Төлбөргүй захиалгагүй ЖАГСВАЛ ард түмэн ЯЛНА!

Aдмин / Улстөр

Ард түмэн нэгдэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, төрд шаардлага тавих эрх хуулиар нээлттэй. Гэхдээ монголын практикт мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний захиалгаар явцуу зорилго агуулан жагссан дүр үзүүлдэг, жагсагчдыг өөрт ашигтай хэлбэр лүү дагуулахаар оролддог янз бүрийн хүмүүс зүсээ хэд хэд хувиргаад л гарч ирцгээж хамгийн сайхан үг урсгаж, ядарсан ард түмний тархи толгой, сэтгэл зүрхээр нааддаг эмгэнэлтэй дүр зураг бий болсон нь гашуун үнэн. Харин угаасаа тэмцэгч, дайнч, дасамтгай араншинтай монголчууд нэг л нягтраад хөдөлвөл хэнд ч худалдагдахгүй, баргийн луйварчин, зальтай этгээдэд итгэхгүй хэрсүү. Гэхдээ үнэхээр чин сэтгэл гаргаад, шударга бус тогтолцоонд бухимдаад гарч ирж байгаа залуучуудыг “худалдагдсан”, “захиалагдсан” гэж төрөл бүрээр гадуурхан хавчиж бүр тэр хүний хувийн амьдрал, бие физилогийн онцлогийг хүртэл дурьдан харлуулж шүлсээ үсэргэх бүдүүлэг, муухай хандлага ч байсаар.

Ядуурал туйлдаа хүрэхээр УИХ-ын гишүүн, сайд нь иргэдээ улныхан хэмээн доромжилж, харьцангуй олны танил, боломжийн амьдралтай, ажиллаж хөдөлмөрлөж, хараат бусаар сэтгэлгээ нь төлөвшсөн болов уу гэж нийтээрээ итгэж найддаг урлагийнхан голдуу улс төрчдөд худалдагдаж мэргэжлийн ур чадвараа ард түмний эрх ашгийг дорд үзэх чиглэл рүү ашиглаж шагналд нь нэг газрын дарга болдог ч юм уу эсвэл ямар нэг байдлаар дэмжлэг авдаг өрөвдөлтэй байдал бий болсон. Энэ нь угтаа хулгайч нар муу муухайгаа далдлах гэж хууль хүчнийг худалдаж аваад зогсохгүй бохир системээ хадгалахын тулд ард түмний тархиар наадах хэрэгсэл болгож “бэлгэвч” шиг хэрэглээд хаяж байгаа л хэлбэр.

Сая сая иргэдийн сайхан амьдрах боломжийг булааж эцэст нь тэрийгээ манах гэж нойргүй шахам шаналцгаахдаа бодож олсон уран арга нь ч байж болох юм. Гэхдээ түүх хэзээ ч тэдний талд үйлчилдэггүй үнэнээрээ дурайтал бичигдэж ирээдүйд хэн нь хэн байсан бэ гэдгийг үлдээдэг л жамтай.

Хэчнээн ярвигтай ч ард түмний сэтгэлгээ зөв тал руу хэлбийж, бугшсан буруу булхайг нийтээрээ үзэн ядах хандлага хөрж, хөшөөгүй амьд байгаа нь сайшаалтай. Ядуураад туйлдаад, зовоод эхлэхээрээ л унаган өгөгдөл, ухамсар нь бүрэн сэрж дэлхийг эзэлж явсан зангарга нь асч, ганцхан үеийн луйварчид, тонон дээрэмдэж, хоосруулагчдыг байтугай тэдний хэдэн үеийг залхаах хүчээ гаргаж өвлийн тэсгим хүйтэнд цементэн дээр чармай нүцгэлж эсэргүүцэл илэрхийлэн уур савсуулж зогсоо нь бахархам. Хорь гучин хүнийг худалдаж аваад турхирч, өөрсдийнхөө төлөө орилуулж болно. Хэдэн мянганы төрт улсын соёлтой, гурван сая тусгаар монголчуудыг бүгдийг нь худалдаж аваад өмнөө сөхрүүлэхийг харин чадахгүй.


Сэтгэгдэл

Зочин [71.163.37.57] 2022-12-08 19:52:01

Хөөрхийс жагсаад үр дүн нь гараасаыдаа

ЗОЧИН [202.126.90.118] 2022-12-08 17:46:45

АРД ТҮМЭН БУХИМДААД ТЭСРЭЛТ БОЛЖ БАЙХАД БИТГИЙ ЯНЗ БҮРИЙН НЭР ХОЧ ӨГӨӨД ХУЦААД БАЙ ХУЛГАЙЧУУД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ХУВЬСГАЛ БОЛОХ ЦАГ НЬ БОЛСОН АРДЧИЛАЛ БИШ АНАРХИЗМ БОЛЖ МОНГОЛЫГ МӨЛЖИЖ БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫГ БУЛШЛАХ ЦАГ БОЛСОН

irgen [202.9.40.196] 2022-12-08 16:33:01

Gen bidend munge egehiim.MANiin pisda troluud zailaacj.Buh bolomjoo hulgaid aldaad.duugarch chadahgui bhd chin zaluuchuud zorigtoi garch irlee.Havar bolood tsag naashilbal hugshin bid ochood hevtmeer bn.Biesee hardaad bbal OUiin shuuh.arbitart egeech.Ter n shuluun.Turiin 3 bol tsag hojij ta nariin tevchweriig mohooh l uom hiine.

Бүгдээрээ мурийцах уу? Мангартуулна ш дээ. [103.212.118.148] 2022-12-08 15:43:46

ЖИРИЙН иргэд талбай дээр даарч бээрээд жагсаж л байг л дээ. Харин ЖИРИЙН БИШ иргэд нь эдгээр жагсагчдаа дийлэхгүй бол Монголдоо салтайдаж олж авсан мөнгөө гадаадын банкруу шилжүүлчихээд ГАДААДРУУ бултачихна. Монголын төр үүнийг мэдсээр байж байгаад л тэднийг "алдачихна" ш дээ. Мэдэхгүй, гэнэн царайлж байгаад л "алдачихна". Яг Эрлийн Эрдэнэбат шиг "алдачихна". Тэгээд л боллоо. Гэтэл ЖИРИЙН монголчууд нь даараад л, бухимдаад л, хашгичаад л ҮЛДЭНЭ. Харж л байгаарай.

L . Oyun - Erdeniig Ogzruulya ! [202.9.40.25] 2022-12-08 11:30:09

L . Oyun - Erdenee Ogzruulya ! Ard Tumen chi Yadrch -tuildaa hyrlee ! Yaduural , Ajilgui - del gazar avch baina L . Oyun - Erdeniig Ogzruulya !

Д. Нямсүрэн [202.21.109.95] 2022-12-08 10:50:03

Монголчууд минь хамгаас сайн байж, Хамаг бүхнээ зөвөөр өөрчилж хөгжил ихтэй үнэн Баялагтай сайхан Хүний хүслийн орон байгаасай.

Чадахгүй дээ [202.9.47.38] 2022-12-08 08:41:56

Монголчууд байнга л үр дүнгүй жагсдаг

Зочин [192.82.84.101] 2022-12-08 08:27:33

Mongolchuud aagtai, omogtoi, uxaantai ard tumen. Uursdiiguu medej bga. Busdad xudaldagdana gdg bl ex ornooso urvasan gsn vg.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.