Хуульч О.Алтангэрэл: Манай төр иргэдээ дахиад л дарамталж, амьдралыг нь доош нь татах нь
Хуульч О.Алтангэрэл ирэх нэгдүгээр сарын нэгний өдрөөс татвар нэмэгдэж буйтай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ, "Манай төр иргэдээ дахиад л дарамталж, амьдралыг нь доош нь татах нь. жилийн орлого нь 120 сая хүртэл 10%, 120 сая төгрөгнөөс дээш 15%, 180 саяас дээш 20% болгочихож. Тийм их орлого олдоггүй юм чинь ямар хамаа байна гэж бодож байна уу?
Хувь хүний орлогын албан татварын хуулиар орлогыг дараах зурагт үзүүлсэн байдлаар томъёолсон. Татварын албаны тайлбарлаж байгаагаар и-баримтаар зарлагаа нотлоод, дансруугаа орсон орлогоосоо хасуулаад татвараа төлөх юм гэнэ. Энэ юу гэсэн үг вэ?
НӨАТ-ын и-баримт өгдөггүй буюу манай улсын хувийн хэвшлийн дийлэнхийг бүрдүүлж, ард түмний амьжиргааг залгуулж яваа зах худалдааны төвийн жижиглэн худалдаачид, бичил бизнесийнхэн, хүргэлт болон онлайн худалдаачид бүгд өртөнө. Мобайлдий гээд дансаар шилжүүлдэг шилжүүлгүүд бүгд орлогод бүртгэгдэнэ. Харин зарлага нь НӨАТ-ын баримтгүй бол хасагдахгүй. Гэтэл татаж байгаа бараа болгондоо тэр баримтыг авах боломжгүй.
4 сая төгрөгөөр эргэлддэг хүн 3 удаа эргүүлж 12 сая төгрөгний борлуулалт хийгээд өөрөө 3 сая төгрөгийн ашиг оллоо гэхэд жилийн эцэст 12х12=144 сая төгрөгийн орлого олсон тул 21.6 сая төгрөг төлнө гэсэн үг. Зарж байгаа бараагаа авсан газар чинь НӨАТ өгдөггүй бол зардалд тооцуулах боломжгүй.
Бүгдийг нь шалгаад татвар автал мөдгүй биз гэж найдаж байна уу? Ирэх жил, дараагийн жил ч гайгүй өнгөрч мэднэ. Гэхдээ таны дансны мэдээлэл устахгүй бөгөөд таныг хүссэн үедээ эрүүгийн хуулийн "татвараас зайлсхийх" гэмт хэрэгт буруутгах боломж засаг төрд маань үлдэж байгаа юм даа. Харанхуй засаг, өөр юу ч хэлэх вэ" гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.175] 2022-12-09 21:19:54
Зүгээр малчид ,захын наймаачид,ченжүүд таксичдаас татвар авдаг болмоор юмаа шударгаар аиллаж татвар төлдөг цөөхөн хэдэн хж ахуйн нэгж ажилчдыг бүртгэлтэйгээр нь дарамтлах юмаа Худлаа жагсах биш бүх нийтийн ажил хаялт хэрэгтэй....
Zochin [46.5.135.13] 2022-12-09 20:29:44
Heregtei medeelel bna
Зочин [202.9.40.59] 2022-12-09 14:41:21
Хонгилын шүүгч алтангэрэл
Зочин [192.82.65.88] 2022-12-09 18:53:40
Энэ хүн шүүгч байгаагүй. Мэдэхгүй байж хүнийг ингэж харлуулах ямар хэрэг байна.