож байгаа гэдэг мэдээлэл байна. Тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийг тотгоох. Ачаа бараатай гарсан эсэхийг судлан шалгах нүсэр ажил хийж байна. Тээврийн хэрэгсэл хилээр гарахад тэмдэглэгээ хийгдсэн байгаа, ачаатай гарсан бол гааль дээр бүртгэгддэг. Зөрүүтэй мэдээллийг шалгах ажил хийгдэнэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дарга бид хоёр одоо жагсч байгаа иргэдэд энэхүү мэдээллийг өгнө.
Цагдаагийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Орон нутагт ажиллаж байгаа эрүүгийн цагдаа нарыг татан оролцуулна.
Нүүрсний хэргийг шалгах шатанд мөрдөн шалгах ажиллагааг нуун дарагдуулсан юм уу, мэдээлэл өгөхөөс цааргалж байгаа зүйл байхгүй. Сая Ерөнхийлөгч үүрэг чиглэл өглөө, яаралтай мэдээллийг өг гэлээ. Яагаад өнөөдрийг хүртэл системтэй мэдээлэл өгдөггүй юм бэ гэдэг шаардлага тавьж бйна.
Штаб өнөөдөр үдээс хойш эхний хуралдаанаа Цагдаагийн ерөнхий газар дээр хийнэ.
Гадаад харилцааны яамаар дамжуулж, БНХАУ-ын Дотоод явдлын яам руу нүүрсний гэх хэргийг шалгах явцад Гаалийн байгууллагаас мэдээлэл авах шаардлага байгаа тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн. Б.Батцэцэг сайд Хятадын Гадаад харилцааны яамтай ажиллаж байна.


































































Д.Баярхүү: Энхийн зөвлөлийн дүрэм Монгол Улсын гадаад бодлогын суурь зорилтуудтай зөрчилдөхгүй
Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК бэлэн байдлын горимд хэрхэн ажиллаж байгааг шалгав
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
Дотоодын цэргийн 05 дугаар ангид дахин нэг цэрэг зодуулж, хүнд гэмтжээ
Америкчууд Венесуэлд шинэ нууц зэвсэг хэрэглэжээ
Монгол Улс Трампын санаачилсан "Энхийн зөвлөл"-д нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Оролцох сонирхлоо илэрхийлэх урилга
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барих тендерийг зарлалаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа