Нүүрсний хулгайч “жараахайнууд” биш “акулуудаа” зарлана уу

Aдмин / Улстөр

Нямбаатар 12-р сарын 8-нд нүүрсний хулгайчдын нэрийг зарлана гэсэн ч хэдэн компанийн захиралыг шөнө баривчилсан тухайгаа дуулгаж, мөн нүүрсний хэрэг дээр өчигдөр 9000 жолоочийг бас шалгана гэхчлэн дээр дооргүй эмх цэгц муутай, тодорхой бус баахан зүйл нуршиж иргэдийн бухимдлыг намжааж чадах зүйл огт ярьсангүй. Мөн сэтгүүлчийн асуулт хариулт өрнөж байх үеэр “... би ковидоос болоод мартамхай болсон...” гэлээ. Мэдэн будилж учраа олохгүй самгардах нь ч дүүрч. Гол нь Засгийн газрын зангарга арилсан нунж дорой байдлаас хэзээ гарч нүүрсний хулгайчдын цаад эздийг нийгэмд шууд ил тод зарлах вэ? Гэдэгт иргэд тун ч ихээр хүлээлттэй буй. Үнэхээр хэдэн жолооч, гүйцэтгэгч төдий хэдэн хүн шалгасан болоод аргалаад өнгөрөх гэж байгаа бол ямар ч үр дүнгүй ээлжит замхаралт болно гэсэн байр суурь түгээмэл ажээ.

Мөн MCS компаниа ажилчдаа жагсаалд уриалжээ... 670 гаруй ажилчдыг жагсаалд очихыг шаардаж байна... Монголын оюутны холбооны удирдлагуудын дансанд жагсаалын төлбөр байж болзошгүй их хэмжээний мөнгө орсон байна... гэх зэргээ жагсаал цуглааныг л нарийн нягт шалгаад, тогтоогоод илрүүлээд ганцхан энэ тал дээр ажиллаад байгаа мэт ойлголтыг төрүүллээ. ... нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгана. ГХЯ-ны шугамаар үүнийг шалгана. Монгол Улсын хилээ бараа гаргасан эсэхийг мөн шалгах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газар дэмжин ажиллана. Агентлагууд энэ ажлын албанд шаардлагатай мэдээллийг яаралтай гарган өгөх үүрэгтэй.

ЭТТ-н нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг юм байна. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Жолооч хилээр гарсан бол Хил хамгаалах газарт бүртгүүлдэг. Ачаатай гарсан бол Гааль бүртгэдэг... Гэхчлэн Нямбаатар сайд түмэн звлон мянган шалтгаан тоочсоор байгаа ч олон нийт үүний цаана улс төрийн маш том нөлөө бүхий этгээдүүд нуугдсаар байгааг түвэггүй мэдэж байна.

9000 машиныг нэг бүрчлэн шалгана гэдэг нь харганы ноос түүж эсгий хийв гэдгийн үлгэр шиг цаг хожих гэсэн шалтгаан төдий л байж болох уу?. УИХ-ын сөрөг хүчний гишүүд энэ хэрэгт эрх баригчдын талаас илүү нь нэр холбогдоод байгаа болохоор нуун дарагдуулсаар байгаа нь үнэн гэж мэдэгдлээ. Мөн оффтейк гэрээтэй холбоотой гадаадын хөрөнгө оруулагчид гэрээний зүйл заалтыг зөрчихгүй... гэрээний үнийн дүн, худалдан авах ажиллагааг ил зарлахгүй байхыг шаардсан тухай ч тэрээр тайлбарлав. Харин жагсагчдын зүгээс нүүрсний хулгай дээр л хурцаар тавигдаж байгаа болохоос монгол улсын эдийн засгийн түвшин түүхэн доод хязгаартаа тулж, иргэдийн амьдрал туйлдаж, өвлийн хахир хүйтэнтэй зэрэгцэн нийслэлийн агаарын бохирдол, түгжрэл нэмэгдэж тэсвэрлэхэд бэрх хүнд нөхцлийг бүрдүүлж нийгмийн сэтгэл зүй бухимдаж олон мянган хөдөлмөрийн насны залуус авлигалаа дийлээгүй төр засагаасаа болж гадаадад боолын хөдөлмөр эрхлэх хэмжээний мөрөөдөлтэй байгаадаа харамсан халаглаж, шударга бус тогтолцоонд яаралтай цэг тавь, нүүрсний хулгайчдын нэрийг яаралтай зарла хэмээн 5 дахь өдрөө шаардлаа.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.51] 2022-12-09 13:29:30

9000 машин шалгахад юу нь хэцүү юм бэ? Бүх юм цахимжчихсан. Ядаад байх юмгүй шдээ. Ямар 800 хятад иргэнийг дээрэмдэх гэж байгаа биш дээ.

зочин [103.212.118.140] 2022-12-09 11:01:52

Доороос нь барьж байж дээдсүүд илэрч таарна. Яарах ажил чинь их хурал шуурхай эрүүгийн хуулинд өөрчлөлтөө хийж байх үүрэгтэй. Яагаад өөр зүйл хэлэлцээд байна.

иргэн [59.153.115.21] 2022-12-09 09:42:51

Акулуудаа зарла.!!!!!! доодуулнь та нарын тушаалаар л хөдлөнө!!!!!!???жолоочид ч хамаагүй та акул нь явуулсан шдээ ????!!@@ Нүгэл их хийлээ гэмээ хүлээгээд Харицалгаа аваад зайлцагаа !!!!!!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.