Хулгайч нараа! Нүүрсний хулгайчдынхаа нэрсийг шууд зарла‼️

Aдмин / Улстөр

44 их наядын нүүрсний хулгайн гэмт хэргийг монголын нийгэм төдийгүй дэлхий нийт тэр аяараа яаж шийдэхийг анхааралтай ажиглаж, нүүрсний хулгайчдын нэрийг ил зарлаж, тэдэнд зохих хариуцлага тооцохыг 5 өдрийн жагсаал цуглаан хэлбэрээр шаардаж нэг үгээр хэлбэл энэ их мөнгөн дүнтэй хулгайн цаана 30 гаруй жилийн хямралыг толгойлсон эзэд нуугдаж байгааг түмэн олон мэдэрч эхэллээ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар ээлжит гал унтраах арга хэрэглэхээр чармайж байна уу гэлтэй нүүрсний хэрэгт нэг ч улс төрчийн нэрийг онцолж зарласангүй.

Харин 12 сарын 7-ны байдлаар жагсагчидтай Ерөнхий сайд өөрөө биечлэн уулзаж шаардлагыг хүлээн авч байгаагаа илэрхийлж, 30 хоногийн хугацаанд нүүрсчдийн нэрийг зарлана гэсэн ч иргэдийн зүгээс нэн даруй нэрсийг шууд ил зарлахыг шаардсаар байв. Тиймээс хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах хэрэгтэй гэсэн хариуй өгөв. Харин үүний дарааханаас иргэд ээлжит “замхаруулалт” явагдаж байна уу хэмээн хардах эрхээ эдэлж жагсаалд оройлж оролцоод байгаа жүжигчин Цогтбаяр Нямбаатар сайдын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан нь тэд анхнаасаа иргэдийн бухимдалын түймрийг нурманд оруулахаар хамтарсан ч байж мэдэх юм... гэх олон бор шувуу нисэхэд хүргэлээ.

Үнэхээр л МАН-ынхан ийм арга, техникийг ойрын үед сайн эзэмшээд байгаа билээ тухайлбал Ардчилсан намын УИХ-ын гишүүд өлсгөлөн зарлаж байхад Г.Занданшатар дарга гарч ирээд хамтарсан ажлын хэсэг байгуулах санал гаргаад тэмцэл зогссон ч асуудал замхарсан.

Дараа нь “ажлаа хий” нэртэй сүрт жагсаал болсон ч мөн л 25 хүнтэй ажлын хэсэг гараад таг чиг болж өдий хүрсэн. Энэ мэтээс үүдэн түмний ундууцал хүрээгээ тэлэхэд цөөхөн хэсгийг нь элдэж төрийн ордон луу оруулж аваад асуудлыг мохоодог байдал давтагдах магадлал тун өндөр. Угаасаа төрийн хийх ёстой ажлыг яахаараа ард түмэн ажлын хэсэгт нь орж хийх ёстой болж ойлгомжгүй, марзан ойлголтыг хүчээр тулгадаг болчихсон юм бүү мэд.

Иргэн Дангаасүрэнгийн Энхбат: Хулгайч болон алдагдсан мөнгө олдохгүй, бүх асуудал замхарвал тэгээд Ажлын хэсэг хариуцлага хүлээх үү? Яаж? Үнэндээ Ажлын хэсэг бол иргэдэд ямар ч хамаагүй зүйл. Тэр бол төрийн дотоод ажлын нэг механизм. Ажлын хэсгээ байгуулна уу, үгүй юу, хэдийг байгуулна иргэдэд ямар ч хамаагүй. Ажлын үр дүнгийн хариуцлагыг зөвхөн эрх мэдэл авч, үүрэг хүлээсэн хүмүүс хүлээдэг. Тэгсэн цагт л хариуцлага ажилладаг.

Энэ үүднээс авч үзвэл төр өөрийнхөө хийх ёстой ажлын хариуцлагыг ард түмэнтэй хамтарсан ажлын хэсэг нэртэй мурих арга хэлбэрээр бүдгэрүүлэх, цаашлаад хэн ч ямар ч хариуцлага үүрдэггүй хэдэн золиосны хүмүүсээр туг тахьсан болоод ард нь жинхэнэ завшигчид хундага тулгаад үлдэж болохгүй.

Монголын төр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шүүхийн шийдвэртэй эсэхээс үл хамааран барьж хориод л шалгаад л нэр төрд нь халдаад зогсохгүй хүний эрхийг ноцтой зөрчсөөр л байгаа шүү дээ. Монголд нүүрсний хулгайчдын эрх зүйн байдал 3 сая иргэдийнхээс илүү буюу мөнгөтэй олигархиуд хулгай хийж, хууль зөрчихөд нэр төр нь сэвтэж ч болохгүй энгийн иргэд бол ямар ч үед хохирсоор л байдаг шударга бус тогтолцоо хэдий болтол үргэлжлэх вэ?. Нүүрсний хулгайчдын нэрсийг ил зарла. Энэ хэрэг төрийн өндөр албан тушаалтнууд оролцоогүй хэрэг огт биш тэднээс өөр хэн ч ард түмнийг, төр засагтай нь бэлбэгнүүлэх хүчтэй биш гэдгийг бүгд ойлгож байгаа. Хулгайч нараа шууд зарла, ажлын хэсэг нэртэй жүжигээ боль. Дэлхий дахин анхааралтай ажиглаж байна. Монгол улсын нэрийг бод


Сэтгэгдэл

Ажнай хулгайч [66.181.177.222] 2022-12-08 16:30:09

ТИЙМЭЭ АЖНАЙ ХУЛГАЙЧИЙГ БАРИЖ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА

ЗОЧИН [66.181.177.222] 2022-12-08 16:29:22

АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГЭЭД УЛСЫН НҮҮРСИЙГ ҮНЭГҮЙ ГАРГАСАН ХУЛГАЙЧАА ЗАРЛАЛДАА ТҮМНИЙ НҮДЭНД ИЛТ БАЙНАШД

ZOCHIN [66.181.177.222] 2022-12-08 16:27:20

AJNAI BATERDENEE GEDEG UMXII XANAJ TSADDAGGUI LUIVARCHINGAA ZARLAACH TUMNII NUDEND IL BNSGDEE

Зочин [202.126.88.132] 2022-12-08 14:09:54

Хулгайчид чи би их бага авсан гэж хэрэлдэж байна Хүрэлсүх Мөнхбат 2 хулгайч хулгайгаа дуудалцаж байв

Зарлахгүй байгаа нь их сандарч байгаа шинж [81.95.228.78] 2022-12-08 11:45:45

УИХ барьц алдаж байна, 76 гишүүнээс хэдэн хүн оролцсон, ямар ЗГ-ын үед ямар ЗГ-ын гишүүн оролцсон болохыг нэрлэхээс эмээж байна даа улс төрчид: АН, МАН …..

Зочин [103.26.194.165] 2022-12-08 09:55:37

АДЪЯАСҮРЭН, АЮУРСААН, АДЪШАА,...СҮ.БАТБОЛД,... ЖАХАН...ХҮРЭЛСҮХ, ХҮРЭЛБААТАР...ГЭЭД БҮГД ХУЛГАЧИД. БҮГДИЙГ ЗАРА. АЖЛЫН ХЭСЭГ ЭНД ЯМАР ХАМААТАЙ ГЭЖ. ХУДЛАА АРГАЦААЖ ЗАМХРУУЛАХ ХЭЛБЭР.

Зочин [103.111.68.3] 2022-12-08 08:12:40

цагаан толгойн а үсэгнээс нь эхлээд ман ан гэлтгүй зарлах хэрэгтэй. уих-ын гишүүпийн нэрс: ж.мөнхбат,


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.