Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нарыг нүүрсний хэрэгтэй холбогдуулан шалгаагүй болохыг албан ёсоор мэдэгдье
Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нартай холбоотой ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ өнөөдөр цахим сүлжээгээр гарч эхэллээ.
Энэхүү худал ташаа мэдээлэлд, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижирийг “хил дамнан зугтаасан” гэсэн бол Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаярыг “2022 оны 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө нүүрсний хэргээр баривчилсан” гэх мэдээлэл гарч байна.
Албан ёсоор мэдэгдэхэд, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир хил дамнан зугтаагүй бөгөөд 12 дугаар сарын 12-нд эх орондоо ирнэ. Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаярын хувьд баривчлагдаагүй бөгөөд ажлаа хийж байгаагаа өөрийн цахим хуудсаар ч мэдэгдээд байгаа билээ.
Ямар ч нотолгоо баримтгүйгээр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Мөнхбаяр нарыг “нүүрсний хэрэг”-тэй холбоотой гэх худал мэдээллийг олон нийтэд түгээж, бусдын нэр хүндэд үндэслэлгүйгээр халдаж буй мэдээллийн сувгуудыг албан ёсоор хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна.
АРДЧИЛСАН НАМ
2022.12.08
Сэтгэгдэл
Үүл [122.201.23.28] 2022-12-09 12:49:19
Төрийн өмчийн компанийн захирал намын гишүүн байгаа нь хууль бус, маш сайн шалга
Зочин [192.82.88.198] 2022-12-09 12:05:02
Энэ хүмүүс нүүрснээс хол хүмүүс
Сэжигтэй дүр төрхтэй юм аа. [103.212.118.148] 2022-12-08 18:21:06
Ялангуяа баруун талын зураг дээр байгаа бүдүүрчихсэн залуу ИХ СЭЖИГТЭЙ харагдаж байна. Түүнийг сайн шалгах хэрэгтэй.
Зочин [192.82.75.2] 2022-12-08 19:31:23
ёо ёо энэ Ши жир чинь нөгөө рецетив ялтан шөвгар Өлзийн хүүхэд юмуу. ха . тэгвэл ямар олигтой амьтан байх билээдээ. хулгайч эрүүгийн элемент л байж таараа. тэр баатар цолтой этгээд мөн хулгай сайн мурч хийсний төлөө улсын баатарын тэмдэг авсан байна ш дээ. ер нь энэ баатар, гавъяатууд чинь бүгд гэмт хэрэг сайн хийсний төлөөх шагнал босон юм байна шүүдээ. түүнээс биш ажил хөдөлмөрийн үнэ цэн биш ажээ. тэгэхээр улсын ерөнхийлөгч маань им цол олгоод буй нь өөрөө хулайчтай хам хэрэгтэн байж таарнаадаа.
зочин [202.126.90.118] 2022-12-08 16:11:24
МАНАЙ ТАНАЙ ГЭХГҮЙ БҮГД ХУЛГАЙЧ ШҮҮ
ЗОЧИН [202.126.90.118] 2022-12-08 16:04:22
НЭГ Л ИХ ЦЭВЭРХЭН ХҮНИЙ ДҮРД ТОГЛОЦГООХ ЮМ ДАА ХУЛГАЙЧУУД
Зочин [202.9.46.210] 2022-12-08 15:39:05
Ядуу нам , мөнгөгүй, Хүрэлсүхийн нам нь Эрдэнээг дагаад баян
Ленины хэлснийг жишиж үзвэл ... [103.212.118.148] 2022-12-08 15:29:48
Иймд шалгаь шалга, бас дахин шалга. Юм гарч ирж л таараа.