ТАНИЛЦ: Гаалийн ерөнхий газрын даргаар түр томилогдож буй Р.Отгонжаргал

Д.Тулга / Улстөр

Өнөөдрийн засгийн хурлаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг чөлөөлж, түүний оронд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ерөнхий сайдын зүгээс гаалийн удирдлагыг дотроос нь томилох нь авлигын үүр уурхайг шийдэж чадахгүй хэмээн үзэж, гадны хүн томилох шийдвэрийг гаргасан гэж мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр хууль хяналтын байгууллага, тэр дундаа цагдаагийн мэргэшсэн хүн очиж эмх цэгцэнд нь оруулах, авлига албан тушаалтнуудын ажлыг нэг бүрчлэн шалгах ёстой хэмээн үзэж Р.Отгонжаргалыг томилох нь зүйтэй хэмээн үзжээ.

Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын итгэлийг хүлээн энэ хүнд цаг үед томилогдсон Бригадын генерал Р.Отгонжаргал гэж хэн бэ?

Бригадын генерал Р.Отгонжаргал нь 1975 онд Говь-Алтай аймагт төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Түүний хувьд салбартаа мэргэшсэн удирдлага гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, эрүү, мөрдөн шалгах ажиллагааг олон жил удирдан ажилласан туршлагатай нэгэн юм. Тэлбээр ЦЕГ-ын тэргүүн дэдээр ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулж 20-30 хүртэлх хувира бууруулж чадсан төдийгүй НЦУГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд түүний чадвар, хөдөлмөр, гавьяаг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Бригадын генерал цолыг олгожээ.

Төгссөн сургууль, дамжаа:
1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр,
2006 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.

Гавъяа шагнал:
“Цагдаагийн гавъяа” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
1997-1998 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч;
1998-2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн үасгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эдийн засгийн төлөөлөгч;
2002 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
2002-2009 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч;
2009-2012 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч;
2012-2014 онд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга;
2014-2015 онд Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын дарга;
2015-2016 онд Техникийн газрын дарга;
2016-2017 онд Тусгай газрын дарга;
2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдсон.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.99] 2022-12-13 14:23:35

Ама Бямбадоржийн ах бил үү Одоо үед Бөхчүүд томилгоо хийдэг болжэээ

зочин [66.181.177.136] 2022-12-10 23:48:22

Бас л Говь-Алтайн хүн үү? Хүрэлсүх гуайн ээж нь Говь-Алтайн Халиуных болохоор Говь-Алтайн хүмүүсийг нилээд томилдог юм болов уу? ЕС жагсагчдад хандаж үг хэлэх үеэр айхтар хүйтэн царайтай, жигтэйхэн ярвагар хүн зүүн хойд талд нь зогсоод байсан нь энэ хүн юм биш үү? Хэний төлөө ажиллах хүн юм бол доо?

MARSHIL.L.D.ERDENEBAT. [192.82.83.156] 2022-12-10 22:51:11

GAZAR.DOOR.MONGOL.XITAD.COLONGOC.JIPEN.ULCIN.GAALIN.ALBA.BAIDAG.J.BYGD.XOLCNI.ZEREG.OBIZERUUD.BAINA.XAR.TAMXIAR.NAIMAA.XIJ.BIE.BIENIGEE.XOBCDOOD.XYICEEN.COLIOD.GOMO.LECBIJYYD.YYCJIXEED.BAIGAAG.OILGOOROI..YYND.ZURAAJ.BARIMALJIN.ZAGDAA.TAGNUUL.XOTIN.ZAXIRGAA.ZACGIN.GAZRIN.GISHYYD.BATLAN.XAMGAALAXIN.ZARIM.NEG.GENERALUUD.BAIGAAG.TACLAN.ZOGCOOXIG.XATUU.ANXAARUULJ.BAINA.YYNIG.GYNI.UURXAIN.ALBA.GEXYY.XYMYYCYYDIG.TAMALJ.ALDAG.GAZARUU.XURDAN.SHIDEXIG.XATUU.ANXAARUULJ.BAINA.BYR.XYN.XYNEEREE.TOGLOOM.XICEN.DOROMJILOL.XIJ.OLON.XYNI.TOLGOIG.TACDAAD.TABIJIXCAN.IX.DURAARAN.DURIGDAG.XET.DABRAGJ.ALJURJID.BAINA.ARDIN.ARMIN.NUUBJIG.IM.MUUXAI.BAIDLAAR.ASHIGLAJ.BAIGAAG.XATUU.ANXAARJ.BOLIULAXGYI.BOL.XETERJ.BAINA.

зочин [203.217.139.240] 2022-12-10 11:33:02

уул нь мерит зарчмаар албан тушаал нь дороос шат дараалан ахижээ.

Adilhan [202.9.40.83] 2022-12-10 08:01:48

Adilhan daa

Зочин [59.153.113.151] 2022-12-09 23:44:25

Хом тавиарай

Зочин [202.9.46.175] 2022-12-09 21:15:13

Авигач цагдаатай цагдаажсан төртэй лаларын монгол Гаальд эдийн засаг санхүүгийн өргөн мэдлэгтэй хүн хэрэгтэй бодохоос цагдаагийн нэртэй ТМСшиг сургууль төгссөн лаларууд хэрэггүй бүх шатанд захиалгаар ажиллаж авилгаар амьдраад сурсан цагдаагийн хурган авилгач дарга нар....Нямбаатар ер ньЕС ажил хийгээд байнуу

Зочин [192.82.85.241] 2022-12-09 20:38:07

Бас нэг лалар л байна даг

ЗА БОЛИОООО БОЛЬ ... ЯАЦАРСАН ГАХАЙНУУД ВЭЭ [202.179.26.55] 2022-12-09 18:24:47

хөөш...ЗА БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ ... ЗАЛУУСЫГ ЗАНАЛХИЙЛЭЭД БАЙСАН ГАХАЙ МБН БЭЭЗ.. ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ Ч ГЭХ ШИГ ... ХУУЛЬ БУС Ч ГЭХ ШИГ .... ХЯНАЛТАНД ОРУУЛАНА Ч ГЭХ ШИГ ДОНГОСООД БАЙСАН

зочин [150.129.141.72] 2022-12-09 17:46:58

хэн ч байсан одоо МАН та нартай жинхэнэ алалцана цус урсгая гэвэл урсагсан ч болж байна бүгдийг чинь самрана одоо!!!!

Зочин [66.181.160.29] 2022-12-09 16:00:50

Замын үүдийн сайн дурын шантааж гаалчин Бурмаа,Өлзийбаяр 2 ын дүү гаалийн дарга болж дээ цагдаад байхад нь дүүдээ хэлнэ гээд байдаг байсан одоо бүүр алах байх даа ямар азаар хил нээгдээгүй байгаан

Зочин [66.181.160.64] 2022-12-09 14:25:48

Ёстой зөв,Эдийн засгийн цагдаад байсан мэргэжсэн чекист,Гаалийн хувалзнуудыг базаад өг

Зочин [202.126.88.68] 2022-12-09 13:20:27

Мэргэжил эзэмших хэрэггүй болжээ

зочин [192.82.90.100] 2022-12-11 14:50:44

Гаалийнхан бүгд намагт шигдсэн тул гаднаас хүч сэлбэж байгаа бололтой


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.